Агаарын бохирдлын тоосонцор PM2.5 болон PM10-ийн ялгаа

PM2.5 болон PM10 нь хоорондоо хэмжээгээрээ ялгаатай юм. PM (Particular matter) гэдэг нь particles буюу агаарт тогтож үлдсэн хатуу, шингэсэн эсвэл холимог төлөвтэй органик болон химийн гаралтай бодисууд юм. Эдгээр бодисууд хоорондоо нэгдээд агаарын бохирдуулагч тоосонцор болдог. Жишээ нь органик тоос (амьтны гаралтай, ургамлын, мөөгөнцрийн), агаарт дэгдсэн бактери, барилгын материалуудаас үүсдэг тоосонцор, мод, нүүрсний утааны тоосонцор гэх мэт. Хэсэг судлаачид Шанхайд эдгээр тоосонцрууд юунаас үүсэж байгааг судалсан байгааг доорх динкээс харж болно this study from researchers in Shanghai who analyzed what those particles are really made of).

За, одоо хэмжээний тухай яриандаа эргээд оръё. 10, 25 гэсэн тоонууд нь диаметрийн хэмжээг заадаг. PM 2.5 нь 2.5 микрометр, PM 10 нь 10 микрометрийн диаметртэй гэсэн үг юм. Микрон буюу микрометр нь их жижиг (метрийг сая хуваасны нэгтэй тэнцүү хэмжээс). Доорх зурагт микроныг хэр жижиг болохыг харуулахын тулд хүний үсний ширхэгтэй харьцуулав. Мөн PM 10, PM 2.5 тоосонцруудын хэмжээг харуулав.

 

 

Зургаас харахад PM 10 нь дотроо PM 2.5-ийг агуулдаг байна.

 

Тэгвэл юу PM биш вэ?

За, одоо юу PM-д хамаарагдахгүй вэ гэдгийг гаргаж ирэхэд амар боллоо. Үүнд хийн бохирдол болох озон (O3), азотын давхар исэл (NO2) хамаарахгүй юм.

PM2.5-ийн талаар илүү сонирхож буй хүмүүст зориулж доорх мэдээллийг оруулав:

  1. Улс орнууд PM2.5-ийг хэрхэн хэмждэгийг болон үүнийг хэмжихийн тулд PM2.5-аас илүү хэмжээтэй тоосонцрыг хэрхэн арилгадагийг эндээс here харж болно.
  2. 5 хүний биед хэрхэн нөлөөлдөгийг эндээс this answer узэж болно.
  3. Эндээс this answer Миний бие Бээжинд амьдардаг байрандаа PM2.5-ийг илрүүлсэн бөгөөд энгийн DIY агаар цэвэршүүлэгч яаж цэвэршүүлснийг харж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн