УТААНААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ

Та Бээжин, Дэли, УБ гэх мэт агаарын бохирдолтой хотуудад амьдардаг бол өөрийнхөө эрүүл мэндийг хэрхэн хамгаалдаг вэ?

Би анх 2007 онд Бээжинрүү нүүхдээ өөрийгөө тийм ч тэнэг байсан (агаарын бохирдол ихтэй газарт амьдрах шийдвэр гаргах) гэж бодохгүй байсан юм. Би тэр үед коллеж төгссөн байсан ба утааны талаар тодорхой мэдлэгтэй байсан юм. Гэхдээ би утаанаас яаж өөрийгөө хамгаалах талаар бараг юу ч мэддэггүй байсан юм.

Тэр үеэс хойш арав гаруй жилийн турш утааны маск үнэхээр хамгаалдаг эсэх, өөрөө агаар цэвэршүүлэгч зохион бүтээх, түүнийгээ өндөр үнэтэй импортын агаар цэвэршүүлэгчидтэй харьцуулан туршилт хийх гэх мэт судалгаануудыг хийв. Тэр хугацаанд агаарын бохирдлын хор уршгийн талаар их зүйлийг судалж утаанаас өөрийгөө хэрхэн хамгаалахыг сурсан юм. Дараагийн хэдэн минутанд та миний агаарын бохирдолтой хотод утааны хор хөнөөлд өртөхгүйгээр амьдрахад туслах 4 үнэт зөвлөмжөөр өөрийгөө зэвсэглэж авснаар цаашдаа өөрийн үнэт цаг заваа агаарын бохирдолд, утаанд биш амьдралынхаа бусад чухал зүйлст зарцуулах боломжтой болох юм.

  1. АГААРЫН БОХИРДЛЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Агаарын чанар муу байх нь зөвхөн эмзэг бүлгийн (хүүхэд, настай, өвчтэй) хүмүүс биш эрүүл саруул, залуу хүмүүсийн эрүүл мэндийг (илэрхий шинж тэмдэггүйгээр) ч маш хурдан муутгадаг байна.

Заримдаа агаарын чанарыг үзүүлэлтийг харахад бохирдлын тоосонцрын хэмжээ (PM2.5)-нээс хамаараад иймэрхүү (эмзэг бүлгийн хүмүүст аюултай гэх мэт) сануулгууд гарч ирдэг.

Тэгээд би бодохдоо: “Эмзэг бүлгийн хүмүүст л аюултай” гэж байна. Би ч эмзэг бүлэгт орохгүй. Залуу, эрүүл болохоор гайгүй биз. Дээрээс нь би Хятад, Энэтхэг гэх мэт агаарын бохирдолтой газар хэдхэн сар л байдаг болохоор гайгүй байх гэж тайвширдаг байв. Харин нэг өдөр ийм судалгаатай танилцав. Судлаачид хамгийн их бохирдолтой хотуудын нэг болох Шанхайд коллежид сурдаг, ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй 35 оюутанд жинхэнэ болон хуурамч агаар цэвэршүүлэгчийг өгч туршилт хийж тэдний цусны шинжилгээг авав.

48 цагийн дараа шинжилгээ хийж үзэхэд Шанхайн бохирдсон агаараар амьсгалж байсан оюутнуудын цусанд дайн болж байв. Агаарын бохирдол тэдний эрүүл мэндэд яаж нөлөөлсөн нь тодорхой ба бие махбодын хувьд нууц хурц үрэвсэлтэй, цусны даралт ихэссэн, судас нарийссан, цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн байв.

Харин нөгөө талд цэвэршүүлсэн агаараар амьсгалсан оюутнуудад дээрх асуудлууд хамаагүй бага байв. Тухайлбал: Тэдний цусан дахь үрэвсэл бага байсан байна.

 

Мөн судасны нарийсалт ч харьцангуй бага байж.

Судалгаанаас олж мэдсэн өөр нэг аймшигтай зүйл нь агаарын бохирдолд өртдөг гол эрхтэн нь уушги биш цус бөгөөд цусаар дамжин хүний биеэр тархах үрэвсэл аж. Үрэвсэл олон өвчний шалтгаан болдог. Эндээс харахад агаар цэвэршүүлэгч хэрэглэх нь хүний биед нөлөөлдөг агаарын бохирдлын хор хөнөөлийг бууруулдаг нь тодорхой аж.

 

Энэ нь миний олж нээсэн чухал зүйлс (факт)-тэй таарч байсан юм. Агаарын бохирдын нас баралтад хүргэдэг гол шалтгаан нь бидний боддог(ушгины өвчлөл)-оос шал өөр шалгаан байж. ДЭМБ-ийн тооцоолж гаргасан агаарын бохирлын хор уршгаас үүдэлтэй нас баралтын хэмжээг харахад уушигны хорт хавдар дөнгөж 14% -ийг эзэлсэн байна. Бусад уушгитай холбоотой өвчин болох бронхит мөн14%-ийг эзэлж. Тэгвэл үлдсэн 72% буюу агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын шалтгааны ихэнх хувийг юу эзэлж байна вэ? Энэ бол даралт харвах болон зүрхний шигдээс аж. Энэ нь агаарын бохирдлын тоосонцор хүний биеийн цусны болон зүрхний үйл ажиллагааг доголдуулдагтай холбоотой юм.

Байзаарай. Гэхдээ мэдээллийн хэрэгслүүд ихэнхдээ бохирдлын хэмжээ хамгийн ихтэй байгаа үеийг буюу битүү утаатай, бараг дэлхий сөнөх гэж байгаа юм шиг тийм өдрийг мэдээлдэг шүү дээ. Гэтэл тийм өдрүүд цөөхөн юмуу эсвэл хамгийн их бохирдолтой Бээжин, Шанхай, Дэли, Мумбай гэх мэт хотуудыг дурьддаг. Ихэнх өдрүүдэд ерөнхийдөө тийм ч аймаар байдаггүй, тийм үү?

Мөн сүүлийн жилүүдэд утаатай хотуудын агаарын чанар (жишээ нь Бээжин) сайжирсан. Энэ бүгд үнэн. Гэвч миний хувьд судлах тусам агаарын бохирдлын тоосонцрын PM2.5-ийн хувьд ямар ч аюулгүй хэмжээ гэж байхгүй гэдгийг өөртөө баталсаар байна. Жишээлбэл: Эрдэмтэд жил бүр PM2.5 тоосонцрын өөр өөр хэмжээнд хичнээн хүн агаарын бохирдлоос болж нас бардагийг тооцоолохын тулд статистик ашигладаг.

(Дээрх зурагт ямар ямар өвчний улмаас жил бүрийн100,000 хүн тутам дахь нас баралтын тоо болон агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоог м3 агаар дахь PM2.5 тоосонцрын хэмжээтэй харьцуулсан)

Хар зураас нь жил бүр дэлхий даяар агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоог харуулж байгаа юм. 25 хан микрограмм байхад л нас барагсдын тоо харьцангүй өндөр байгаа юм. Доорх зурагт Бээжингийн хамгийн өндөр үзүүлэлттэй жил болох 2017 оны график харагдаж байна.

Ингээд харахаар хэдийгээр бидний биед одоохондоо мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэггүй ч гэсэн, хэдийгээр бид залуу, эрүү саруул байгаа ч гэсэн, мөн хэдийгээр зарим өдрүүдэд утаа гайгүй байдаг ч гэсэн агаарын бохирдлын хор хөнөөлийг анхаарахгүй байхын аргагүй юм. Хэрвээ та УБ эсвэл Хятдын, Энэтхэгийн аль нэг хотод амьдардаг бол та олон өвчний эх үүсвэр болж маш олон хүнийг үхэлд хүргэж буй хорт утаагаар амьсгалж байгаа гэсэн үг ба та өөрийн эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай юм. Утаанаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

 

2. ШИЙДЭЛ #1 ОРОН БАЙРАН ДОТОРХ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ

Тасалгааны доторх бохирдсон агаарыг цэвэршүүлэх их амархан. Агаар цэвэршүүлэгч гэдэг нь сэнс шүүлтүүр хоёр гэсэн үг. Худалдаанд байгаа үнэтэй бүтээгдэхүүнүүдийг март. Харин оронд нь өөрөө агаар цэвэршүүлэгч хийж болно эсвэл хямд үнэтэй агаар цэвэршүүлэгч худалдаж авч болно. Намайг анх агаар цэвэршүүлэгч хайж байхдаа олон хүмүүс 500$-ийн Blue Air, 2000$-ийн IQ Air гэх мэт үнэтэй брэндүүдийг худалдан авч байв. Агаар цэвэршүүлэгч заавал тийм үнэтэй байх ёстой юу? Би тэдний тусгай технологи эсвэл HEPA шүүгч нь хэр үнэн эсэхийг мэдмээр байв.

 

Агаар цэвэршүүлэгчийн HEPA шүүгчийн гол материал юу болохыг олж мэдсэн юм. Доорх зурагт харуулав.

Сэнс ч гэсэн үнэтэй биш байсан учраас би өөрийн гараар агаар цэвэршүүлэгч зохион бүтээгээд туршиж үзэв.

Үр дүн нь тодорхой буюу агаар цэвэршүүлэгч хортой агаарыг шүүж чадаж байв.

Миний бүтээсэн DIY цэвэршүүлэгч манай унтлагын өрөөний агаарын чанарыг сайжруулж бохирдлын тоосонцрыг 86%-иар буурулж байв. Түүгээр ч зогсохгүй маш жижиг 2.5 микроноос ч бага хэмжээтэй тоосонцрыг ч соруулж чаддагийг туршилтаар батлав. Иймд та өндөр үнэтэй цэвэршүүлэгч худалдаж авах мөнгөнийхөө өчүүхэн бага хэсгээр өөрөө агаар цэвэршүүлэгчээ хийчих боломжтой.

Миний өөрийн туршилт болон өөр бусад туршилтуудаас харахад агаар цэвэршүүлэгчүүдийн хувьд үнэ болон чанарын хооронд үнэндээ ямар ч ялгаа байхгүй байна. Өөрөөр хэлбэл хямд үнэтэй агаар цэвэршүүлэгч 1000$ үнэтэй агаар цэвэршүүлэгчтэй яг адилхан үйлчилж байна.

Тэхээр миний гарааны бизнес SmartAir компани агаар цэвэршүүлэгч зохион бүтээсэн ба та ямар гэдгийг нь гадарлаж байгаа байх. Энэ бол нөгөө сэнс, шүүлтүүр хоёр юм. Эдгээр DIY агаар цэвэршүүлэгчид 35$-оор Хятад, Энэтхэг, Филиппинд, (УБ-т 110,000₮ -өөр), мөн илүү хүчтэй Blast Mini’s 200$, (УБ-т Blast Mini’s 975000₮-өөр) зарагддаг. Цэвэр агаарыг амархан, хямд аргаар бий болгож болох нь.

Таны өөрийгөө хамгаалахын тулд хийж болох зүйлс: Өөрийн гараар агаар цэвэршүүлэгч хийх, хямд үнэтэй болон боломжийн үнэтэй агаар цэвэршүүлэгчүүдийг эсвэл туршилтаар батлагдсан өөр төрлийн цэвэршүүлэгчүүдийг худалдаж авах.

3. ШИЙДЭЛ #2 ГАДУУР ЯВЖ БАЙХДАА УТААНААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ

Би утааны маск үнэхээр хамгаалдаг эсэх дээр эргэлздэг олон хүмүүстэй таарсан. Маск их нимгэн, тийм жижиг ширхэгтэй тоосонцрыг хамгаалах боломжгүй эсвэл хэдий тоосонцроос хамгаалдаг ч гэсэн яг таарсан маск зүүхгүй бол ямар ч хэрэггүй гэх мэт. Мэдээллийн сайтууд хүртэл энэ ойлголтыг дурьдсан байдаг.

Би утааны маскны талаар судлахаасаа өмнө бүх маскнууд л ер нь дажгүй хамгаалчихдаг байх гэж боддог байлаа. Гэтэл миний бодсоноос ч илүү сайн хамгаалдаг, маш жижиг .007 микрон хэмжээтэй тоосоцроос ч хамгаалж чаддаг болох нь тодорхой болов. Өдөр тутамдаа маск зүүдэг хүмүүсийг шинэилгээ хийж үзэхэд тэд бие физиологийн хувьд хэвийн буюу цусны даралт өндөр биш, зүрхний цохилт хэвийн байв. Товчоор хэлэхэд маск үнэхээр үр дүнтэй аж.

Дээр дурьдагдсан агаар цэвэршүүлэгчийн адилаар хамгийн үр дүнтэй маскнууд нь хамгийн хямд үнэтэй маскнууд байв.

Би Бээжинд байхдаа 80$-ийн үнэтэй UK Respro mask авдаг байлаа. Харин одоо энэ үнэний 10%-иас ч бага мөнгөөр илүү сайн хамгаалдаг, зүүхэд эвтэйхэн 3M N99 маск авдаг болсон. Хамгийн үнэтэй нь хамгийн сайн гэсэн үг биш аж.

Таны өөрийгөө хамгаалахын тулд хийж болох зүйлс: Хямд үнэтэй, туршилтаар батлагдсан дээрх маскнуудаас сонгож хэрэглэх.

Ямар маск авбал дээр вэ? Би энд маскнуудад хийсэн туршилт болон зүүхэд эвтэйхэн гэх мэт хэрэглэхэд эвтэйхэн байдал зэргийг оруулж өгсөн.

4. ШИЙДЭЛ #3 АМЬСГАЛЖ БУЙ АГААР (БОХИРДОЛ)-АА ХЭМЖИХ

Агаарын бохирдлын маш нарийн статистик мэдээллийг авахыг хүсвэл агаарын чанарыг хэмжигч төхөөрөмж худалдаж авч өөрийн ямар агаараар амьсгалж байгааг шалгаж болно. Мөн агаар цэвэршүүлэгч тань хэр үр дүнтэй эсэхийг ч шалгаж болно. Тэгвэл агаарын чанарыг шалгах төхөөрөмжүүд хэр үнэн хэмждэг юм бол? Smart Air Laser Egg, the Air Visual Pro, Dylos (зүүн гар талаас) хэмээх гурван хэмжигч төхөөрөмжийг туршиж үзсэн юм.

 

Бид энэ хэмжилтийг манай оффист ойрхон байдаг Бээжин дэх АНУ-ын ЭСЯ хүртэлх зайд хийсэн.

Бид хэмжигч төхөөрөмжийг 6 өдрийн турш ажиллуулсан бөгөөд дараах зурагт манай оффисийн гаднах агаарын чанарын эхний туршилт (72 цаг)-ийн үр дүнг харуулав.

Дээрх гурван хэмжигч төхөөрөмж гурвуулаа агаарыг чанарыг ерөнхийдөө зөв хэмжиж байв. Дунджаар 5-9 микрограм зөрүүтэй хэмждэг.

(Зурагт 3 хэмжигчийг PM2.5-ийн албан ёсны дундаж тархалтын үзүүлэлтүүдтэй харьцуулав)

Таны өөрийгөө хамгаалахын тулд хийж болох зүйлс: Laser Egg юмуу арай үнэтэй Air Visual хэмжигчийг худалдаж аваад амьсгалж байгаа агаараа хэмжиж үзэх.

 

АГААРЫН БОХИРДЛЫН ТАЛААРХ БАРИМТ МЭДЭЭЛЛИЙГ БАГЦЛАХ НЬ:

ДҮГНЭЛТ:

Миний хувьд агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах эдгээр жижигхэн боловч чухал зүйлсийг хийснээр цэвэр агаараар амьсгалж, Бээжин, Дэли гэх мэт агаарын бохирдолтой хотуудад амьдрахдаа эрүүл мэнддээ санаа зовохгүйгээр байж чаддаг юм. Цэвэр агаараар амьсгалах ийм амархан.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн