DIY агаар цэвэршүүлэгчийг яаж хийх вэ?

Янз бүрийн шүүлтүүрүүд дээр туршилт хийсний үндсэн дээр сайн агаар цэвэршүүлэгч хийе гэвэл HEPA шүүлтүүр байхад л хангалттай гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Ихэнх хүмүүс 2 сая төгрөгний үнэтэй агаар цэвэршүүлэгч худалдаж авч чадахгүй нь ойлгомжтой болохоор надад агаар цэвэршүүлэгчээ өөрөө хийх санаа төрсөн юм.

Бид DIY агаар цэвэршүүлэгч хэр үр дүнтэй талаарх туршилтыг энд (1, 2, 3, 4) дурьдсан ба одоо харин яаж хийдгийг зааж өгье.

#1 СЭНС ХУДАЛДАЖ АВАХ

Ингэхдээ HEPA шүүгчээ боож тогтоохын тулд сэнсний нүүрэн тал нь тэгш гадаргуутай байх ёстой юм. Ихэнх тэгш гадаргуутай сэнснүүд хөндий мотортой байдаг болохоор тохиромжтой байдаг. Миний худалдаж авсан нэг иймэрхүү 20,000 төгрөг орчим.

diy air purifier fan

#2 HEPA ШҮҮЛТҮҮР ХУДАЛДАЖ АВАХ

Миний хийсэн хамгийн анхны агаар цэвэршүүлэгч хийхэд авсан шүүлтүүр 40,000 төгрөг байсан.

HEPA filter for homemade DIY air purifier

Тэрнээс хойш би илүү сайн DIY агаар цэвэршүүлэгч хийхийн тулд ихэнх үйлдвэрүүдийн HEPA шүүлтүүрийг туршиж үзсэн бөгөөд тоосонцрыг хамгийн сайн шүүдэг, агаарын урсгалыг сайн нэвтрүүлдэг шүүлтүүрийг олсон юм. Одоо би HEPA шүүлтүүрийг олноор нь авчихдаг учраас миний анхны авсан шүүлтүүрээс (30,000 төгрөг) хямд тусаж байгаа юм. Мөн миний хувьд HEPA шүүлтүүрийг өөрийн тоосонцор хэмжигчээрээ шалгаж үзсэн болохоор сайн шүүдгийг нь мэдэж байгаа юм.

#3 СЭНСНИЙ НҮҮРЭН ДЭХ САРААЛЖИН ТОРЫГ САЛГАЖ АВАХ

Эндээс DIY хийх сонирхолтой хэсэг эхэлж байгаа юм. Бахиар салгах хэрэгтэй. Тэгээд сэнсний тохируулгыг 3 дээр тавиад товчлуурыг нь салгаад авчихна. Энэ нь агаар цэвэршүүлэгчээ хамгийн их дээр нь тохируулж хэрэглэнэ гэсэн үг юм.

Товчлуур нь HEPA шүүлтүүрийг ажиллуулахад хэрэглэгдэх юм. Товчлуургүй бол зөвхөн залгуурыг нь залгаж, салгаж асаадаг, унтраадаг болно.

Step 3 in making a DIY air purifier

#4 HEPA ШҮҮЛТҮҮРЭЭ БООХ

HEPA шүүлтүүрээ сэнснийхээ урд хэсэгт байрлуулаад уяагаар сэнстэйгээ ороож тогтооно. Тэгээд л болоо. Ингээд өөрийн гараар хийсэн агаар цэвэршүүлэгчтэй болчихно гэсэн үг юм.

Сэнсний голд байгаа дөрвөлжин төмрийг хөрөөдөөд авчихаж болно. Гэхдээ авсан аваагүй ялгаагүй шүүлтүүрний чанарт нөлөөлөхгүй. Эсвэл SmartAir-т худалдаалдаг DIY цэвэршүүлэгчийн сэнстэй адил голдоо төмөргүйг нь худалдаад авчихаж болно.

Rear view of DIY fan air purifier

front view of HEPA attached to make DIY air purifier

 

#5 ӨӨРИЙН ГАРААР ХИЙСЭН DYI АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧЭЭ ХАРЖ БАЯСАХ

Агаар цэвэршүүлэгчийн маань нийт өртөг 62,000 төгрөг. Үүнийгээ 2 сая төгрөгний үнэтэй агаар цэвэршүүлэгчтэй харьцуулаад үз. Сайхан санагдаж байгаа биз? Бид одоо анх хийж байснаасаа илүү боловсронгуй болгосон агаар цэвэршүүлэгчээ Монголд 110,000 төгрөгөөр худалдаалж байгаа.

Таны дараагийн асуулт магадгүй миний хийсэн энэ агаар цэвэршүүлэгч яг агаарыг шүүх үү? Эндээс хийсэн туршилтын бичлэгийг харж болно. Мөн DYI Canon-ых шиг илүү хүчтэй сэнс хэрэглэх юм бол хэр сайн ажиллах эсвэл өөр үнэтэй брэндтэй харьцуулсан тэстийг харж болно.

Магадгүй та HEPA шүүлтүүрийг сэнснийхээ ард нь байрлуулахгүй юм байх даа гэж гайхаж байж болох юм. Би бас тэгж болно гэж боддог байсан юм. Тэгээд би DIY цэвэршүүлэгч дээр туршилт хийж үзсэн ба үр дүн нь үнэхээр намайг гайхашруулсан юм. Эндээс дэлгэрэнгүйг уншина уу.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн