Агаарын чанарыг хэмжигч төхөөрөмж хэр үнэн зөв хэмждэг вэ?

Би анх 2013 онд “Смарт Айр”-ийг эхлүүлж байхдаа агаарын чанарын хэмжигч (тоосонцор) төхөөрөмж авахыг хүссэн юм. Надад ерөнхийдөө хоёр сонголт байсан юм. Нэг нь 260$-оор Dylos-ийн авах эсвэл галзуу үнэтэй хэмжигчид хэдэн мянган долларыг зарцуулах. Тэрнээс хойш зөндөө олон янзын хэмжигч төхөөрөмжүүд гарсан ба бүр 99 юаны үнэтэй буюу 370,000 төгрөг орчим үнэтэй ч байгаа юм. Гэхдээ үнэн зөв хэмждэг бол уу?

Агаарын бохирдол хэмжигчийг туршиж үзсэн нь

Үнэн зөв эсэхийг шалгахын тулд Смарт Айр хамгийн түгээмэл зарагддаг Dylos DC 1700, the Kaiterra Lazer Egg, Node хэмээх 3 өөр хэмжигч төхөөрөмжийг туршиж үзсэн юм.

Dylos

Dylos DC1100 particle counter

Dylos DC 1100

Dylos бол бидний Смарт Айрт дээр 2013 оноос хойш хэрэглэж байгаа найдвартай тоосонцор хэмжигч төхөөрөмж юм. Бид үүнийг агаар цэвэршүүлэгчдийг харицуулсан туршилт болон Хятад, Энэтхэгт агаарын чанар шалгахад ашигласан.

Laser Egg

Origins Laser Egg air quality monitor

Origins laser Egg

Kaiterra-гийн Laser Egg болохоороо илүү түгээмэл хэрэглэгддэг текнологийнхоо хувьд хүчирхэг төхөөрөмж юм.

Air Visual Pro

Air Visual Node air quality monitor

AirVisual Pro

Air Visual Pro (анхандаа Air Visual Node гэж байсан) бол илүү чамин загвар гэхүү дээ. Том дэлгэцтэй, агаарын бохирдлын мэдээ болон CO2 хэмжигчтэй.

Засгийн газрын станцтай харьцуулсан харьцуулалт

Бид Смарт Айр-ийн оффисын гадаа, буюу засгийн газраас суурилуулсан агаарын чанарын станцаас 1.3км-т хэмжигч төхөөрөмж байрлуулсан.

Map of Smart Air Office and Agricultural Exhibition Centre

Бид хэмжигч төхөөрөмжүүдийг 6 өдөр ажиллуулсан юм. Laser Egg, AirVisual Pro хоёр PM2.5 микрограммаар, Dylos-аар PM0.5 микрограммаар (Dylos зөвхөн 0.5 микрограммыг хэмждэг) хэмжсэн. 0.5мкг-ийг 2.5мкг-д шилжүүлээд (0.5 микрон – 2.5 микрон)/100 гэж гаргав.

Дараах зурагт Бээжинд манай оффисын гадаах хийсэн туршилтын эхний хэсэг (72 цаг)-ийн үр дүнг харуулав.

test data for air quality pollution monitors in Beijing

Агаарын бохирдлын концентрац(бохирдол) бага үеийн туршилт

Дараагийнх нь бид 48 цагийн туршид PM2.5-ийн нягтаршил (концентрац) багатай өдрүүдэд хийсэн туршилт юм. Энэ илүү хэрэгтэй (амьдралд ойрхон) туршилт байсан юм. Учир нь орон гэр ч ч юмуу ихэнх хүмүүсийн агаарын бохирдол хэмждэг газрууд ер нь бага конценрацитай байдаг. Энэ манай Бээжин болон Шанхайн агаарын чанарыг шалгасан туршилт байгаа юм. Энд гарсан үзүүлэлтээр бид бага хэмжээний бохирдлыг төхөөрөмжүүд хэр сайн хэмждэгийг мэдэх ёстой юм.

Low concentration tests for air quality monitors

Бага бохирдолтой өдрүүдийн туршилтын үр дүн

Хоёр графикийг нарийвчлан сайн харах юм бол гурван төхөөрөмж гурвуулаа нэлээн сайн хэмждэг бөгөөд засгийн газрын станцын үзүүлэттэй адилхан хэмжиж чадаж байна. Хоёр туршилтын үр дүнг нийлүүлэхэд AirVisual Pro, Laser Egg хоёр албан (засгийн газар)-ы индекстэй r=0.98 кофицентийн хамааралтай байгаа юм.

picture2

picture1

Ер нь бол r 0.98 гэдэг бол бараг л адилхан гэсэн үг юм. Dylos хамгийн хол буюу 0.90 гэхэд л хангалттай дөхсөн үзүүлэлт гэсэн үг (бидний өмнөх туршилттай төстэй).

picture3

Эдгээр хэмжигч төхөөрөмжүүдийн үзүүлэлтүүд засгийн газрын станцын үзүүлэлтэй бараг тохирч байна гэдэг нь энэ төхөөрөмжүүд сайн заадаг гэсэн үг юм.

Дундаж хэлбэлзэл

Нарийвчлалыг хэмжих өөр нэг арга бол дундаж нь засгийн газрын газрын станцын үзүүлэлтээс хэр хол зөрж байгааг харах юм. AirVisual станцын үзүүлэлтээс 4.8мкг/m3-аар зөрсөн ба хамгийн дөхөж очсон нь байна. Laser Egg дараагийнх нь буюу 6.5мкг/m3-аар, Dylos 9.1мкг/m3-аар зөрсөн байна.

Дараагийн хэсэгт бид хэлбэлзлийг тоосонцрын конценрац бага байх үед хэмжсэн үзүүлэлтийг харьцуулав. Laser Egg бага концентрацтай үед хамгийн их хэлбэлзэлтэй нь байв. Гэхдээ эдгээр хэлбэлзлүүд тийм ч их биш юм.

Low concentration PM2.5 deviation from Agricultural Center

Утааг хэмжсэн нь

Маш өндөр концентрацтай тоосонцрыг нарийн хэмжихийн тулд бид 15m3 хэмжээтэй өрөөнд хаалгыг хааж байгаад тамхи асааж туршив. Бидний зорилго бол хэмжигч төхөөрөмжүүд хортой агаарыг оруулаад бүх төрлийн бохирдлын концентрацын түвшинг хэр сайн хэмжиж байгааг мэдэхийг хүссэн юм. Тамхи болон хамтрагч ТББ-ынханы тусламжтайгаар утааны концентрацыг 1000мкг/м3 хүргэж чадсан юм.

Өтгөн утааны дээрх туршилтын бэлэн байдал

Энэ туршилтанд бид нар баталгаатай болгох гэж дахиад нэг өөр машин (Sibata LD-6S) байрлуулсан. Энэ төхөөрөмж нь үйлдвэрийн орчинд PM2.5 тоосонцор хэмжигч бөгөөд ±10%-ийн нарийвчлалтай гаргадаг. Бид суурь хэмжигчээ болгон ашигласан юм.

Airpocalypse test results

Өтгөн утааны тестийн үр дүн

Туршилтын үр дүнгээс харахад Lager Egg, Dylos хоёр өндөр концентрац буюу их бохирдлыг хэмжихдээ сайн биш байна. Харин AirVisual, LD-6S хоёр болохоор бараг адилхан хэмжсэн байна. Хоёулаа 1000мкг/м3-аас их конценрацийг хэмжиж чадсан байна. Ийм өндөр концентрацыг хэмжих шаардлаг нэг их гарахгүй ч гэсэн AirVisual үнэхээр сайн хэмждэг гэдэг нь харагдлаа.

Эндээс юу ойлгож үлдэв?

Ерөнхийд нь дүгнэхэд гурван төхөөрөмж гурвуулаа засгийн газрын станцтай ойролцоо хэмжиж чадаж байсан. Энэ нь дотор орчны агаарын чанарын индексийг хэмжихэд аль аль нь тохиромжтой юм. Энэ гурваас AirVisual хамгийн сайн хэмжсэн нь байлаа. Засгийн газрын станцынхаас хамгийн бага хэлбэлзэлтэй, өндөр концентрацтай утааг хамгийн нарийвчлалтай (үнэн зөв) гаргаж чадлаа.

Хэрэглэхэд амар нь

Нэгэнт гурван хэмжигч гурвуулаа боломжийн хэмжчихэж байгаа болохоор ганц энэ асуултан дээр л бууж байна: Аль хэрэглэхэд амар вэ? Ямар онцлог давуу талтай вэ?

Dylos

Dylos энэ харьцуулалтанд хамгийн амархан унахаар нь. Утсанд холбогдоггүй, үзүүлэлтийг татаж авахад төвөгтэй, дээр үеийн техник хэрэглэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Шинэ нь худалдаанд байгаа хямд хэмжигч төхөөрөмж хэдий ч төлж байгаа үнэ авч байгаа сэтгэл ханамжаас хэт өндөр.

Laser Egg

Laser Egg бол агаарын бохирдлын хэмжигч төхөөрөмжийг хэрэглэхийн эхлэл гэж хэлж болно. Боломжийн нарийвчлалтай хэмждэг олон нэмэлт үйлдэлгүй энгийн төхөөрөмж. Хайрцаг дээрээ юу гэж бичсэнээрээ л ажилладаг өөрөөр хэлбэл найдвартай төхөөрөмж. Боломжийн хямд үнэтэй, гэр болон оффисын агаарын чанарыг хэмжиж агаар цэвэршүүлэгч тань хэр сайн цэвэршүүлж байгааг хянахад сайн тохирох төхөөрөмж юм.

AirVisual Pro (Node)

Бид нарын харснаар AirVisual хамгийн олон үйлдэлтэй. Жишээ нь: СО2, градус, чийгшил хэмжигчтэй болохоор дан ганц тоосонцор хэмжигч гэхээсээ илүү орчн(гдотор, гадна)-ыг хэмжигч болж байгаа юм. Хэрвээ танай өрөө тасалгаа шинэ тавилга тавьсан эсвэл засвар хийх үед гардаг хийн бохирдол (түргэн ууршдаг органик нэгдэл) байгаа бол СО2 өндөр үзүүлэлтэй гарна гэсэн үг бөгөөд эдгээр нь дотор орчноос үүсдэг бохирдлын үр дагавар гэдгийг мөн харуулж байгаа юм. Гэхдээ AirVisual тийм ч хямд биш юм.

Дүгнэлт: Аль агаарын чанарыг хэмжигч хамгийн сайн нь вэ?

Туршилтаа хүмүүст хүргэсний дараа бид Хятад, Энэтхэг, Монгол дахь дэлгүүрээрээ дамжуулан Laser Egg, AirVisual Pro –г нийлүүлэх болно. Эд хоёулаа гэр,s оффист эсвэл судалгааны зорилгоор хэрэглэх найдвартай төхөөрөмж хайж буй хэн бүхэнд тохирох маш сайн снголт болох юм. Туршаад үзээрэй.

Дараагийн хэдэн сарын туршид бид илүү олон төрлийн агаарын чанарыг хэмжигч төхөөрөмжүүдийг ажиллуулан илүү өргөн хэмжээний туршилт хийх байх. Энэ бол зөвхөн эхлэл нь юм. Бид шалгаж туршаад баталгаажуулсны дараа өөр хэмжигч төхөөрөмжүүдийг дэлгүүртээ нийлүүлэх болно оо.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн