Canon хэр том хэмжээтэй өрөөг цэвэршүүлж чадалтай вэ?

Бид Хятдад байгаа бараг бүх сэнсийг туршиж үзсэний дараа тэгш гадаргуутай сэнс олж чадсан юм.

Нэг сэнс бусдаасаа илүү тодорч гарч ирсэн юм. Харагдах байдал болон хүчин чадлаас нь болоод бид түүнийг “Canon” гэж нэрлэсэн юм.

Canon Аннагийн Бээжинд дэх15м2 унтлагын өрөөнд ажиллуулад .5 микрограм тоосонцрыг 97% -тай шүүж байв.

Тэгвэл энэнээс илүү том өрөөг хэр сайн цэвэршүүлдэг вэ? Ихэнх компаниуд энэ тооцооллыг гаргахдаа агаарын урсгалын үзүүлэлтэд тулгуурлаж гаргадаг. Гэхдээ энэ тооцоолыг үнэн зөв гаргахад тухайн байшин хэр сайн битүүмжлэгдсэн (зай завсаргүй) болон гаднах агаар хэр бохирдолтой байхаас шалтгаална. Нэгэнт Хятдад агаар их бохирдолтой учраас бодит байдал дээр туршилт хийх шаардлагатай гэж үзсэн юм.

Туршилт

Азаар би 30.5м2 зочны өрөөтэй 5 өрөө байранд нүүж ороод байсан юм. Би Canon-ыг 6 удаа хамгийн их дээр нь ажиллуулаад Dylos тоосонцор хэмжигчээр хэмжиж үзэв. Туршилт бүр хамгийн багадаа 3 цаг үргэлжлэв.

Тоосонцрын бууралтын хувийг эхний цагаас сүүлийн цаг хүртэл тооцоолов.

Энэ туршилт мөн өмнө хийж байсан өрөөний туршилтыг өргөтгөсөн чухал туршилт болсон. Учир нь:

  1. Энэ туршилтууд өдрийн цагаар хийгдсэн. Зарим хүмүүс шөнийн цагаар агаарын бохирдол багасдаг яагаад гэвэл шөнийн цагаар хөл хөдөлгөөн багасдаг, цөөн машин явдаг (гэхдээ туршилтын үзүүлэлтээр PM2.5 тоосонцор Бээжинд шөнө дунд илүү байдаг нь тогтоогдсон).
  2. Энэ туршилтыг хийж байхад хүмүүс өрөөн дотуур явж хаалга онгойлгож орж гарч байсан. Тиймээс энэ өмнөх туршилтыг бодвол илүү үр дүнтэй байсан юм. Учир нь Canon дотор байгаа агаараас гадна гаднаас орж ирж байгаа агаарыг бас цэвэршүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Үр дүн

Зургаан туршилтын үр дүнд Canon .5 микрограм тоосонцрыг 92%, 2.5 микрограм тоосонцрыг 89% (хүмүүс өрөөн дотуур явж, орж гарч байсан ч) цэвэрлэсэн байна.

Өмнөх туршилтанд PM2.5-ын бууралт ихэнхдээ .5-ын бууралтаас арай их байсан. Энэ удаад 2.5-ын буурат 0.5-ын бууралтаас 3% бага гарсан нь жоохон гайхмаар. Миний таамаглалаар хүмүүс өрөөн дотуур босож сууж явж байсан ба хүний хөдөлгөөн 2.5 микрограм тоосонцрыг хэмжихэд .5 микрограм тоосонцрыг хэмжихээс илүү нөлөөлдөгөөс болсон байх.

Дүгнэлт

Canon хамгийн жижигдээ 30.5м2 өрөөг цэвэршүүлэх хүчин чадалтай. Энэ нь 26м2 өрөөг цэвэршүүлэх чадалтай 900,000₮-өөр зарагдаж байгаа Panasonic F-VXF35HAL-аас илүү байгаа юм.

Уламжлал ёсоор би өөр шигээ лавшруулан судлах сонирхолтой хүмүүст зориулж судалгааны тоон үзүүлэлт, нарийвчилсан мэдээллийг хавсаргав.

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн