Xiaomi-гийн тоосонцор хэмжигч шал буруу хэмждэг учраас агаар цэвэршүүлэгчээ удирдах ёсгүй

Технологийн компаниуд яаж бүхнийг автоматжуулах, интернэттэй холбох, гэр доторх төхөөрөмжүүдийг хянаж болохоор хийх нь өдөр тутмын амьдралыг амархан болгох талаар байнга ярьдаг. Гэхдээ яг тэр болгон хүссэнээр ажилладаг уу? “Apple-ийн Siri” ч юмуу “Talk to talk” хэрэглэж үзсэн хүн технологийн бидэнд өгдөг амлалт шаардлага хангадаггүй гэдгийг мэднэ.

Энэ зурагт Xiaomi агаар цэвэршүүлэгч Mi2-г юуны тухай ярьж байгаа талаар ойлгуулахын тулд харуулав.

Энэ зурагт агаар шүүгчийн хажуу талаас гарч байгаа тоосонцрын хэмжсэн үзүүлэлт

 

Амлалт

Энэ агаар цэвэршүүлэгч яаж ажиллахаар зохион бүтээгдсэн бэ гэвэл өрөөний доторх агаарын чанар хэр муу байгааг тодорхойлоод агаар муу байвал өөрөө автоматаар асаад агаар цэвэрхэн болоход өөрөө автоматаар унтардаг. Хэрвээ үнэхээр ингэж ажилладаг бол бид заавал агаар цэвэрүүлэгчийг байнга хамгийн их (хүчтэй) дээр нь тохируулахгүйгээр цэвэр агаараар амьсгалж болоод байх. Тэгвэл хамаагүй чимээ багатай бас цахилгаанд ч хэмнэлттэй.

Туршилт

Бид өмнө нь Mi2 агаарыг хэр сайн шүүдгийг туршиж үзээд цочирдом үр дүн гарсан нь: туршилтын хугацааны 86% -д нь агаарыг цэвэршүүлэхгүй үлдээсэн. Энэ удаад бид Mi2 агаар цэвэршүүлэгч доторх тоосонцор хэмжигч дээр илүү системтэй туршилт хийхийг зорьсон юм.

Бид Mi1, Mi2, илүү үнэтэй Mi2 Pro гэх 3 төрлийн агаар цэвэршүүлэгчийг 3 өөр тоосонцор хэмжигчтэй харьцуулан туршилт хийсэн юм. Аль ч агаар цэвэршүүлэгчид шинэ биш байсан гэхдээ Mi2 харьцангуй шинэ хэдэн 7 хоног л туршилтанд хэрэглэж байгаа юм.

Бид 2 Laser egg, AirVisual Node гурвыг Mi2-ийн дотроо байдаг тоосонцор хэмжигчийн хажууд сандал дээр байрлуулсан юм.

12м2 хэмжээтэй өрөөнд тамхи асааж орхиод агаар цэвэршүүлэгчээ асаагаад хамгийн их дээр нь тавив (30 минут). Ингэснээр бид агаарын чанарыг хэвийн хэмжээнээс аюултай түвшин хүртэл нарийн хэмжиж чадах юм. Би утсаараа 30 секунд тутамд тоосонцор хэмжигчүүдийн үзүүлэлтийн зургийг авч байв.

Хэр ойролцоо (үнэн зөв) байх ёстой вэ?

Байзаарай. Үр дүнг нь харахаас өмнө төд байх байх даа гэсэн баримжаа хүлээлт тавих хэрэгтэй байх. Би Xiaomi-г тийм ч нарийн зөв хэмжинэ гэж бодохгүй байна. Учир нь тоосонцор хэмжигч нь зүгээр агаар цэвэршүүлэгч дотроо суурилуулсан миний одоо харьцуулж турших гэж байгаа тоосонцор хэмжигчүүдээс хамаагүй хямд тоосонцор хэмжигч юм. Тийм болохоор жоохон бодит хүлээлттэй байсан нь дээр.

Бодит хүлээлттэй байна гэж юуг хэлж байна? Маш нарийн зөв хэмжинэ гэж найдахгүй, Харин автоматаар өөрөө асаж унтардагаар бүтээгдсэнийхээ дагуу зөв ажиллаасай гэж.

Туршилтын үр дүн

Хэдийгээр өндөр хүлээлтгүй байсан ч гэсэн Xiaomi маш хол зөрсөн буюу алдаатай хэмжсэн юм. Агаарын чанар муу байхад Xiaomi 218 микрограммаар зөрж байв. Хэр их зөрүүтэй байгааг мэдэхийн тулд ДЭМБ-аас тогтоосон өдрийн дундаж хэмжээ бол 25 микрограм гэдгийг мэдэж байх ёстой юм. Xiaomi-гийн зөрүү ДЭМБ-ийн зөвлөмж хэмжээнээс 8 дахин их байгаа юм.

Дараах зурагт харуулав.

Xiaomi 50 өнгөрөөд зогсчихсон юм шиг харагдаж байна. Доторх агаар “бага зэргийн бохирдолтой буюу хэт мэдрэг хүмүүст нөлөөлнө” гэж мэдээлж байгаа ч яг бодитоор бол “Их бохирдолтой буюу эрүүл мэндэд маш муу” үзүүлэлт юм.

За яахав Xiaomi маш дутуу хэмждэг аж. Гэтэл энэ ганц асуудал нь биш болж таарав. Зргийг томруулаад сайн харах юм бол Xiaomi бас илүү хэмждэг байна.

Яахав 9мкг гэдэг бол тийм ч том асуудал (хол зөрүү) биш гэж бодъё. Гэхдээ нөгөө талаар, бодит тоог 10-аар өсгөсөн гэсэн үг юм.

Xiaomi1 ч гэсэн буруу хэмжиж байв

Миний авсан Mi2 эвдэрхий учраас буруу хэмжсэн байж болох юм. Захиалга хүргэж ирсэн хүн газар унагаагаад тоосонцор хэмжигч нь доргиод эвдэрчихсэн ч юм билүү.

Энийг мэдэхийн тулд арай хуучин Mi1-ийг Dylos Pro (тоосонцор хэмжигч төхөөрөмжүүд хэр үнэн зөв хэмждэгийг харуулсан туршилтаар сайн үнэлгээ авсан)-той харьцуулсан туршилт хийв. Үр дүн нь Mi2-той адилхан үзүүлэлттэй байв.

Бид мөн Mi2 Pro-г туршиж үзсэн ба адилхан байсан юм. Тэгэхээр ганц нэг удаа алдаатай хэмжсэн биш дандаа алдаатай хэмждэг болж таарч байна.

Тэгвэл дээр гарсан тоон үзүүлэлт зөв гэдгийг юугаар батлах вэ?

Байзаарай. Тэгвэл Laser egg, Node хоёр буруу хэмжиж байж болно шүү дээ. Энэ 2 тоосонцор хэмжигч зөв, Xiaomi буруу гэдгийг яаж мэдэх вэ?

Смарт Айр Laser egg, AirVisual хоёрыг албаны (ЗГ-ын албан ёсны) станцын PM2.5-ын үзүүлэлтэй харьцуулсан 6 өдрийн туршилт хийсэн юм. Node Laser egg хоёр албаны станцын PM2.5-ийн үзүүлэлттэй тохирч байсан юм. Нэлээн ойролцоо буюу r= .98, Node 4.8 микрограм, Laser egg 6.5 микрограм зөрүүтэй хэмжсэн байна. Тийм болохоор би энэ хоёр хэмжигчийн гаргасан үзүүлэлтийг үнэн тоо буюу бодит концентрацад нэлээн дөхөж очсон гэдэгт итгэлтэй байгаа юм.

Эцэст нь

Xiaomi-гийн тоосонцор хэмжигч шал буруу заадаг. Тийм болохоор агаар цэвэршүүлэгчээ хянах ёсгүй юм. Асуудал нь Xiaomi хэрэглэчдэдээ сонголт өгдөггүй (гэдгийг одоо тайлбарлая).

Бидний туршилтаар Xiaomi агаар цэвэршүүлэгч агаарыг бохирдлын аюултай түвшинд цэвэршүүлэхгүй орхидог гэдгийг тайлбарлах нь

Смарт Айр Xiaomi агаар цэвэршүүлэгчийг 12 өдрийн туршид жинхэнэ гэрт буюу бодит орчинд туршиж үзэхэд үр дүн нь биднийг цочирдуулсан юм. Үнэнийг хэлэхэд би ийм муу үр дүн гарна гэж төсөөлөөгүй юм. Ер нь бол агаар цэвэршүүлэгч чинь сэнс, шүүлтүүр хоёр л гэсэн үг шүү дээ. Гэтэл Xiaomi бүх хугацааны 86%-д нь агаарыг цэвэршүүлэхгүй үлдээсэн байна.

Xiaomi бохирдлын түвшинг дутуу хэмждэг нь агаарыг бохирдолтой хэвээр нь үлдээгээд байдгийн шалгаан болж байгаа юм. Philips-ийн цэвэршүүлэгчийг автомат дээр нь тавиад туршихад ч төстэй үр дүн гарсан юм. Энэ нь одоогоор агаар цэвэршүүлэгчийн автомат ажиллагааны технологи хараахан сайжраагүй байгаа гэсэн ойлголтыг надад төрүүлээд байгаа юм. Иймд миний хувьд агаар цэвэршүүлэгчээ автомат дээр нь тавихгүй гэсэн үг юм.

Энэ асуудал яагаад зөвхөн хэр үнэн зөв хэмжиж байгаа эсэхээс илүү томроод явчихав?

Mi2 цэвэршүүлэгч их дээр нь тавьчихвал дажгүй сайн ажиллачихдаг. Манай нээлттэй эх сурвалжийн туршилтаас Mi2 их дээр байхдаа сайн үр дүнтэй байдаг (дээрх зургаас эхний 3 цагийн үр дүнг харна уу). гэхдээ асуудал нь Mi2 автомат дээр нь тохируулах шаардлагатай байдаг. Учир нь яаж ч оролдсон 3 цагийн дараа автомат дээр нь тавигдчихдаг. Сонин байга биз? Бид баттай болгохын тулд хэрэглэгчийн үйлчилгээний төвөөс нь 3 удаа лавласан юм.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та шөнө 3 цаг тутамд босож их дээр нь тавихгүй л бол автомат дээр нь тавигдаад тоосонцор хэмжигч нь агаар цэвэршүүлэгчээ хянана гэсэн үг юм. Xiaomi энэ энгийн дизайны алдаагаа засах байх гэж найдаж байна. Гэхдээ үүнийгээ засах хүртэл би л лав Xiaomi-г хэрэглэхгүй.

Дараа өгүүлэх нэмэлт үзүүлэлт, хэмжилтүүдийг уншаарай. Бид мөн тоосонцор хэмжигч агаар цэвэршүүлэгч дотроо байрласан байдаг болохоор дээж авсан агаар цэвэршүүлэгчийн гаднах агаараас өөр байх боломжтой гэдгийг ч бас туршиж үзсэн билээ.

Нэмэлт хэмжилтүүд

Бид Mi2-ыг Смарт Айр-ийн оффист, Mi1-ийг гэртээ туршиж үзсэн болохоор өрөөний зохион байгуулалт бага зэрэг өөр байсан. Оффист тоосонцрын хэмжээг ихэсгэхийн тулд тамхи шатаасан бол гэрт цаас шатаасан.

Оффисын өрөө 12м2 байсан, гэр арай том 15м2-д дөхөж очихоор.

Xiaomi-гийн тоосонцор хэмжигч нь дотроо байдаг болохоор зөв хэмжиж чаддаггүй юм бол уу?

Тоосонцор хэмжигч нь дотроо байдаг болохоор гадна байгаа агаараас дээж авч чаддаггүй юм болуу гэж бодож үзэв. Үүнийг шалгах нэг арга нь тоосонцор хэмжигчийг машинаас гаргаж авах. Нэг их хэцүү биш. Гэтэл гаргаж ирж хэмжсэн ч бохирдлын хэмжээ их байхад дутуу хэмжиж, бохирдлын хэмжээ бага байхад илүү хэмжиж байв. Тиймээс асуудал ерөөсөө хаана байрлаж байгаад биш болж таарав.

Xiaomi-гийн тоонууд яг юуг зааж байна?

Xiaomi-гийн нэг хэцүү юм нь агаарын чанарын үзүүлэлтийг хаяглах буюу ямар хэмжилт гэдгийг харуулдаггүй. Бохирдлын тоо микрограм юмуу, Хятдынх агаарын чанарын индекс юмуу Америкийнх чанарын индекс юмуу эсвэл бүр өөр юмуу? Яагаад үзүүлэлтийг хаяглахгүй байгаа нь ойлгомжгүй.

Энэ зүгээр нэг хэнхэгтсэндээ энэ бүхнийг гаргаж ирж тавиад байгаа юм биш. Учир нь микрограм агаарын чанарын индекс хоёр нэг шугамд давхцдаггүй болохоор энэ нь үзүүлэлт яаж грч байгаа үр дүнд нөлөөлөх юм.

Хэрвээ Xiaomi-гийнхныг нэлээн сайн ухаж төнхөж юм бол тэд тоонууд микрограмыг зааж байгаа юм гэж хэлнэ. Тиймээс би микрограмыг микрограмтай харьцуулсан дүн шинжилгээ хийсэн.

Xiaomi 10 микрограммаас доош хэмждэг үү?

Xiaomi-гийн бүртгэгдсэн хамгийн бага тоо 9 микрограм байхад Node 0.2, Egg болохоор 1 микрограм байсан. Xiaomi 9-өөс доош тоо (үзүүлэлт) гаргадаг юм бол уу? Тэрнээс доош хэмждэггүй юм болуу?

Нарийн учрыг нь олохын тулд би DIY1.1 асаагаад Xiaomi-гийн тоосонцор хэмжигчрүү чиглүүлж байрлуулав. Dylos дээр энэ туршилтыг хийхэд тоо тэг болтол буурсан юм. Гэтэл Xiaomi дээр тоо 10 хэвээрээ байсан юм. Миний бодлоор Xiaomi хоосон тоосонцор хэмжээд эсвэл 9-өөс доош явахгүйгээр зохион бүтээгдсэн.

Туршилтын үзүүлэлт

Би туршилтын үзүүлэлтийн эх хувийг excel дээр хийснийг эндээс татаж авч болно.

 

Node-ийн тоон үзүүлэлтүүд

Node-ийн тоонууд яагаад доогуур байна вэ?

 

Нийтлэлийн гол графикт Node-ийн үзүүлэлт хоёр Laser Egg-ийн үзүүлэлтээс бага байгааг харж болно. Миний туршилтанд хэрэглэсэн Node болохоор 1 жил хэрэглэсэн (хэдийгээр laser egg ч гэсэн тийм ч шинэ байгаагүй ч) байсан. Хуучин тоосонцор хэмжигчийн нэг асуудал нь дотор нь бохирдол хуримтлагдсанаас болоод агаар урсгал хязгаарлагддаг. AQIcn.org-т ажилладаг залуу хуучин Dylos-ыг шалгаж үзээд бохирдол их үед дутуу хэмждэгийг олж тогтоосон байна. Тэгээд тэр шахагдсан агаар доторх тоосыг цэвэрлэсний дараа үзүүлэлтүүлтийн тоо өндөр гарсан байна.

Бидний туршилтын явцад Node-д бас ийм юм тохиолдсон байх магадлалтай. Ер нь тоосонцор хэмжигчид бидний тамхитай туршилт шиг их концентрацтай бохирдлыг хэмжихэд ийм асуудал гардаг юм шиг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн