Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

How Pollution Affects Children

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар нэлээдгүй судалгаа хийгдсэн бөгөөд тэдгээрийн үр дүн нь үнэхээр итгэхэд бэрх байжээ.

Саяхан ДЭМБ энэ талаар 172 хуудас судалгаа нийтэлсэн ба нийтлэл ингэж эхэлсэн байна: Баримт мэдээллээс тодорхой байна: агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд асар их сөрөг нөлөө үзүүлдэг.

Агаарын бохирдолд хэдэн хүүхэд өртөж байна вэ?

Бохир агаар хаа сайгүй л байгаа. Дэлхийн нийт хүүхдүүдийн 93% нь тохиромжтой түвшингээс дээш агаарын бохирдолтой орчинд амьдарч буйг ДЭМБ-н судалгаа харуулсан байна. Үлдсэн 7% нь ч гэсэн ямар нэг байдлаар агаарын бохирдолд өртдөг.

Үнэндээ бид ДЭМБ-ын агаарын бохирдлын удирдамж үнэндээ аюулгүй байдаггүй, бас бага хэмжээний бохирдол ч эрүүл мэндэд хамгийн хортой байж болдог талаар ярилцсан билээ.

 

Children all around the world are affected by air pollution

 

Хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү агаарын бохирдолд өртөмтгий байдаг

Агаарын бохирдол хаа сайгүй байдаг бөгөөд бүх насны бүх хүмүүст нөлөөлдөг. Гэхдээ агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн хувьд хүүхдүүд хамгийн их эрсдэлтэй байдаг. Үүний шалтгаанууд:

Тэдний эрхтнүүд (зүрх, уушги, г.м.) бүрэн хөгжиж дуусаагүй

Тэд насанд хүрэгчдээс илүү хурдан амьсгалж, улмаар илүү бохирдол амьсгалдаг

Тэд гадаа тоглож, агаарын бохирдолд илүү цагийг өнгөрүүлдэг

Хүүхдүүдийн наслалт насанд хүрэгчдээс илүү урт байдаг тул өвчний далд механизмууд гарч ирэх, эрүүл мэндэд нь нөлөөлөх цаг хугацаа ихтэй байдаг

Агаарын бохирдол төрөлтөөс өмнө нөлөөлдөг

Ураг хэвлийдээ байх үедээ ч агаарын бохирдолд өртдөг. Үнэндээ агаарын бохирдол болон ургийн гажиг хоёрын хооронд хүчтэй хамаарал байдаг (ялангуяа РМ, SO2, NO, O3, CO).

 

Pollution in filter, not baby

 

Ялангуяа аюултай тоосонцор (PM)-д өртсөнөөр дутуу төрөх, бага жинтэй төрөх, мөн амьгүй төрөх магадлал нэмэгддэг болохыг судалгаа харуулж байна.

Агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Агаарын бохирдол нь тав хүртэлх насны хүүхдийн 10 нас баралт тутмын 1-ийн цаана байдаг.

Нярайн эндэгдэл: Бохирдлын түвшин ихсэх тусам нярайн эндэгдэл нэмэгддэг.

 

Мэдрэлийн хөгжил: Сүүлийн үеийн судалгаанаас бохирдол нь хүүхдийн танин мэдэхүйн чадварыг гэмтээж болзошгүйг харж болно. Мөн аутизм, анхаарал сулрах гиперактив эмгэг зэрэг өвчнүүдийг агаарын бохирдол үүсгэж байдаг байна.

 

Хүүхдийн таргалалт: Судалгаагаар бохирдол ба хүүхдийн хэт таргалалт хоорондоо уялдаа холбоотойг харуулсан байдаг. ДЭМБ-аас агаарын бохирдол зүрх судасны болон амьсгалын замын өвчин, зүрхний өвчин, зарим хорт хавдрыг үүсгэж биеийн жинд нөлөөлж болзошгүй гэж санал болгосон. Мөн бодисын солилцоог бууруулж, жин нэмэхэд хүргэдэг.

Air Pollution Affect's Metabolism, Causes Weight Gain

Уушгины үйл ажиллагаа: Бохирдолтой орчинд өссөн хүүхдийн уушгины хөгжил буурах магадлалтай байдаг.

Air pollution reduces lung growth in children

 

АДЗЦХ, хаталгаа: PM2.5-т өртсөнөөр уушгины хатгалгаа зэрэг амьсгалын доод замын цочмог халдвар авах эрсдэл нэмэгддэг. 

Хүүхдийн хорт хавдар: Замын хөдөлгөөнтэй холбоотой агаарын бохирдолд өртөх нь хүүхдийн лейкемийн эрсдлийг нэмэгдүүлдэгтэй холбоотой нотолгоо олон байдаг. Хэд хэдэн судалгаагаар жирэмсний өмнөх үед AAP-т өртсөнөөр хүүхдүүд ретинобластома ба лейкемийн өндөр эрсдэлтэйг болдгийг олж тогтоожээ.

Air pollution can cause cancer in children

Дүгнэлт: Агаарын бохирдлын сөрөг нөлөө хүүхдүүдэд хамгийн их тулгардаг. Эдгээрт төрөлхийн гажиг, нялхсын эндэгдэл, мэдрэлийн хөгжлийн асуудал, таргалалт, уушгины өсөлт, уушгины хатгалгаа, астма, хорт хавдар зэрэг орно. Харамсалтай нь энэ жагсаалт цааш үргэлжлэх бөгөөд дэлхийн бараг бүх хүүхэд эрүүл мэндэд нь хор хөнөөл учруулж болзошгүй агаарын бохирдлын түвшинтэй нүүр тулж байна.


Free Guide to Breathing Safe

Want to learn more about protecting your health? Join thousands more and stay up to date on protecting your health.

Leave a Comment

Smart Air low cost purifiers

Smart Air is a social enterprise that creates simple, no-nonsense air purifier and provides free education to protect people’s health from the effects of air pollution. We are proud to be the only certified B-Corp dedicated to fighting air pollution.

Certified B-Corp air purifier company