Хэрхэн өөртөө короновирусын маск хийх вэ?

Хэрхэн өөртөө короновирусын маск хийх вэ?

Өөрийн гараар маск хийх нь галзуу санаа. Гэхдээ шинжлэх ухаанчдын туршилтаас гарсан тоо баримт ч адил галзуу юм.

Яагаад өөрийн гараар маск хийх нь УТГАГҮЙ вэ?

Аль хэдийнээ зах зээл дээр байдаг маскууд вирусыг шүүдэг гэдгийг судалгаанаас гарж болно. Бас дээрээс нь тэд нар үнэхээр хямдхан. Мэс заслын маскнууд хэдхэн цент байдаг, бас 0.007 микрон (коронавирусын тоосонцроос 14 дахин бага) тоосонцруудын 80%-г шүүдэг.
Гэхдээ коронавирусаас үүдэн нэг асуудал үүсч байгаа юм: маскны хомсдол.


Хүмүүс өөрсдөө маск хийх гээд бөөн юм болсон, жишээ нь энэ асуултыг асуусан хүн шиг. Гэхдээ гэрийн аргаар хийсэн маск үнэхээр коронавирусаас хамгаалж чадах уу?


Гэрийн аргаар хийсэн маск дээр хийсэн туршилт
Кэмбриджийн их сургуулийн шинжлэх ухаанчид 2009 оны H1N1 ханиадны тархалтын үеэр яг энэ асуултыг асууж байсан.


Дэлхий даяар тархвал N95 маск дуусна гэж бодсон. 10 гаруй жилийн дараа, тэдний таамаглал биеллээ олж судалгаа нЬ бидэнд их хэрэг болж байна.


Судлаачид дараах зүйлийг хийсэн. Тэд сайн дурын ажилчдыг хөвөн материалтай фудболк болон оёдлын машин ашиглаад өөрсдөө маск хийхийг хүссэн.
Тэгээд тэд 0.02 микрон тоосонцрыг гэрийн аргаар хийсэн маск, мэс заслын маск руу буудсан. Энэ тоосонцрууд үнэхээр жижиг-одоо байгаа короновирусаас 10 дахин жижиг.

Гэрийн аргаар хийсэн маск нь мэс заслын маск шиг сайн байгаагүй ч, тэдгээр тоосонцруудын 50%-г шүүж чадсан байна. Тиймээс маск зүүхгүй явснаас хамаагүй дээр байгаа юм.
Тэд бас маскууд руу 1 микрон тоосонцрууд буудсан- Мэс заслын маск шиг биш ч гэсэн том тоосонцруудыг хамаагүй илүү шүүж байв (бараг 70%)


Судлаачид маскгүй явснаас гэрийн аргаар хийсэн масктай явах нь дээр гэж дүгнэсэн.

Тийм л дээ, гэхдээ өмсөхөд яг таардаг уу?

Тэгэхээр хөвөн фудболк зарим вирусны хэмжээтэй тоосонцрыг хааж чаддаг, гэхдээ хангалттай сайн таардаг уу? Хэрвээ маск нүүрэнд сайн таарахгүй бол, хажуу талаар нь агаар ордог.
Недерландад хэсэг судлаачид гал тогооны алчуураар хийсэн маск дээр энэ асуултыг туршсан байна.


Тэд 0.02-1 микрон хэмжээтэй (коронавирусын хэмжээ багтсан) тоосонцрын хэдэн хувийг маск шүүж чадахыг туршсан. Хүмүүсийг маск зүүж байхад нь таарч байгаа эсэхийг шалгадаг төхөөрөмж ашиглав.


Судлаачид ийм их юм болж байж маск дээр туршилт хийсэн байж зураг дарахад инээмсэглээгүй шүү. Шинжлэх ухаан аа гэж.
Гал тогооны алчуураар хийсэн маск 0.02-1 микрон хэмжээтэй тоосонцруудын 60%-г шүүсэн.


Мэдээж мэс заслын маск болон N95 маск илүү их тоосонцрыг шүүсэн, гэхдээ тоо баримтаас харахад гэрийн аргаар хийсэн маск хэрэггүй зүйл огт биш байсан-нүүрэнд таарахын хувьд ч гэсэн.

Өөрөө хийсэн маскыг хэр удаан өмсөж болох вэ?

Нэг боломжит асуудал нь дээрх туршилтуудыг шинэ маск дээр хийсэн байгаад оршино. Тэр их чийг болон конденсацын процесс байхад хэсэг хугацаанд зүүсний дараа яах вэ?
Судлаачид 3 цаг зүүсний дараа маскны үр нөлөөг шалгаж энэ асуултанд хариулсан. Тоо баримтнаас харахад чийг болон зүүсэн хугацаа нь маскны ашиг тустай байдалд маш бага нөлөөлж байгаа юм.


Үнэн хэрэгтээ, гэрийн аргаар хийсэн маск нь 3 цагийн дараа вирусны хэмжээтэй тооцонцрыг шүүхдээ 5.8%-р илүү үр дүнтэй байсан. Тиймээс хэдэн цагийн турш гэрийн аргаар хийсэн маскыг зүүхэд үр нөлөө нь багасдаггүй байна.

Гэрийн аргаар хийсэн маскыг хүүхэд зүүхэд тохиромжтой юу?

Дараа нь, тэдгээр маскуудыг 5-11 настай 11 хүүхэд дээр туршлаа. Яагаад хүүхэд дээр туршиж байхаа юм бэ гэж үү? Бусад туршилтнаас харахад зарим маск хүүхдүүдийн нүүрэнд сайн таардаггүй байна.
Гэрийн аргаар хийсэн маск дээр ч адилхан үр дагавар тохиолдсон. Том хүнтэй харьцуулахад 8%-р бага тоосонцрыг шүүж байжээ.


Дүгнэлт: Гэрийн аргаар хийсэн маскны туршилтаас үзэхэд зориулалтын маскуудаас муу гүйцэтгэлтэй байсан ч вирусны хэмжээтэй тооцонцруудын 50%-г шүүж чаддаг бөгөөд аргаа барахад юу ч зүүхгүй байснаас хамаагүй дээр юм.
Аюулгүй амьсгалаарай!


Get the latest clean air tips!

Get updates on masks, air purifiers and air quality delivered straight to your inbox.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн