Агаар цэвэршүүлэгч коронавирусыг шүүж чадах уу?

2020 оны эхээр Хятад улсын Ухань хотоос коронавирус тархаж эхэлснээс хойш хэдэн сая хүмүүс өөрсдийгөө вируснээс хамгаалахаар маск олноор нь худалдан авлаа. Судалгаанаас үзэхэд маск таныг коронавирусээс хамгаалж чадна, гэвч бидэнд илүү ойрхон, өөр зүйл байгаа юу – агаар цэвэршүүлэгчүүд бас коронавирусын жижиг хэсгүүдийг шүүж чаддаг уу?

Таны нэг энгийн агаар цэвэршүүлэгч дотор юу байдаг вэ?

Ихэнх агаар цэвэршүүлэгчүүд 2 зүйлээс тогтдог: сэнс болон шүүлтүүр. Үнэхээр ийм л энгийн.

Ихэнх хүмүүс сэнс хэрхэн ажилладгийг мэддэг, харин шүүлтүүрийг сайн мэдэх болов уу? Шүүлтүүр – ерөнхийдөө ХЕПА шүүлтүүр – ямар ч цэвэршүүлэгчийн гол ажлыг гүйцэтгэдэг. Шүүлтүүрийг анх 1940 онд зохион бүтээж байсан бөгөөд энэ нь нийлэг утсаар хийсэн сүлжмэл юм. Энэ нь жижиг хэмжээтэй агаарын бохирдлын тоосонцруудын 99%-ийг шүүж авах чадалтай.

typical HEPA filter

Гэхдээ коронавирүс хэр жижиг юм бэ? Бас ХЕПА шүүлтүүрийг шүүж чадах хамгийн жижиг тоосонцор яг ямар хэмжээтэй вэ? Үүнийг 2 асуултанд хуваая:

Коронавирусийн жижиг хэсгүүд хэр жижиг вэ?

2019nCoV нь Хятадын Хүбэй мужийн Ухань хотод анх илэрсэн амьсгалын замын шинэ вирүс юм. Шинжлэх ухаанчид аль хэдийнээ электрон микроскопоор коронавирусын “вирионы” (жижиг хэсгийн) зургийг авжээ. Вирион нь ойролцоогоор 125 нанометр диаметртэй бөмбөрцөг хэлбэртэй жижиг хэсэг юм. Хамгийн жижиг нь 0.06 микрометр харин хамгийн том нь 0.14 микрометр байсан байна.

Coronavirus virus particle size, can air purifiers capture coronavirus

Үүнээс харвал коронавирусын жижиг хэсэг нь PM2.5-ынхаас жижиг, харин зарим тоос болон хийн бөөмсүүдээс том юм.

Size of coronavirus particle pm2.5 and bacteria

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Википедиагаас ХЕПА шүүлтүүрийн тодорхойлолтыг харахад, ХЕПА шүүлтүүр 0.3 микрометртэй тэнцүү буюу их хэмжээтэй жижиг хэсгүүдийн 99.97-ийг шүүх ёстой гэсэн байна.

HEPA filter particle capture size 0.3µm; air purifiers coronavirus

 

 

 

 

 

 

 

 

Зөвхөн 0.3 микрометртэй тэнцүү буюу их хэмжээтэй жижиг хэсгүүд гэжээ. Тэгвэл коронавирусийн хэмжээтэй жижиг хэсгүүд яах вэ? ХЕПА шүүлтүүр тэднийг шүүж чадах уу?

Яг энэ асуулт маш олон жилийн будилаан болон ХЕПА-н талаарх худал зар сурталчилгаанд хүргэсэн, тэгэхээр одоо хариултыг нь олъё.

Molekule air purifier review

Коронавирусийн тархалтын үеэр энэ асуулт нь улам олон буруу мэдээллийг үүсгэсэн: 

coronavirus size too small for masks

Яагаад агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийн талаарх бидний таамаглал буруу вэ?

Хариулт нь үнэхээр сонин. Бидний шүүлтүүрийн талаарх бодол буруу болохоор сонин байгаа юм. Ихэнх хүмүүсийн адилаар, би ХЕПА шүүлтүүрийг тор шиг ажилладаг гэж боддог байлаа.

HEPA filters - do they capture particles like a net?

Хэрвээ тухайн бие торны нүхнээс жижиг бол нэвтэрнэ. Байж болох л юм! Гэвч шинжлэх ухааны үзэгдэл болох диффузийг ашиглан коронавирусийнх шиг хэмжээтэй жижиг хэсгүүд болон бусад нано-биетүүдийг шүүж болдог байна.

Диффуз жижигхэн вирусны хэлбэртэй бөөмсүүдийг шүүхэд үнэхээр үр дүнтэй байдаг байна. НАСА-гийн дагуу, ХЕПА шүүлтүүр үнэн хэрэг дээрээ макро хэсгүүдийг 100% шүүдэг байна.

NASA nanoparticles HEPA capture

Миннесота их сургуулийн судлаачид арай хүч багатай, зуухны шилэн хуванцар шүүлтүүр болон өндөр хүчин чадалтай ХЕПА шүүлтүүр ашиглан энэ асуултыг туршсан байдаг. Туршилтандаа, тэд 3-20 нанометр мөнгөний бөөмсүүдийг шүүлтүүр рүү буудсан байна. (коронавирусийн жижиг хэсгүүдээс 3-20 дахин жижиг)

HEPA Filters Capture Nanoparticles; air purifiers capture coronavirus

Туршилтын үр дүнгээс харахад шүүлтүүрүүд 5 нанометрээс бага хэмжээтэй жижиг хэсгүүдийн 99.99%-г шүүжээ. Бинго! ХЕПА шүүлтүүр (бүр илүү бага хүчин чадалтай зуухны филтер ч адил) коронавирус шиг жижиг хэмжээтэй бөөмсүүдийг үнэхээр сайн шүүдэг юм байна.

Тэгэхээр коронавирус яана гэсэн үг вэ?

Хэрвээ та энгийн байшинд амьдардаг бол, эсвэл маш олон хүмүүстэй оффис болон сургууль дээр байдаг бол, агаар цэвэршүүлэгчээ асаах нь вирусны хэмжээтэй жижиг хэсгүүдийг шүүхэд тусалж, халдвар тархах магадлалыг багасгадаг. ХЕПА филтер нэг дамжилтаар коронавирусын 99%-г шүүх боломжтой байна.

Эцэст нь: Агаар цэвэршүүлэгч коронавирусыг шүүж чадах уу?

ХЕПА шүүлтүүр эсвэл бүр бага хүчин чадалтай филтертэй агаар цэвэршүүлэгчүүд үндсэндээ ямар ч хэмжээний хатуу бөөмсийг шүүж чадах юм. Хэрвээ та хамтын хэрэглээний байшинд амьдардаг бол, эсвэл маш олон хүмүүстэй хамт бирүү орчинд ажилладаг бол, агаар цэвэршүүлэгчээ асааж вирусын тархалтыг багасгаж болно.

Нийтлэл бичсэн: Падди Робертсон


Get the latest clean air tips!

Get updates on masks, air purifiers and air quality delivered straight to your inbox.


 

Covid19 coronavirus and masks livestream video

Яагаад хүч багатай шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч илүү хүчин чадалтай байдаг вэ?

Яагаад Смарт Эйрийн хамгийн сүүлд гарсан The Sqair агаар цэвэршүүлэгч хүч багатай Н11 шүүлтүүр хэрэглэдэг хэрнээ хүчин чадал өндөртэй байна вэ? Агаар цэвэршүүлэгч компаниуд маш олон түвшний шүүлтүүрийг сурталчилдаг. Амазон болон Таобао-н маш олон цэвэршүүлэгчүүд Н11, Н12, Н13 ХЕПА шүүлтүүр ашигладаг.

Гэхдээ аль нь хамгийн сайн бэ? Ихэнх хүмүүс түвшин нь өндөр байх тусам илүү сайн гэж боддог. Маш олон мэргэжилтнүүд сайн цэвэршүүлэгчтэй болохын тулд өндөр түвшний ХЕПА эсвэл жинхэнэ ХЕПА ашиглах эсэх дээр маргадаг.

Бодит байдал нь энэ энгийн санаанаас хамаагүй илүү сонирхолтой юм.

Цуу яриа: Шүүлтүүрийн түвшин ихсэх тусам цэвэршүүлэгчийн хүчин чадал дээшилдэг.

Хэдийгээр хүч багатай зуухны шүүлтүүр нь нано хэсгүүдийг сорж чаддаг ч гэсэн (үнэхээр чаддаг шүү), өндөр түвшний шүүлтүүр хэрэглэсэн нь дээр биз дээ? 99.999%-н шүүлтүүр ашиглаж болох байтал яагаад 99.9%-н шүүлтүүр ашиглана гэж гэх мэтчилэн их л бол сайн гэж бодон шийдвэр гарагдаг худалдан авагчнар олон байдаг. Дашрамд хэлэхэд 99.999%-н шүүлтүүр үнэхээр байдаг ↓.

Энэ логикийн асуудал нь хэдийн өндөр түвшний шүүлтүүр илүү олон жижиг хэсгүүдийг сорж чаддаг ч илүү бага агаарыг оруулдагт байдаг. Тийм учраас их агаарыг шүүх эсхүл илүү үр дүнтэй шүүх гэсэн сонголт гарч ирж байна.

Судалгаанаас харцгаая: Аль ХЕПА шүүлтүүр хамгийн сайн ажилладаг вэ?

Smart Air ын гол санаа нь тоон үзүүлэлт болон судалгаагаар ам дамжсан яриа болон онолуудыг нотлох байдаг учир The Sqair буюу шинэ бүтээгдэхүүнээ зохион бүтээж байх хугацаанд дээрх асуултанд хариулхаар туршилтууд хийсэн юм.

Хариултыг нь олохын тулд, бид 2 өөр Н11 болон Н12 түвшний шүүлтүүрийг  нэг Sqair-т тааруулж хийсэн.

Аль нь илүү сайныг харахын тулд бид үр нөлөөг нь шалгах туршилтыг (КАДР туршилтын аргачлал)6 удаа хийсэн.

Үр дүн нь таамаглаж байснаас тэс ондоо байлаа! Хэдийгээр Н11 шүүлтүүр нэг удаа агаар оруулахдаа арай бага хэмжээний жижиг хэсгүүдийг сордог ч (0.3микрометер жижиг тоос тоосонцруудыг 95%-г харин Н12 шүүлтүүр 99.5%-г), Н12 шүүлтүүрээс 27%-р илүү цэвэр агаар өглөө.

Яагаад Sqair-т Н11 шүүлтүүр илүү үр нөлөөтэй байна вэ?

Хэдийгээр Н11 шүүлтүүр арай бага жижиг хэсгүүдийг сордог ч, илүү их агаарыг цэвэршүүлдэг байна. Яаж вэ? Үүний хариулт нь Н11 шүүлтүүрийн агаарын эсэргүүцэлд оршино. Цайны шүүрний жишээг авж үзүүлье:

Нарийн шүүр нь цайны навчыг илүү сайн авах нь ойлгомжтой. Бүдүүн шүүр нь цайг илүү хурдан шүүх ч гэсэн нарийхан шүүрийг бодвол арай олон цайны навчийг оруулна. Нарийн шүүр нь хоёр дахин их хугацаанд цайг шүүдэг гэж бодъё. Тэгвэл бид илүү олон цайны навчийг авахын тулд 2 бүдүүн шүүрийг давхарлаж тавьж болно.

Энэ нь яг Н11 шүүлтүүртэй адил юм. Эхний дамжлагаар арай олон агаарын бохирдол шүүрдэгдэхгүй үлддэг ч илүү их хэмжээний агаар нэвтэрч гардаг. Агаар 2 дахь удаагаа шүүлтүүрээр дамжихад ахиад жижиг тоосонцруудын 95% -ыг сорно. 2 удаа дамжихад, Н11 шүүлтүүр нийт жижиг хэсгүүдийн 99.75%-г нь сордог (Эхний оролтоор агаар дахь буй тоосонцруудын 95%ыг шүүгээд, 2 дарь оролтоор үлдсэн 5%ын 95%ыг шүүнэ).

Н11 болон Н12 шүүлтүүрүүдийн агаарын урсгалыг нь шалгах

Sqair-с гарч буй агаарын хурдыг анемометерээр хэмжиж энэ онолыг нотолж болно.

Хүчин чадлыг нь хамгийн өндөр дээр тавьсан үед, Н12 шүүлтүүр 2.5м/с хурдтай агаарын урсгал үүсгэдэг, харин Н11 шүүлтүүр 3.15м/с хурдтай агаарын урсгал үүсгэдэг. Энэ нь 26%-р илүү байгаа болохоор Н11 шүүлтүүрийн өндөр үр нөлөөг тайлбарлаж байгаа юм.

Н11 болон Н12-г дүгнэхэд:

Н11 шүүлтүүр Н12-с илүү цэвэр агаар өгдөг.

Дашрамд хэлхэд, шингэн ба агаар дахь бөөмсийн хөдөлгөөнийг зохицуулдаг онол болох Броуны хөдөлгөөний улмаас Sqair агаар цэвэршүүлэгч нь нано тоосонцрыг хүртэл шүүдэг юм шүү.

H11 ба H12 шүүлтүүрүүд нь бас адил үнэтэй байдаг нь яг адил технологи оор үйлдвэрлэгддэгтэй холбоотой байх. Зөвхөн нягт эсхүүл сул угсралтаараа ялгаатай учир H12 нь H11ээс үнэтэй бол биш байдаг байна.


Get the latest clean air tips!

Get updates on masks, air purifiers and air quality delivered straight to your inbox.


 

Covid19 coronavirus and masks livestream video

Sqair ийн HEPA шүүлтүүрийг хэр удаан хэргэлэх вэ?

Дэлхийн хамгийн хэмнэлттэй цэвэршүүлэгчийг (Sqair) ажиллуулж эхэлсний дараа бид HEPA шүүлтүүр нь хэр удаан ашиглаж болохыг шалгаж эхэлсэн юм. Агаар цэвэршүүлэгч борлуулдаг компаниудын заасан ашиглалтын хугацааг би үл тоомсорлож ирсэн. Учир нь ямар ч туршилт, судалгааны үндэслэлгүйгээр тэр тоог бодож гарагдаг ба тэд Швейцар эсвэл Дели хотуудыг харьцуулж нэг ижил тоо өгдөг. Дели хотын гайхмаар агаарын бохирдолд HEPA шүүлтүүр нь хурдан бохирдож богино хугацаанд эдлэгдэх нь ойлгомжтой юм.

Энэхүү ашиглалтын хугацааг Sqair-ийн HEPA шүүлтүүрийн хувьд бодож гаргахаар бид лабораторид болон бодит амьдрал дээр туршсан юм.

1-р арга: Лабораторийн шинжилгээ – Хуримтлуулах цэвэр агаарын жин (cumulate clean mass – CCM) хэмжих нь

Эхний арга нь Хятадын засгийн газрын баталсан стандартын аргачлалыг гуравдагч тал буюу лабораторид Sqair-ийг явуулж турших байв.

Албан ёсны тест хэрхэн ажилладаг болохыг энд харуулав.

  1. Цэвэр агаар нийлүүлэх үзүүлэлтыг (CADR) хэмжихийн тулд шинжилгээний ажилтан нар нь 30 м2 өрөөг нам хааж дотор нь тамхи шатааж 30 минутын дотор цэвэршүүлэгч нь хэр их тоосонцоор шүүж чаддаг болохыг туршдаг.
  2. Агаарт бохирдлыг үүсгэхийн тулд лаборатори дотроо 20 ширхэг тамхи шатааж агаар цэвэршүүлэгчийн цуг 3м2 жижиг хайрцагт (өрөөнд) байрлуулах хэрэгтэй. Ингэсэнээр шатаж буй тамхинаас ялгарах бүх тоосонцорыг агаар цэвэршүүлэгчээр шингээн авна.
  3. Тэр хайрцаг дахь тоосонцорын хэмжээг Sqair нь хэдээр бууруулсан бүтээмжийг бодож гаргана.
  4. Дахин 10 ширхэг тамхи шатаан цэвэршүүлэгчээр шүүлгүүлнэ.
  5. Дахин шүүх чадварын бүтээмжийг бодож гаргана.
  6. Нийт 40, 50, 60 тамхийг шатаан давтан хийнэ.
  7. Шүүх чадвар (бүтээмж) нь 50% болж буурсан үед тамхи шатаах туршилт аа зогсооно.
  8. Лабораторын ажилтан нь тамхинд хэр их хэмжээний тоосонцор байгааг мэддэг тул бүтээмж нь 50% хүртэл буурхад HEPA шүүлтүүр нь хэдэн ширхэг тоосонцоор шингээсэн болохыг тооцоолон бодож болно.
  9. Хятад улсын агаарын бохирдолын дундаж нөхцөлд агаар цэвэршүүлэгч нь хэр их хэмжээний тоосонцорыг шүүх хэрэгтэй болохыг 8аар шатны үр дүнд гарсан тоог ашиглан харьцуулан бодож гаргана. Тэгснээр шүүлтүүрний ашиглалтын хугацааг тодорхойлж болох юм.

HEPA хичнээн хэмжээний ширхэгийг агуулж болохыг мэддэг бол ашиглалтын хугацаа болгон хувиргах томъёо бий.

Мэдээжийн хэрэг гэрийн цонх, ханаар агаар сийгэн нэвтрэх, гадна орчны агаарын бохирдлын хэмжээ тухайн улсын дотоод орчны агаарын бохирдлын хүлцэх хэмжээ зэрэг маш олон нөлөөлөх хүчин зүйлс байдаг. Хэрэв энэ томъёог цахим хэлбрээр байрлуулвал хүн болгон өөрийн тоон үзүүлэлтүүдээ оруулж шүүлтүүрээ хэр удаан ашиглах талаараа өөрсдөө бодож харах нь хамгийн шударга арга байх болов уу. Смарт Эйр нь автоматаар бодож гарагдаг цахим томъёог удахгүй хийх болно.

Ингээд Sqair-ийн HEPA шүүлтүүрийн CCM буюу цэвэр агаар хүргэх жин нь 4468 мг гэж гарсан байна.

Туршилтынхаа үр дүнд гарсан CCM тоо ба лабораторийн өгөгдөлүүд, Хятад улсын үндэсний стандартыг ашиглан нөгөө томъёог бөгөлвөл Sqair-ийн HEPA шүүлтүүрийн ашиглалтын хугацаа нь 1 531 цаг гэж гарсан байна. Өдөрт 8 цаг ашиглабал HEPA шүүлтүүрийг 6 сар хэрэглэх боломжтой гэсэн үг юм.

Лабораторийн шинжилгээний алдаа юу вэ?

Орчин, нөхцөл байдлыг хянаж туршилтуудаа давтан хийж болдгоороо лаборатори дахь шинжилгээнүүд амар байдаг. Гэхдээ Smart Air нь лабораторийн шинжилгээг бодит ертөнцийн туршилтаар баталгаажуулах зорилготой байдаг. Учир нь лабораторит хиймэлээр бий болгосон агаарын бохирдол нь бодит амьдрал дээрх шиг байдаггүй.

Жишээ нь ихэнх цэвэршүүлэгч хэрэглэгчид өөрсдийн цэвэршүүлэгчийн эргэн тойронд тамхи татаад байхгүй. Дээрэс нь тамхинаас гарч буй тоосонцор нь гаднах агаарын бохирдолын тоос тоосонцортой ялгаатай байж болох юм.

2-р арга: Бодит амьдрал дээрх туршилт 

Ийнхүү бид Бээжин хотын агаарын бохирдлыг ашиглан явуулсан туршилт аа өмнө хийсэн лабораторийн туршилтны үр дүнтэй харьцуулахыг хүссэн юм. Бодит амьдрал дээрх туршилтаа явуулахдаа бид мөн л адил агаар цэвэршүүлэгчийнхаа шүүх чадварыг (CADR) хэмжиж үзэв. Бид тамхи шатааж дан сэнс ашиглан хаалттай өрөөг тамхины утаагаар дүүргэв. Энэ хэсэг нь лабораторийн шинжилгээний эхний шаттай төстэй юм.

Дараагийн алхам нь юугаараа ялгаатай байв гэвэл HEPA-г тоос тоосонцороор дүүргэхийн тулд тамхи шатаахын оронд Бээжингийн агаарын бохирдлыг ашигласан юм. Бид Бээжин дахь Smart Air-ын оффисын тагтан дээр цонхоо онгойлгон Sqair-г ажиллуулав.


Sqair-ын шүүх чадвар нь 50% хүртэл буурахыг хүлээх 3 эсхүл 4 дэх өдөр болгон Sqair-н CADRыг лабораторид тооцоолон бодон буцаж тагтруу байршуулав (өмнө дурьдсан лаборатори дахь туршилтын 1 шат). Иймэрхүү байдлаар бид Бээжингийн агаарыг Sqair ашиглан нийт 1400 цагийн турш шүүсэн байсан. 1400 цаг хүрэхийн ялимгүй өмнө нь CADR нь 50% болсон байв.

Sqairг өдөрт 8 цаг ашиглалаа гэж бодоход 1400 цаг нь 175 өдөр буюу 5,83 сар ашиглах боломжтой гэж энэ туршилтаар тогтоогдов. 6 сарын лабораторийн үр дүнд нэлээд ойрхон байгаа биз. Цонхыг онгойлгож, Sqair-ийг гадаа тогтмол агаарт байрлуулсан нь HEPA шүүлтүүрийг арай богино насжилттай болгосон байж мэднэ.

Тэгхээр HEPA шүүлтүүр хэр удаан үргэлжилдэг вэ?

Бодит Бээжингийн агаарт, Sqair-ийн HEPA шүүлтүүрийг өдөрт 8 цагаар асаахад 6 сар орчим хэрэглэж болох байна.

HEPA шүүлтүүрийн ашиглалтын хугацааг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн тохируулж ашиглах нь

Хэрэв та өдөрт цэвэршүүлэгчийг 8аас илүү эсвэл бага хугацаанд ашиглаж байгаа бол HEPA шүүлтүүрийн үргэлжлэх өдрийн хугацааг (1400 цаг) тэр хугацаанд хувааж хэдэн сарын турш хэрэглэж болохоо тооцоолж аваарай. Хэрэв та цэвэршүүлэгчийг 40м2-аас бага хэмжээтэй өрөөнд эсвэл бага хурдтайгаар нь ашиглах бол HEPA шүүлтүүрүүд илүү удаан үргэлжлэх болно.

Бусад агаар цэвэршүүлэгч DIY болон Blast шүүлтүүрийн ашиглах хугацааны талаар уншаарай.


Get the latest clean air tips!

Get updates on masks, air purifiers and air quality delivered straight to your inbox.


 

Covid19 coronavirus and masks livestream video

N95 нүүрний маск нь агаарын бохирдлоос хэр хамгаалдаг вэ?

Би нэг орой Гуанжоу хотод унадаг дугуйгаа унаад гэрийнхээ гадаа ирчхээд гүнзгий амьсгаа авах гэтэл өвдөөд, байрлуугаа дээшээ алхахдаа бүтэн амьсгалж чадахгүй байв. Би их дасгал хөдөлгөөн хийдэг учир ингэж өвдөх нь сонин байлаа. Би яг тэр өдөр 16:49 цагт 5 км гүйсэн болхоор яагаад ч хөдөлгөөнгүй байснаас болж амьсгалахад өвдөх ёсгүй байсан. Би 13 настайгаасаа гүйж эхэлснээсээ хойш астматай болж байгаагүй байтал тэр үед багтарсан тул агаарын бохирдлоос болж ингэж байгаа эсэхийг гайхан, маск зүүж эхлэх хүсэлтэй болсон юм. Гэхдээ би үнэхээр маскнууд тус болдог үгүйг мэдэхийг хүсэв.

Уушгины гуурсан нарийн хоолойн нарийн салаа: a) эрүүл, b) астматай

 

Маскийг шалгасан судалгааны туршилт

Би тоон үзүүлэлтүүдийг олохоор 2 ерөнхий асуулт тавив.

1. Маскнууд маш нарийн тоос тоосонцрыг шүүдэг үү?

PM2.5 тоос тоосонцрууд хамгийн аюултай гэдгийг би эндээс уншсан.

Гэхдээ маскнууд маш нимгэн учир тэр нарийн тоосонцоруудыг шүүдэг гэдэгт би эргэлзэв.

Судлаачид энийг шалгахдаа дизель шатааж, гарсан утааг нь маскаар шүүсний үр дүнд хэдэн ширхэг тоос тоосонцрууд гарж ирэхийг тоолсон бөгөөд би бас тэр судалгааны аргачлалыг дуурайв.

Langrish, Jeremy P., et al. “Beneficial cardiovascular effects of reducing exposure to particulate air pollution with a simple facemask.” (2009)

Тэдгээр судлаачид 2.5 микрон ба түүнээс доош 0.007 микрон хүртэлх бүтцүүдийг тоолж үзэв. Маскнууд маш нарийн тоосонцрыг шүүдэг үү гэвэл хариулт нь ТИЙМ байлаа. Доод талын зургийг харвал маскнууд PM2.5 буюу түүнээс ч нарийн тоос тоосонцрыг шүүж чаддаг байна.

Langrish, Jeremy P., et al. “Beneficial cardiovascular effects of reducing exposure to particulate air pollution with a simple facemask.” (2009)

2. Маск зүүх нь үнэхээр агаарын бохирдлын эсрэг үйлчилдэг үү?

Маскыг зүүсэн үед л туршилт явуулдаг учраас энэ асуултанд хариулах нь хэцүү. Энэтхэг дахь Smart Air ын багийнхан энийг туршиж үзсэнийг хуваалцъя.

Дээрх зураг дээр Дхариаш маань Энэтхэгт хамгийн эрэлттэй 12 ширхэг маскнуудын нэгийг сорьж үзэх гээд зүүсэн зогсож байгаа юм. Маскны доторх агаар цагаан гуурсаар дамжин, тоолох төхөөрөмж рүү ордог бол цэнхэр гуурсаар маскны гадаах агаар гүйж мөн адил төхөөрөмжөөр тоологддог байна.

Энэхүү төхөөрөмж нь 0.01 хүртэлх микроны хэмжээтэй тоос тоосонцрыг илрүүлдэг учир PM2.5 тоосонцрыг хэмжихэд тохиромжтой юм. Илрүүлсэн тоосонцрын тоог ашиглан маскаар дамждаг тоосонцрын хувийг тооцоолдог (хажуу тал руу нь нэвчихээс ялгаатай). Судалгааны хариуг харуулахаас өмнө, уншигч та бүхний таамаглал сонин байна. Агаарт буй тоосонцрын хэдэн хувийг шүүсэн байвал та маскыг өөрийгөө хамгаалах үүднээс өмсөж эхлэх вэ? 50%? 70%? Миний хувьд 80% хүртэл нарийн тоосонцорыг маск нь шүүж байвал хангалттай гэж таамаглаж доорх судалгааны хариуг харав. (Нягтрал ихтэй дүрсийг энд дарж хараарай)

Долоон ширхэг маск нь 99% аас дээш гурав нь 90%аас дээш шүүсэн байх нь их гайхалтай байв! Хоёр маск нь агаарын бохирдлын эсрэг хэргэлэхэд зориулагдаагүй нь харагдаж байв (мэс заслын ба ердийн даавуун). Хамгийн гоё мэдээ нь, хамгийн сайн үзүүлэлттэй маскууд нь хямд үнэтэй байлаа.

Харин хамгийн үнэтэй маскууд нь нэг их сайн үзүүлэлттэй биш байв.

Тэгэхээр би яаж уушгиа хамгаалах вэ? 

Агаарын бохирдлын эсрэг маск зүүснээр астма дайрлага буюу урт амьсгалж чадахгүй болох байдал надад дахин тулгараагүй билээ. Одоо хүртэл би Бээжин, Дели хотуудаар дугуйгаараа яваад зүгээр л байна.

Өөрийнхөө нүүрэндээ тохирох маскыг сонгоход тусалдаг тестийг турших нь уушгиа хамгаалахаас гадна мөнгөө хэмнэхэд давуу талтай байлаа. Хятадад, $80 үнэтэй Респро маскыг бүх хүмүүсийн зөвлөж байснаар Англид хийсэн учир чанартай гэдэгт итгэн авдаг байв. Гэхдээ энэхүү үнэтэй маск нь $1 маскнаас ч муу шүүдгийг нөгөө судалгаагаараа олж мэдсэний дараа дахин хэзээ ч аваагүй билээ.

 

Дүгнэж хэлэхэд: Агаарын бохирдлын эсрэг хийгдсэн тусгай маскнууд нь үнэхээр PM2.5 буюу түүнээс ч нарийн тоос тоосонцрыг гаднах агаараас 90% хүртэл хувь шүүж чаддаг байна.

Эрүүл амьсгалцгаая!

Хальт дурьдахад, Бээжинд хийсэн нэг нийгмийн туршилтаар, N95 маскыг санамсаргүй түүврээр сонгож авсан хүмүүст зүүлгэж адилхан чиглэлээр алхуулахад, маск зүүсэн байсан хүмүүсийн цусны даралт нь маскгүй хүмүүстэй харьцуулахад хамаагүй бага байсан байна. Үүнээс харвал маск зүүж явах нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг байж магадгүй гэж дүгнэсэн билээ.

Сануулга: маскыг авахын тулд нүүрэндээ тааруулж сонгох тест нь нэг хүний нүүрэнд 100% тааруулж өгсөн бол бусад хүмүүст яг тэр маск таарна гэдэг баталгаатай биш юм. Хэрвээ та $10000 төлж тааруулдаг төхөөрөмж ашиглах боломжгүй бол үнэгүй тест энд хийж болох юм.

Бидний туршсанаар, 3М 9332 маск нь Дели дахь Дхариаш, Бээжин дахь доктор Кир, ба миний нүүрэнд маш сайн таарч агаарын бохирдлын 99%-г шүүж чадсан боловч зүгээр энгийн мэс заслын маск нь Дхариашд 50%, доктор Кирд 63%, өөр нэг судалгаанд 47% ыг шүүсэн нь тааруу тохируулгатай байна гэж гарав.

Энэ туршилтыг дүгнэхэд, өөр төрлийн маскнууд нь бүх хүмүүст өөрөөр таарах ч гэсэн, ихэнх хүмүүст сайн бөгөөд адил таардаг (3M) ба нийтээрээ муу таардаг (мэс заслын) гэсэн маскнуудын төрлүүд байдаг билээ.


Get the latest clean air tips!

Get updates on masks, air purifiers and air quality delivered straight to your inbox.


 

Covid19 coronavirus and masks livestream video

HEPA шүүлтүүр нано тоосонцрыг шүүж чаддаг уу?

HEPA filter capture nanoparticles

Хэд хэдэн компаниуд зөвхөн тэдний л HEPA шүүлтүүр нано тоосонцрыг шүүдэг хэмээдэг. Гэвч энэ худлаа билээ. Доорх мэдээллийг уншиж яагаад гэдгийг мэдээрэй!

Википедиа вэб хуудсанд дээр байгаа HEPA шүүлтүүрийн талаарх нийтлэлд

“Стандартын дагуу агаар шүүлртүүр нь 3 микрометр болон түүнээс дээш хэмжээний тоос тоосонцрийг 99.97% шүүх ёстой” хэмээн бичсэн байдаг.

Энд зөвхөн 3 микрометр болон түүнээс дээш хэмжээний тоосонцрын талаар л дурдсан байна.

HEPA filter particle capture size 0.3µm

 

Гэвч нано тоосонцор яах болж байна? Нано тоосонцор нь хэмжээний хувьд 0.001 микроноос 0.1 микроны хооронд байдаг. Тэгвэл таны HEPA шүүлтүүр үүнийг шүүж чадах болов уу?

Яг л энэ асуулт бидний толгойг эргүүлж худлаа зар сурталчилгаа газар авахад хүргэсэн билээ.

HEPA шүүлтүүр хэрхэн ажилладаг вэ?

Энэ асуултны хариулт их гайхмаар. Учир нь бидний шүүлтүүрийн талаарх ойлголт худлаа билээ. Бусад хүмүүсийн л адилаар би HEPA шүүлтүүрийг загасны тор шиг ажилладаг гэж боддог байлаа. Хэрэв тоосонцор нь торондахь нүхнээс жижиг бол шүүгдэнэ гэж бодохоор энэ ойлголт утгагүй биш ч юм шиг.

HEPA filters - do they capture particles like a net?

Энэ ойлголт том тоосонцруудын хувьд үнэн билээ. Том тоосонцрууд HEPA шүүлтүүрт торогдож тэндээ үлддэг.

HEPA filter straining capture method

 

Гэвч бид жижиг тоосонцруудыг (нано тоосонцор) томруулж харвал их хачирхалтай зүйлс ажиглагдана. Нано тоосонцор нь хэтэрхий жижиг тул агаарын бөөмсийг мөргөхөөрөө ийш тийш ойдог (энэхүү үзэгдлийг Брауний хөдөлгөөн гэдэг). Энэ бөөмсүүд эмх замбраагүй сөөлжлөн байдаг гэсэн үг юм.

Brownian motion capture method of particles in HEPA filter

Нано тоосонцор маш жижиг хэмжээтэй тул шүүлтүүрээр дамжин гарч чаддаг ч зигзаг хөдөлгөөнийхөө улмаас угаасаа тэндээ торогдон үлддэг.

interception - diffusion - impaction capture method of particles on HEPA filter fiber

Шүүлтүүр тоосонцрыг ийн торон шүүхийг тархалт хэмээн нэрлэдэг.

Тархалт нь нано тоосонцрыг хэр сайн шүүдэг вэ?

Taрхалт зарим үед л ажилладаг уу? Магадгүй нийт тоосонхрын 50%-г л шүүдэг юм болов уу? NASA-н судлаач HEPA шүүлтүүрийг туршиж үзээд 5 нанометр хүртлэх тоосонцрын 90 болон түүнээс хувьтай шүүдэг болохыг олжээ.

Миннисотагийн Их Сургууль шилэн хуванцартай шүүлтүүрт турчилт хийсэн ба энэхүү материал нь HEPA-н материалтай төстөй юм. Энэхүү туршилтанд 3-20 нанометрийн мөнгөн тоосонцорыг шүүлтүүр лүү үлээсэн бөгөөд 5 нанометрээс ч бага хмэжээний төөсөнцрыг 99.99% тай шүүдэг болох нь тогтоогджээ.

Тэгвэл Википедиа яагаад 0.3-микрон хэмжээг дурдсан юм бол? Үүний яг юу нь чухал гэж? Яг үнэндээ 0.3 микрон тоосонцрыг шүүх хамгийн хэцүү билээ. Учир нь тархалт сайн үйлчилдэггүйн дээр шүүлтүүрийн хэсэгт торогдохооргүй жижиг юм.

diffusion intertial impaction graph capture efficiency HEPA

Брауний хөдөлгөөн зөвхөн HEPA шүүлтүүрт үйлчилдэггүй. Энэхүү зарчим бүх л ширхэглэг шүүлтүүрт (MERV, амны хаалт г.м) хэрэгждэг. Судлаачид 3М маскыг судалж 0.007 микрон хүртлэх тоосонцрыг 95% хүртлэх хувиар шүүдэг болохыг тогтоожээ.

Air pollution mask test method

Энэ яагаад чухал вэ?

Шүүлтүүр зардаг компаниуд бидний буруу ойлголтыг далимдуулан өөрсдийн бараагаа илүү үнээр зардаг. Жишээ нь л гэхэд Molekule  шүүгч вэб хуудсандаа ийм мэдээлэл  хийсэн байна.

Molekule claim of HEPA filters only capturing 0.3µm

Харин энд IQAir яагаад тэдний HyperHEPA бусад энгийн шүүлтүүрээс дээр гэдгийг бичжээ.

IQAir claim HyperHEPA capture nanoparticles

Sharp-н төлөөлөгч нар Quora дээр энгийн HEPA шүүлтүүр 0.3 микроноос доош тоосонцрыг шүүж чадахгүй гэж бичсэн байна.

Sharp Quora claiming HEPA filter capture nanoparticles

 

Иймэрхүү сурталчилгаа, бүтээгдэхүүний загварууд гэх заль ашиглах нь заавал бусдыг мэхлэх гэсэндээ бус үнэнийг л нууж байж болох ч та одоо HEPA шүүлтүүрийн талаах шинжлэх ухаанч тайлбарыг уншсанаар мэдлэгтэй боллоо шүү дээ!  

Bottom line – can HEPA filters capture nanoparticles?

A simple HEPA filter will capture nanoparticles, and essentially any other particles as well.

Read more: what types of filters do I need to protect myself from all types of pollutants »


Get the latest clean air tips!

Get updates on masks, air purifiers and air quality delivered straight to your inbox.


 

Covid19 coronavirus and masks livestream video

Агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалахад надад ямар шүүлтүүр хэрэгтэй вэ?

Итгэхэд бэрх сонсогдож мэдэх хэдий ч танд 2 төрлийн шүүлтүүр байхад хангалттай. Яагаад гэдгийг баримтаар үзүүлье.

Эргэлзэх тань аргагүй. Учир нь агаар цэвэршүүлэгчийн томоохон компаниуд бүтээгдэхүүн нь бусдынхаас илүү олон шүүлтүүртэй гэж суртачилдаг шүү дээ. Энгийн байдлыг эрмэлзэгч Томас зарим нь 6 давхар шүүлтүүр гээд байхад яагаад танд 2 л шүүлтүүр хэрэгтэй гэж хэлж буйн учир нь:

гэтэл энд бүр 7 давхар гэж байна шүү дээ?

Би агаар бохирдлын мэргэжилтэн биш. Би бол Хятадад маш их судалгаа шинжилгээ хийсэн, нийгмийн сэтгэл судлаач хүн. Хятадад өнгөрүүлсэн хугацаандаа би амьсгалж байгаа агаартaa анхаарч эхэлсэн юм. Ингэж анхаарч эхэлсэнээрээ агаар цэвэршүүлэгч зардаг компаниудын $2000 үнээр xудалдаалж буй бүтээгдэxүүн л агаарыг цэвэршүүлж чадна xэмээx сурталчилгаа нь надад сэжиг бүхий санагдсан юм.

Агаар цэвэршүүлэгчийг хийхэд үнэхээр $2000 болдог юм болов уу? Эдгээр компаниудын хэлээд байгаа үзүүлэлтүүд нь үнэхээр тийм тусгай байдаг юм болов уу?

Тиймээс би үүний талаар судалж эхэлсэн дээ. Тэгээд агаар цэвэршүүлэx теxнологи нь маш энгийн бөгөөд ердөө л сэнс болон шүүлтүүр ашиглан цэвэр агаараар амьсгалаx боломжтойг би олж мэдсэн юм.

Өөрөө ч хийж болохоор энгийн байсан тул би НЕРА шүүлтүүрийг сэнснийхээ урд байршуулсан. (Эндээс хэрхэн өөрөө хийх талаар үзээрэй)

Ингэж өөрөө хийснийхээ дараа энэ маань үнэхээр үр дүнтэй ажиллаж байна уу гэдгийг мэдэхийг хүссэн юм. Би хэдийгээр агаарын бохирдлын мэргэжилтэн биш ч шинжлэх ухаанч шүү дээ. Тиймээс би туршилтанд тулгуурлан баталж чадна гэж үзсэн юм. Тэгээд тоосонцор тоологч худалдан авч тасалгааны агаар хэрхэн өөрчлөгдөж байгааг үзсэн билээ.

Судалгаагаар $30 өртөгөөр өөрөө хийсэн агаар цэвэршүүлэгч тасалгааны агаарын боxирдлыг ойролцоогоор 84% багасгасан байсан. Илүү хүчтэй сэнсээр туршилт хийж үзэхэд 97%-иар багассан. Би бүх судалгаа, арга барилаа нээлттэй байршуулсан шүү.

Би энэхүү тоог хараад маш их баярлаж, хүн болгонд хэлэхийг хүссэн. Тиймээс би Смарт Эйр гэдэг нэртэй бүлэг үүсгэж хэрэгтэй хүмүүст нь хүргэх ажлыг эхлүүлсэн юм. Гэрээсээ эхлүүлсэн энэ ажлаа нийгмийн энтерпрайс болгон хөгжүүлж, олж чадах бүх шүүлтүүр дээр туршилтууд хийсэн. Ердөө хоёр төрлийн агаарын бохирдол (бидний анхаарах) байдаг болохоор би ийм дүгнэлтэнд хүрсэн.

Ерөнхийдөө 2 төрлийн агаарын бохирдол байдаг. Яагаад танд 2 төрлийн шүүлтүүр хэрэгтэй гэдэг нь үүний тайлбар болох юм.

  1. Тоос тоосонцор: HEPA шүүлтүүр

Тоос тоосонцор бүрт НЕРА шүүлтүүр байхад хангалттай юм. Үүнд ямарч нэмэлт, илүүц зүйл хэрэггүй. Энэхүү шүүлтүүр нь 1940-өөд онд бүтээгдсэн бөгөөд энэ нь ердөө шүлжилдсэн нийлэг мяндас байдаг.

Энэ нь бүр тоос тоосонцорыг өөртөө тогтоож, шүүдэг гэсэн үг. Эхэндээ НЕРА-н энгийн тодорхойлолтонд буруу хөтлөгдөж байсан нь НЕРА нь 99% 0.3 микрон болон түүнээс том тоос тоосонцорыг шүүдэг гэсэн байсан.

Бодит байдал дээр энэ шүүлтүүр нь 0.3 микроноос ч жижиг тоос тоосонцорыг шүүдэг гэдгийг олж мэдсэн юм.

НЕРА нь тоосны хачиг, тэжээвэр амьтны хаг, бактери, хөгц зэргийг шүүдэг үү гэж асууцгаадаг хүмүүст өгөх хариулт маань тийм.

Энгийнээр хариулахад НЕРА нь нүдэнд харагдахуйц тоосонцор болгоныг шүүнэ.

  1. Хий (gas): идэвхитэй нүүрстөрөгчийн шүүлтүүр

Өөр нэгэн агаарын бохирдлын төлөр бол хий. Энэ нь ихэвчлэн тасалгаанаас гардаг боxирдуулагч химийн найрлагатай бодис байдаг ба тавилганы үнэр, цэвэрлэгээний бүтээгдэхүүний химийн найрлага, үрчлээтдэггүй хувцаснаас хүртэл гардаг байна.

Хийн бохирдуулагч нь мөн гадаах орчноос гарна. Гадаах орчны хийн бохирдуулагч нь голцуу NO2, SO2, озон (ихэвчлэн машин болон үйлдвэрлэлийн гаралтай).

 

Эдгээрийг xэрxэн арилгах вэ? НЕРА ашиглаад нэмэргүй яагаад гэвэл НЕРА чинь тоос тоосонцорыг л шүүдэг шүү дээ. Харин идэвхитэй нүүрстөрөгч эдгээрийг цэвэрлэдэг.

Идэвхитэй нүүрстөрөгч нь олон шинж чанартай. Туршилтаар нүүрстөрөгч тамхинаас гарч буй органик биетүүдийг шүүж байсан. Мөн манай оффисдах шал, хананаас гарч байгаа ямар нь үл мэдэгдэх химийн найрлагыг ч шүүж байсан нь гайxууштай.

мөн манай оффис дах шинэ шал, хананаас гарч байгаа ямар нь үл мэдэгдэх химийн найрлагыг ч шүүж байсан.

Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанаас харахад нүүрстөрөгч нь озон, NO2, SO2 зэргийг шүүдэг байна. Түүнчлэн энгийн идэвхитэй нүүрстөрөгч нь нүдэнд үзэгдэx хийн бохирдуулагчийг ч мөн шүүдэг юм.

Ердөө л энэ шүү дээ! Энэxүү 2 төрлийн шүүлтүүр таныг бүх төрлийн агаарын бохирлоос хамгаалж чадна.

Нүүрстөрөгчийн шүүлтүүрийн сул тал

Идэвхитэй нүүрстөрөгчийн шүүлтүүр нь гайхалтай хэдий ч НЕРА шүүлтүүр шиг мундаг биш. НЕРА шүүлтүүр тоос тоосонцорыг 99% нэг удаагийн цэвэршүүлэлтээс шүүдэг бол нүүрстөрөгчийн шүүлтүүр чаддаггүй. Жишээ нь энэхүү судалгаагаар нүүрстөрөгчийн шүүлтүүр 5%-60% заримдаа үүнээс ч бага хувь нэг удаагийн цэвэршүүлэлтээс шүүдэг байна.

Хэрэв та хийн бохирдолд санаа зовж байгаа бол маш олон нүүрстөрөгч бүхий нүүрстөрөгчийн шүүлтүүрийг сонгож, ойр ойрхон сольж байх нь үр дүнтэй.

 

Хэрэв тийм энгийн юм бол яагаад олон хүмүүс энэ талаар мэддэггүй юм бэ?

Гол асуудал нь гэвэл агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэгч компаниуд энгийн зүйлээс ашиг хийж чадахгүй шүү дээ. Тэд өвөрмөц технологиос (гуравдагч этгээдээр туршилт хийлгэх сонирхолгүй) дамжуулан таныг илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй гэж ятгаснаар ашиг хийдэг байж болох юм.

Бас нэгэн арга заль нь танд сав баглаа боодлоороо тэдний бүтээгдэхүүн нь ямар нэгэн тусгай, өвөрмөц зүйл мэт сэтгэгдэл төрүүлэх юм. Dyson-ны  жишээ татахад:

Гэхдээ

Тэгэхээр 2 төрлийн л шүүлтүүр үнэхээр хэрэгтэй гэж үү? Үүнээс илүү төвөгтэй л байлгүй дээ.

Анхдагч шүүлтүүр?

Хэрэв өөр шүүлтүүр нэмэх шаардлагатай гэж үзвэл тэр нь анхдагч шүүлтүүр байж болох юм.

Гэхдээ анхдагч шүүлтүүр үзүүлэлтэнд өөрчлөлт үзүүлэхгүй. Анхдагч шүүлтүүр яадаг вэ гэхээр томоохон биетэй тоосыг шүүдэг. Гэтэл НЕРА угаасаа л эдгээрийг шүүчихнэ шүү дээ. Яахав давуу тал нь гэвэл таны НЕРА шүүлтүүрний ашиглалтыг нэмэгдүүлэх юм.

 

Үнэр?

Органик найрлагатай, хувримтгай үнэр гэх асуупдыг нүүрстөрөгчийн шүүлтүүрийн шийддэг.

 

Угаадаг НЕРА шүүлтүүр?

 НЕРА шүүлтүүрний асуудал гэвэл энэ нь яваандаа дүүрч, хаях хэрэгтэй болдог. Зарим компаниуд угаадаг НЕРА шүүлтүүр энэ асуудлыг шийдчихнэ гэж байна уу? Зарим компаниуд таныг НЕРА шүүлтүүрээ угаагаад хэрэглээрэй гэж байна уу?

Бид НЕРА шүүлтүүрийг угааж, тоос сорогчоор цэвэрлэж туршилт хийж үзсэн. Туршилтаас харахад ингэснээрээ НЕРА шүүлтүүрний үр дүн багасаж байсан.

Утаа?

Эхлээд утаа гэж яг юу вэ гэвэл утаа нь тоосонцор болон хий агуулдаг.

Тоосонцорын хувьд бид НЕРА шүүлтүүр энэ асуудлыг шийддэг гэдгийг мэднэ. Харин шаталтаас гарах эрүүл мэндэд хортой хий болох VOC тал дээр бол идэвхитэй нүүрстөрөгч энэ асуудлыг шийднэ. (доорхи CO-г харна уу)

 

СО2?

CO2 нь битүүмжлэгдсэн, агааржуулалтгүй өрөөнд үүсдэг. Хэмжээ нь дундаж байхад л хүмүүс ядардаг. Харин өндөр хэмжээнд хүрэхэд та гэрээ ч олж чадахгүй ба СО2 нь хүмүүсийг өвтгөх бүр үхэлд хүргэх аюултай.

 

Зах зээл дээр худалдаагалгдаж байгаа идэвхитэй нүүрстөрөгчийн шүүлтүүр нь СО2-г өндөр түвшинд багасгаж чадахгүй. СО2-г багасгах хамгийн сайн арга бол агаарын солилцоо, гаднаас агаар оруулах юм.

Ханасан дизель?

Ханасан дизель нь хийн биетүүд болон NO2 болон тоосонцорыг агуулдаг.

НЕРА шүүлтүүр нь тоосонцорыг шүүж, нүүрстөрөгчийн шүүлтүүр нь NO2-г шүүдэг. Гэхдээ…

Нүүрстөрөгийн исэл?

Туршилтанд суурилсан судалгаанаас үзэхэд идэвхитэй нүүрстөрөгч нь нүүрстөрөгчийн ислийг мөн шүүдэг гэхдээ үр дүн нь хэр утга төгөлдөр гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Нүүрстөрөгчийн исэл бол маш аюултай. Хэрэв би нүүрстөрөгчийн исэл зуухнаас гарч байгаа өрөөнд байсан бол нүүрстөрөгчийн шүүлтүүрт би дангаар нь нэг их итгэхгүй л байсан. Харин ч тэндээс нүүхийг бодно!

Бичил тоос тоосонцорууд?

Бидний ярьдаг РМ 2.5, 10-с ч илүү жижигхэн тоос тоосонцор бас асуудал мөн шүү дээ. Би бичил тоосноос айсандаа пластис бөмбөлөгт унтдаг залуугаас цахим шуудан авч байсан юм. НЕРА харин энэ асуудлыг шийддэг талаар би түүнд хэлж, туршилтуудаасаа бас хуваалцсан юм.

Үнэхээр гайхалтай хэрэг. Тэгэхдээ бид 99.Х% болон 99.У%-н ялгаатай байдлын тухай ярьж байгаа юм.

Бичил тоос тоосонцорыг ч НЕРА шүүдэг учраас та санаа зоволтгүй пластик бөмбөлөгт унтахгүй байж болно.

Ионжуулагч?

Ионжуулагч нь гайхалтай зүйл л дээ. Шүүлтүүр хэрэггүй, маш дуу чимээ бага. (ионжуулагч хэрхэн ажилладаг вэ)

Ганцхан асуудал нь гэвэл туршилтаар ионжуулагч нь маш муу цэвэршүүлэгч (1,2) гэж гарсан. Энэ нь озон үүсгэдэг  бөгөөд озон нь маш аюултай. Ионжуулагчийг алгасацгаая.

 

Озон үүсгүүр?

 

Миний уншиж судалсанаар бол озон үүсгүүр нь сайн цэвэршүүлэгч. Ганц асуудал нь гэвэл озон эрүүл мэндэд тусгүйгээс гадна үхлийн аюултай. Озон үүсгүүрийг ашиглахгүй байцгаая.

Хэт ягаан туяа?

Зарим агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэгч компаниуд агаар цэвэршүүлэгчдээ хэт ягаан туяа суулгаж өгсөн байдаг. Энэ нь бактерийг устгадаг юм. Гэвч богино хугацаанд агаарыг шүүгээд бактерийг бүрэн устгах  боломжгүй юм. Тиймээс хэт ягаан туяаг мөн ашиглахаа больё. (EPА-с үндэслэж үзэхэд)

Пласма-устөрөгчийн хүчлийн давс-нано технологи

Хэрэв та анзаарсан бол миний дурдаагүй зарим технологи байгаа.

Гоё сонсогдож байгаа байх. Илүү ч олон байгаа. Хүмүүс илүү байх тусмаа илүү сайн ажилладаг эсэх талаар мэдэхийг хүснэ.

Таны хичээж ажиллан байж олсон мөнгийг сэрээгээр зоож авхаас нь өмнө энгийн технологи таны хүсч байгаа үр дүнг өгөх болно гэдгийг санаарай. Хэрэв шинэ технологийг үнэхээр гайхалтай гэж үзээд байгаа бол би гуравдагч этгээдийн хийсэн туршилтыг харж байж 1. илүү сайн юм байна 2. илүү удаан ажиллах юм байна 3. бидний мэдэж амжаагүй байгаа шинэ асуудлыг үүсгэдэггүй юм байна гэдэгт итгэх болно. Өндөр шалгуур мэт сонсогдож болох ч сайн эхлэл биш гэж үү.

Эрүүл амьсгаля.

Томас.


Get the latest clean air tips!

Get updates on masks, air purifiers and air quality delivered straight to your inbox.


 

Covid19 coronavirus and masks livestream video

Машинд агаар цэвэршүүлэгч хэрэгтэй юү?

Машиндаа агаар цэвэршүүлэгч авч тавих хэрэгтэй биз? Биднийг анх DIY хийж эхлэхэд л хүмүүс машины агаар цэвэршүүлэгч хийх үү хэмээн асууж байв.

Би хурдны зам дээр давхиж явахдаа эргэн тойронд байх утааг хараад машины агаар цэвэршүүлэгчтэй байх хэрэгтэй юм байна хэмээн бодож энэхүү санааг баяртайгаар хүлээн авлаа. Машины агаар цэвэршүүлэгчтэй байх хэрэгтэй юм байна.

Гэхдээ ямарваа юманд шууд итгэхээсээ илүү судалж туршдаг зангаараа эхлээд туршилт хийж үзэхээр шийдэв. Гэтэл туршилтын үр дүн төсөөлж байснаас өөрөөр гарсан нь машинд агаар цэвэршүүлэгч тавих шаардлагагүй гэдэг дүгнэлтэд хүргэлээ. Ийм дүгнэлтэд хэрхэн хүрсэн талаар доор өгүүлье.

Uber-ийн туршилт

Би Шанхайн гудамжаар Dylos DC1700 лазер тоосонцор хэмжигчээ барин алхав. (тоосонцор хэмжигч хэр үнэн зөв хэмжидгийг эндээс харж болно). Агаар нэг иймэрхүү байв.

Зүүн талд байгаа нь 0.5микрограм болон түүнээс дээш тоосонцрын хэмжээ. Аюулгүй түвшин 2500 орчим. Харин энэ өдөр агаарын бохирдол харьцангуй их байсан юм. Баруун талд байгаа тоо бол 2.5 микрограм болон түүнээс дээших тоосонцрын хэмжээ.

Үр дүн

Дараагийн туршилт нь Uber таксигаар явахдаа мөн л тоосонцор хэмжигчээ барьж явав. Энэ бол дөнгөж таксинд орж ирж суугаад хэмжсэн хэмжилт:

car air filter test wildfire

Тоосонцрын хэмжээ хамаагүй бага. Гаднах агаар дахь 0.5 микрограм тоосонцорын дөнгөж 25% л дотор байх. Харин хэдэн минутын дараа гэхэд:

car filter PM2.5 test China

Хар даа! Агаар цэвэршүүлэгчгүй байхад ч машин дотор гаднах агаарын бохирдлын дөнгөж 11% тай тэнцэх хэмжээний тоосонцор байх.

Яагаад машин доторх агаар ийм цэвэрхэн байна вэ?

Учир нь гэвэл машины агааржуулалтын систем (агааржуулагч) өөрөө шүүлтүүртэй бөгөөд уг шүүлтүүр нь тоосонцрыг нэлээн сайн шүүдэг (хаадаг) байна. Машины шүүлтүүрийг Amazon-оос 10$ л авч болох аж.

Жирийн нэг машинд хийсэн туршилт

Энэхүү энгийн нэг туршилт нь машины өөрийнх нь агаар шүүгч систем тоосонцрыг маш сайн бууруулдаг ба 2.5 микрограмаас ч бага тоосонцрыг хүртэл маш сайн шүүж авдаг аж. Гэхдээ энэ машинд ямар нэгэн онцгой зүйл байв уу?

Үүнийг олж мэдэхийн тулд Израилд байдаг манай Смарт Эйрийн дэмжигч Охадтай хамтран түүний машинд туршилт явуулахаар болов. Охад тусгай шүүлтүүргүй 2010 оны жирийн Мазда 3 унадаг аж.

car filter test Mazda 3

Туршилт

Охад өөрийн Dylos тоосонцор хэмжигчийг машинаа барихдаа хэрэглэх гэж авч ирэв. Тэрээр машиндаа суугаад цонхоо хаан агааржуулагчаа асаан “агаарыг эргэлдүүлэх” горим дээр тавив. Тэгээд л боллоо. Харин 5 минутын турш минут тутамд тоосонцрын хэмжээг хэмжиж байв. 5 минут гэдэг тийм ч урт хугацаа биш ба энэхүү туршилт ч машины кабиндаа тохирсон нэлээн сайн туршилт болов.

За, байзаарай! Ингэхэд Израилд агаарын бохирдол тийм их гэж үү?

Мэдээж Бээжин шиг их биш боловч саяхнаас Израилын зарим хэсгийн агаарын бохирдол нэлээд аюултай түвшинд хүрээд байгаа юм. Охадын туршилтанд 0.5 микрограм тоосонцор 2,464 (ДЭМБ-ын тогтоосон дундаж хэмжээ)-өөс 10,000 (тогтоосон хэмжээнээс 4 дахин их)-ын хооронд хэлбэлзэж байв. Энэ нь агаарт туршилтанд шаардагдах бохирдлын тоосонцрын хэмжээ хангалттай их байсан гэсэн үг юм.

Ингээд найман туршитыг нэгтгэн дунджилсан графикийг гаргав.

Car air filter test air purifier HEPA

Маздагийн өөрийнх нь агаар шүүгч систем нь тоосонцрын хэмжээг маш сайн бууруулж байв.

Дунджаар 5 минутын турш сэнсийг хамгийн их буюу максимум дээр нь ажиллуулахад 0.5 микрограм тоосонцор 97%, 2.5 микрограм тоосонцор 99% буурсан үзүүлэлттэй байв.

Гэхдээ нарийн судлах дуртай хүмүүс ингэж асууж болох юм: “Тэр бүх тоосонцрыг машины агааржуулагч соруулж аваад байна уу эсвэл машин дотор яваа зорчигч бүгдийг амьсгалчихаад байна уу гэдгийг хэрхэн мэдэх вэ?”.  Эсвэл тоосонцрууд хэсэг хугацааны дараа доош буугаад агаарт дэгдэхээ больчихдог уу?

Охад мөн ижил төстэй туршилтыг машины агааржуулагч унтраалттай байдлаар хийж үзсэн байна. Эндээс бид тоосонцрын хэмжээ буурсан нь үнэхээр машины агааржуулагчтай холбоотой эсэхийг харж болно.

Car air filter test air purifier wildfire

Машины агааржуулагчийг унтраасан (улаан шугамаар тэмдэглэсэн) байхад тоосонцрын хэмжээ бага зэрэг буурсан нь магадгүй тоосонцор доош буусантай холбоотой байх. Гэхдээ агааржуулагч асаалттай үед (цэнхэр шугамаар тэмдэглэсэн) тоосонрын хэмжээ маш хурдан буурсан байна.

Агааржуулагч унтраасан 5 туршилтаас харахад тоосонцор тодорхой хэмжээгээр багассан хэдий ч агааржуулагч асаалттай хийсэн 8 туршилтаас хамаагүй бага байгаа юм.

Car air filter test air purifier PM2.5 pollution

Дүгнэлт

Туршилтаас гарсан үзүүлэлтийг харахад машинд зориулсан тусгай агаар цэвэршүүлэгч тавих шаардлагагүй гэдэг дүгнэлтэнд хүрч байна. Машины агааржуулалтын систем нь өөрөө агаарын бохирдлын тоосонцрыг хангалттай бууруулдаг байна. Хэрхэн энэхүү агааржуулалтын системийг ашиглан агаарын бохирдлын хэмжээг багасгах вэ гэвэл:

  1. Машины цонхыг хаана.
  2. Агааржуулагчийг “агаарыг эргэлдүүлэх” горимыг хамгийн их дээр тохируулна.
  3. Сэнсийг асаан хамгийн хүчтэй дээр нь тохируулна (дор хаяж эхний хэдэн минутанд).
  4. Шүүлтүүрээ тогтмол шалган хэдэн сар тутамд солино.
  5. Машины агаар үнэхээр хэрэгтэй юу гэдгийг сайтар бодож үзнэ.

Онцгой тохиолдол: Хийн бохирдол

Энэхүү туршилтаас хамаарахгүй нэг зүйл байгаа нь машины агаар шүүгч тоосонцрыг шүүдэг хэрнээ NO2 гэх мэт хийн бохирдлыг шүүдэггүй байна. Тиймээс карбон шүүлтүүр хэрэглэх талаар бодож үзэх нь зүйтэй байх (Карбон шүүлтүүр хийн бохирдлыг үнэхээр шүүдэг үү?).

Тэгвэл машины агаар цэвэршүүлэгч хэрэглэх шаардлагагүй гэсэн үг үү?

Хэрвээ би Бээжинд амьдардаг байсан бол машиндаа агаар цэвэршшлэгч худалдаж авахгүй. Гэхдээ энэ нь хэнд ч хэрэггүй хэрэггүй гэсэн үг биш. Жишээ нь агаарын бохирдолд хэт мэдрэг хүмүүс эсвэл бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд давхар хамгаалах зорилгоор хэрэглэж болох юм.

Уламжлал ёсоор нарийвчлан судлах сонирхолтой хүмүүст зориулан туршилтын дэлгэрэнгүйг нийтийн хүртээл болгон хүргэж байна. Агааржуулагчийн хамгийн их болон бага дээр мөн унтраалттай үед хийсэн туршилтуудтай бүрэн эхээр нь танилцаарай.

Эрүүл амьгалъя.


Get the latest clean air tips!

Get updates on masks, air purifiers and air quality delivered straight to your inbox.


 

Covid19 coronavirus and masks livestream video

Цонхоо хаалттай байлгах нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг уу?

Агаар цэвэршүүлэгчийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд хаалга цонхоо битүүлж гаднах агаарыг оруулахгүй байх ёстой гэдэг нь өрөөнд хангалттай хүчилтөрөгч байхгүй гэсэн үг хэмээн хүмүүсийн санаа зовдог. Гэвч саяхан бодит орон сууцанд   (туршилтын лаб биш) хийгдсэн судалгаанд хаалга, цонх нь хааалттай нэг жижиг өрөөнд 7 хүн байхад хүчилтөрөгчийн хэмжээ 1%-аас бага хэмжээгээр буурсан байна.

Хүчилтөрөгчийн дутагдлын айдас

Хүчилтөрөгчийн дутагдалд орохвий гэж санаа зовсон яриаг хаанаас ч олж болно. Quora дээр Arghya Roy гэдэг хэрэглэгч хаалттай өрөөнд эйр кондишн асаах нь өрөөн дэх хүчилтөрөгчийн хэмжээг бууруулдаг гэжээ.

Энэ ойлголт дээр дөрөөлөн компаниуд энэ хоосон таамаглалыг нөхөхийн тулд бүтээгдэхүүн гаргаж эхлэв. Жишээ нь олонд танигдсан брэнд Three Dad-ийн агаар цэвэршүүлэгч энэ асуудлыг шийдэхийн тулд шумбагч онгоцны технологийг ашиглаж хүчилтөрөгч гаргаж авахаар зохион бүтээжээ.

Учир шалтгаан нь их энгийн: өрөө хаалттай, өрөөнд хүмүүс хүчилтөрөгчөөр амьсгалж байхад өрөөний хүчилтөрөгчийн хэмжээ хэсэг хугацааны дараа багасах ёстой биз дээ? Эсвэл үгүй юү?

Туршилт

Смарт Эйр энэ асуултанд хариулт олох зорилгоор iBrid MX6 ашиглан (олон төрлийн хийн элементийг хэмжигч) туршилт хийв.

Бид Смарт Эйрийн оффисыг туршилтанд ашигласан юм. Учир нь 34.5м2 өрөөнд 7 хүн суудаг болохоор бидний хүчилтөрөгчийн туршилтын шаардлагад нийцэж байв.

Дээрээс нь оффисын цонх, хаалга агаарын бохирдол орохоос сэргийлж наалт нааж битүүмжилсэн. Бид жирийн ажлын өдрүүдэд өдрийн хоолны цагаар хүмүүс гарч орохоос бусад үед өрөөний хаалгыг хаалттай байлгаж хүчилтөрөгчийн түвшинг хэмжсэн юм.

Үр дүн

Хэдий ийм жижиг өрөөнд олон хүн байсан ч гэсэн хүчитөрөгчийн хэмжээ бараг өөрчлөгдөөгүй. Өдрийн төгсгөлд хүчилтөрөгчийн хэмжээ 0.3% болж буурч байв. Тэхээр хүн амьсгалахад бидний боддог шиг тийм их хүчилтөрөгч хэрэглэдэггүй юм байна. Зөвхөн хүчилтөрөгчийн хэмжээн дээр тулгуурласан хэмжилтээр битүүмжлэгдсэн өрөөнд хүн дунджаар 12 өдөр амьд байх боломжтой аж.

Нүүрстөрөгчийн давхар исэлд гарсан өөрчлөлт

Өдрийн туршид хүчилтөрөгчийн хэмжээ тогтвортой байхад агаарт байгаа нүүрстөрөгчийн давхар исэлд өөрчлөлт орсон байна. AirVisual Node-ээр хэмжихэд өдрийн туршид нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 0.08% – 0.35% буюу 3 дахин өссөн байна.

Хүчилтөрөгч хэвэээрээ байхад нүүрстөрөгч яаж 3 дахин ихэссэн бэ?

Хэрвээ хүн хүчилтөрөгчөөр амьсгалаад нүүрстөрөгч ялгаруулдаг юм бол яаж нэг нь бараг хэвээрээ байхад нөгөө нь маш их өөрчлөгдчихөв?

Шалтгаан нь жирийн агаарт нүүрстөрөгчийн давхар ислээс хамаагүй их хүчилтөрөгч байдаг. Агаарын 20%-ийг хүчилтөрөгч бүрдүүлдэг байхад нүүрстөрөгчийн давхар исэл дөнгөж 0.038%-ийг бүрдүүлдэг байна. Тийм учраас хүчилтөрөгч бараг хэвээрээ байхад нүүрстөрөгчийн давхар исэл ихсэх боломжтой байдаг байна.

Нүүрстөрөгчийн давхар исэл хортой

Хэдийгээр бид хүчилтөрөгчийн дутагдалд санаа зовоод байх шаардлагагүй ч нүүрстөрөгчийн давхар исэл хэт их байх нь аюултай.

Смарт Эйрийн оффист туршилт хийх явцад байсан нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ (1000-3500PPM)-нд хүмүүсийн нойр хүрэх болон танин мэдэхүйн чадвар шалгах сорилд муу хариулах магадлалтай аж.

CO2 хэмжээг бууруулах энгийн аргууд:

#1 Үе үе цонхоо онгойлгох

Үе үе цонхоо онгойлгох нь гаднаас бохир агаар оруулах сөрөг талтай боловч бидний туршилтаар Canon, Blast гэх мэт агаар цэвэршүүлэгчид цонхоо хааснаас хойш 10 минутын дотор PM2.5 тоосонцрын хэмжээг 50% бууруулдаг байна.

 

#2 Цонхоо бага зэрэг онгойрхой орхих

Хэрвээ та хүчин чадал сайтай агаар цэвэршүүлэгчтэй бол цонхоо бага зэрэг онгойлгоод орхиж болно. Бидний хийсэн нэг туршилт хэдийгээр цонх онгорхой байсан ч агаар цэвэршүүлэгч ажиллуулах нь үр дүнтэй гэдгийг баталсан юм.

#3 Агааржуулалтын системтэй байранд амьдрах

Орон байр, оффис сонгохдоо гаднаас агаарын солилцоо хийгдэх боломжтой (цэвэр агаар гэж найдаж байна)-г сонгохыг зөвлөж байна. Танай байр болон оффис Бээжинд байдаг ихэнх барилгууд шиг төвийн агааржуулалтын системгүй бол агаар солилцооны систем суурилуулж болно. Гэхдээ үнэтэй тусаж магадгүй.

Төгсгөлд нь:

CO2-тэй харьцуулахад дотор орчны хүчилтөрөгчийн хэмжээ тийм ч санаа зовоох асуудал биш аж. Тиймээс хэзээ нэгэн цагт хүчилтөрөгч үйлвэрлэдэг агаар цэвэршүүлэгч гэх мэт маркетингийн заль мэхтэй таарвал танд тийм ч хэрэгцээтэй зүйл биш гэдгийг санаарай.


Get the latest clean air tips!

Get updates on masks, air purifiers and air quality delivered straight to your inbox.


 

Covid19 coronavirus and masks livestream video

Агаар цэвэршүүлэгч ажиллуулж байхад цонх онгойлгох дэмий юү?

Хаалга, цонхыг хаалттай байлгах нь дотор орчны агаарын бохирдлын хэмжээг гадна орчны агаарын бохирдлын хэмжээнээс дунджаар 50% бууруудаг гэдгийг туршилтаар баталсан байна. Гэхдээ зарим хүмүүс үнэхээр цонхоо онгойлгох дуртай байдаг. Зарим хүмүүсийн хувьд цонхоо байнга онгорхой байлгах нь хуучирсан ойлголт билээ. Харин зарим хүмүүст шинэ тавилга болон засвар хийхэд гардаг химийн бодисын үнэрийг гаргах гэж онгойлгодог.

Цонхоо ч онгойлгоод агаар цэвэршүүлэгчээ ч ажиллуулаад байж болох уу? Эсвэл цонх онгойлгочихвол агаар цэвэршүүлэгч ажиллуулах ямар ч хэрэггүй юү?

Смарт Эйрийн CK баг DIY Canon агаар цэвэршүүлэгчийг Смарт Эйрийн 12м2 туршилтын өрөөнд байрлуулан цонхыг онгорхой болон хаалттай байдалд 6 удаагийн туршилтыг хийсэн байна.

Туршилт

Гадна орчны агаарын бохирдол аюултай түвшинд байхад цонхыг онгойлгохын үр нөлөө нь мэдэгдэхүйц их учраас тэд агаарын бохирдол муу байгаа хоёр өдрийг (2 сарын 14, 15) сонгож авсан юм.

Туршилтын явцад бохирдлын түвшинг нэг жигд байлгахын тулд тэд өрөөний агаарыг гаднах агаарын бохирдолтой ижил хэмжээтэй болох хүртэл цонхыг онгорхой байлгав.

Өрөөний агаарын тоосонрын хэмжээ гаднах агаарын тоосонцрын хэмжээтэй адил болох үед Canon агаар цэвэршүүлэгчийг хамгийн их дээр нь тавиад 20 минут ажиллуулав. Тэд цонх онгорхой байдлаар 3 туршилтыг хаалттай байхад 3 туршилтыг хийсэн байна.

 

Air purifier window open

air purifier window closed

Үр дүн

Цонх хаалттай хийсэн туршилтанд 20 минутын дараа Canon тоосонцрын хэмжээг дунджаар 90% бууруулсан байв. Харин цонх нээлттэй байхад дөнгөж 60% бууруулж чадсан байна.

Air purifier window open vs. window closed

Window open versus closed purifier test

 

Туршилтын үзүүлэлтээс харахад агаар цэвэршүүлэгчээ ажиллуулж байхдаа цонхоо хаах нь илүү үр дүнтэй гэдэг нь тодорхой байна. Гайхах юм алга. Гэхдээ илүү сонирхолтой нэг зүйл бол хэдийгээр цонх нээлттэй байх үед агаар цэвэршүүлэгч ажиллуулсан ч агаарын бохирдын хэмжээ нилээн багассан байна.

Эцэст нь

Цонхоо хааж агаар цэвэршүүлэгчээ ажиллуулахад агаар цэвэршүүлэгч PM2.5-ийг хамгийн бага түвшинд байлгаж чадах юм.

Гэхдээ хэрвээ дотор орчны бусад химийн нэгдэл болох түргэн ууршдаг органик нэгдэл болон CO2-ийн тэнцвэрийг хадгалах шаардлагатай гэж үзвэл цонхоо онгойлгон агаарын солилцоо оруулахдаа агаар цэвэршүүлэгчээ ажиллуулсан хэвээрээ байвал PM2.5 хэмжээ харьцангуй бага байна.

Иймд бидний зүгээс өгөх нэг зөвлөгөө бол маш сайн хүчин чадалтай Smart Air Blast эсвэл Blast mini шиг агаар цэвэршүүлэгчээр төноглочихсон байхад агаар цэвэршүүлэгчээ ажиллуулж байхдаа цонхоо онгойлгох нь PM2.5 болон түргэн ууршдаг органик нэгдэл, CO2 хоёрыг аль алиныг нь тэнцвэртэйгээр бага хэмжээнд байлгах боломжтой.

 


Get the latest clean air tips!

Get updates on masks, air purifiers and air quality delivered straight to your inbox.


 

Covid19 coronavirus and masks livestream video

Цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт гэж юу болох болон агаарын урсгалаас ямар ялгаатай вэ?

Агаар цэвэршүүлэгч худалдаж авах үед агаар цэвэршүүлэгчийн хүчин чадлын үзүүлэлтийг зарим брэндүүд “агаарын урсгал” гэдэг үгийг ашигладаг байхад зарим нь “чадал” гэдэг үгийг ашигладаг. Дараах зургийг харна уу:

 

Тухайн компаниас нь лавлахгүйгээр баттай хэлэх боломжгүй ч ихэнх брэндүүд агаар цэвэршүүлэгчийн олон улсын түвшний хэмжилт болох clean air delivery rate (CADR) буюу цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийг илэрхийлэхдээ “чадал” хэмээх үгийг ашигладаг байна. Агаарын урсгал, чадал хоёр хоёулаа агаар цэвэршүүлэгчийн хүчин чадлыг хэмждэг ч энэ хоёр яг ижил зүйл мөн үү? Нэг агаар цэвэршүүлэгчийн чадлыг өөр нэг цэвэршүүлэгчийн агаарын урсгалын үзүүлэлттэй харьцуулах нь зөв үү?

Богино хариулт

Буруу. Цэвэр агаар нийлүүлэлт агаарын урсгал хоёр өөр ойлголтууд юм. Хэрвээ хэн нэгэн агаар цэвэршүүлэгчийнх нь цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадлын үзүүлэлт (CADR) агаарын ургалын үзүүлэлт хоёр адил тоотой байх ёстой хэмээн зүтгэвэл (дараах зураг дээрхтэй адил) тэнд ямар нэгэн асуудал байна л гэсэн үг.

Дэлгэрэнгүй хариулт

Яг зөв хариултыг олохын тулд яаж агаарын урсгал болон цэвэр агаар нийлүүлт(CADR) ийг хэмждэгийг гүнзгий судлах хэрэгтэй болж байгаа юм.

Цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадлыг хэмжихэд хэрэглэгдэх зүйлс:

(Бүр учир начрыг нь олох гээд нухаад суучихдаг гаруудад зориулж бүрэн бүтэн аргачлалыг тайлбарласан албан ёсны зааварчилгаа ([Хятад хэл дээр] оруулав)

 

Цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт(CADR)-ийг хэрхэн хэмждэг вэ?

Алхам 1: Агаарын солилцоог хааж битүүмжилсэн өрөөг маш их хэмжээний бохирдолтой болгох (ихэнхдээ тамхи асааж бохирдлыг үүсгэдэг).

Алхам 2: Агаар цэвэршүүлэгчээ ажиллуулах.

Алхам 3: PM2.5-ийн үзүүлэлтийг 2 минут тутамд 20 минутын турш тэмдэглэж авах.

Алхам 4: Тэмдэглэж авсан үзүүлэлтүүдээ өрөөг цэвэршүүлсэн үзүүлэлт (цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадал) болгон ашиглах.

Энэ туршилтыг хийхэд нэг хэцүү зүйл нь олон янзын багаж хэрэгсэл, төхөөрөмж бэлдэх, том өрөө болоод туршилтыг хийх цаг хугацаа тэвчээртэй байдал, гарсан өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвар хэрэгтэй болдог.

Агаарын урсгалын үзүүлэлтийг хэрхэн хэмждэг вэ?

Агаарын урсгалыг хэмжихийн тулд танд зөвхөн салхины хурд хэмжигч л хэрэг болно (anemometer гэж нэрлэдэг).

Салхины хурдыг хэрхэн хэмжих вэ?

Алхам 1: Салхины хурд хэмжигчээ агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийн эсрэг байрлуулаад үзүүлэлтийг нь харна.

Алхам 2: Шүүлтүүрийн талбайн хэмжээг салхины хурдаар үржүүлнэ.

Ингээд л боллоо. Хамаагүй амархан байгаа биз?

Энэ арга дажгүй арга. Гэхдээ нэг асуудал байгаа. Учир нь энэ арга зөвхөн салхины хурдыг хэмждэг болохоор хэр их агаар гарч байгааг л хэмжинэ гэсэн үг юм.

Тэгэхээр юуг хэмждэггүй гэсэн үг вэ?

  1. Агаар хэр цэвэршиж гарч байгаа вэ?
  2. Хэр их агаар шүүлтүүрийн яг гол хэсгээр гарч (цэвэрлэгдэж байгаа) эсвэл хажуугаар нь алдагдах болон шүүлтүүрээр орохгүй буцаж үлээгдэж байгаа вэ?
  3. Агаар цэвэршүүлэгч цэвэрлэгдсэн агаарыг өрөөгөөр хэр сайн тарааж байна?
  4. Агаар цэвэршүүлэгчээс гарч байгаа агаарын хэр их хэсэг нь өрөөнд тархахын оронд машинруу буцаж сорогдож байгаа вэ?

Агаарын урсгалын хэмжигчийн нь туршилт энэ бүх ялгаатай хувьсагчийг нэг үзүүлэлт таамаглан гаргаж ирж байгаа юм. Жишээ нь: агаар цэвэршүүлэгчээс гарч ирж байгаа агаар 100% цэвэр гэх мэт. Учир нь бүх үзүүлэлт нь дажгүй сайн ба агаарын урсгалын үзүүлэлтийн тоо цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт(CADR)-ийн тоо хэмжээнээс хамаагүй сэтгэл хөдөлгөм байх хандлагатай.

Дүгнэлт:

Агаарын ургалын хэмжилт цэвэр агаар нийлүүлэлтийн хэмжилт шиг нарийн тодорхой биш ба үзүүлэлт нь цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтээс байнга өндөр гардаг. Тиймээс энэ хоёр үзүүлэлтийг шууд харьцуулах боломжгүй юм.

 

Агаарын ургалын үзүүлэлийг цэвэр агаар нийлүүлтийн үзүүлэлтрүү хөрвүүлж болохгүй юу?

Би хэрвээ агаарын урсгалын үзүүлэлтийг агаар цэвэршүүлэгчийн хүчин чадлын үзүүлэлтээр үржүүлвэл (жишээлбэл: манай шүүлтүүр 0.3 микрограмаас их болон бага тоосонцрыг 99.9% шүүдэг) хэр хэмжээний цэвэр агаар шүүлтүүрээс гарч байгааг хэмжиж болно гэж боддог байлаа. Гэхдээ энд бас нэг чухал мэдээллийг орхигдуулж байгаа юм. Тэр нь бодит байдал дээр өрөөн доторх агаар дахин эргэлтэнд орж байдаг.

Агаарын урсгалыг хэмжихдээ бид агаар шүүлтүүрээр ганц л удаа гардаг гэж боддог. Бодит байдал дээр тийм биш бөгөөд бид бодит байдлын туршилтаас хамаагүй өндөр үр дүнг таамагладаг. Бодит байдал дээр өрөөний агаар (цэвэрлэгдсэн болон бохир) байнга холилдож байдаг (кофендоо сахар хийгээд хутгадагтай адил). Тэр нь шүүлтүүрээр орж цэвэрлэгдсэн агаар хоёрдахь бүр гуравдахь удаагаа ч орох магадлалтай юм. Аль хэдийнээ цэвэрлэгдсэн агаарыг дахин цэвэршүүлэх нь тийм ч хэрэгтэй биш ч үүнийг хязгаарлах боломжгүй юм. Цэвэрлэгдсэн агаар дахин шүүлтүүрээр орж байна гэдэг нь цэвэршүүлэх хүчин чадлыг буруулна гэсэн үг юм.

Энэ нь ерөнхийдөө цэвэр агаар нийлүүлтийн үзүүлэлт агаарын урсгалын үзүүлэлтээс бага байдгийн тайлбар ба нэг агаар цэвэршүүлэгчийн цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийг өөр нэг агаар цэвэшүүлэгчийн агаарын урсгалын үзүүлэлттэй харьцуулж болохгүй гэсэн үг юм.

Цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт агаарын урсгалын үзүүлэлтээс хэр бага вэ?

Бид Смарт Айр дээр саяхан худалдаанд гаргасан Blast гэх мэт агаар цэвэршүүлэгчээ туршихдаа хоёр үзүүлэлтийг хоёуланг нь ашигладаг. Учир нь хоёулаа (агаарын урсгалын үзүүлэлт агаар цэвэршүүлэгчийн үр нөлөөг богино хугацаанд тойм үзүүлдэг бол цэвэр агаар нийлүүллэлтийн үзүүлэлт илүү нарийвчлалтай үзүүлдэг) давуу талтай.

Бид хоёр хэмжилтийг хоёуланг нь хийсэн ба эндээс цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийн тоо дунджаар агаарын урсгалын үзүүлэлтийн тооноос хэр бага гардгийг харуулав:

Агаарын ургалын хэмжилт цэвэр агаар нийлүүлэлтийн хэмжилт шиг нарийн тодорхой биш ба үзүүлэлт нь цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтээс байнга өндөр гардаг. Тиймээс энэ хоёр үзүүлэлтийг шууд харьцуулах боломжгүй юм.

Янз бүрийн агаар цэвэршүүлэгчид дээр хийсэн туршилтаас харахад дунджаар цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт агаарын урсгалын үзүүлэлтийн 60% орчим байв.

Хэрхэн сонгох вэ?

Агаар цэвэршүүлэгч сонгохдоо агаарын урсгалын үзүүлэлтээс илүү цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийг харах хэрэгтэй (тухайн брэнд аль нэгийг нь л дурдсан байгаа эсэхийг шалгаарай). Мөн цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийг гуравдагч туршилт хийдэг компаниуд хийдэг байхад агаарын урсгалыг тухайн үйлдвэрлэгч компани хийдэг гэдгийг давхар санаж явахад илүүдэхгүй биз.


Get the latest clean air tips!

Get updates on masks, air purifiers and air quality delivered straight to your inbox.


 

Covid19 coronavirus and masks livestream video