Хэдэн өдрийн өмнө Quora дээр нэг хүн ионжуулагч агаар цэвэршүүлдэг эсэхийг асуусан байв. Энэ их чухал асуулт учир нь ионжуулагчтай цэвэршүүлэгч хаа сайгүй худалдаалагдаж байгаа. Жишээ нь би Америкт нэг найзындаа зочилж очихдоо тэдний босоо сэнс нь ионжуулагч байхыг анзаарав.
Мөн Хятдад зарим найзууд минь надруу иймэрхүү ионжуулагч бүтээгдэхүүнүүдийн линкийг явуулж байв.
Гайхалтай! PM2.5 болон формальдегидийг 30 секундын дотор устгадаг “Ид шидтэй агаар цэвэршүүлэгч”. Тэгсэн хэрнээ жирийн агаар цэвэршүүлэгчээс хамаагүй хямдхан бүр өөрөө хийсэн агаар цэвэршүүлэгчээс ч хямдхан. Хэрвээ энэ үнэн бол Бээжинд одоогийн миний амьдрал хамаагүй амар байх. Гэхдээ энэ үнэн үү?
Тэгвэл ионжуулагч яаж ажилладаг вэ?
Энэ манай унтлагын өрөө тоосонцортойгоо байгаа нь:
Ионжуулагч хасах цэнэгтэй ионыг агаарт цацдаг.
Ионжуулагчийн генараторын гол ажиллах зарчим нь энэ юм. Харин иймэрхүү жижиг тоосонцруудыг агаарт дэгдээж байгаа нь нүдэнд харагдахгүй болохоор ойлгоход жоохон амаргүй байх. Гэхдээ нүдэнд харагдахаар төсөөлье гэвэл бид үлээсэн шаарыг гартаа үрж байгаад агаарт тавихад хананд очоод наалдчихдагтай зүйрлүүлж болно.
Гэхдээ #1
Эрдэмтдийн агаар цэвэршүүлэгч дээр хийсэн туршилтын үр дүнгээс харахад ихэнх ионжуулагчид тоосонцрын хэмжээнд мэдэгдэхүйц нөлөөлдөггүй (Хуудас 8). Тэдний дүгнэлтээр ихэнх ионжуулагчид тоосонцорт нөлөөлөхөөр хүчтэй биш. Худалдаанд байгаа ионжуулагчаас илүү хүчин чадалтайг хэрэглэвэл нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон (хуудас 19).
Гэхдээ #2
За тэгвэл жирийн ионжуулагчид нөлөөлдөггүй юм бол том хүчин чадалтайг хэрэглэж болно шүү дээ. Гэхдээ гол асуудал нь агаарыг хэт их ионжуулвал озоныг үүсгэдэг. Озон хүний биед хортой учраас дэмий.
Гэхдээ #3
Хэдийгээр бид өндөр хүчин чадалтай ионжуулагч хэрэглэсэн ч, озоны нөлөөг тоохгүй байсан ч та үнэндээ ионжуулагч тоосонцрыг шүүдэггүй гэдгийг анзаарсан байх. Зүгээр ор, хана, шалан дээр наалдуулчихаж байгаа юм.
Нэгт, энэ нь заваан. Бээжинд тэртээ тэргүй агаарт хөвж байдаг хүнцэл, кадмий, хар тугалга гэх мэт тоосонцрууд миний дэрэн дээр наалдаасай гэж хүсэхгүй байна.
Хоёрт, аюултай. Тоосонцрууд ор дэрэн дээр наалдчихна. За Том гэртээ ирлээ гэж бодьё:
Би өрөөндөө ороод орон дээрээ суухад тоосонцрууд агаарт дэгдэнэ. Тоосонцрууд агаарт хөвж эхэлнэ. Миний ямар үйл явц өрнөдгийг шинжлэх ухааны талаас харуулсан байдал нэг иймэрхүү:
Энэ асуудлаас болж Consumer Report сэтгүүл туршилтын үр дүнг нийтлэн хүмүүст Sharper image ironic breeze-ийн агаар цэвэршүлэгчийг худалдаж авахгүй байхыг сануулсан байна. Харин Sharper image Consumer Report-ыг шүүхэд өгсөн боловч Consumer Report ялсан байна.
Тиймээс хүмүүс надруу линк явуулан энэхүү “ид шидтэй” ионжуулагчийн тухай асуухад би “наадахаасаа хол яв” гэж зөвлөдөг.
Хэт ерөнхийлөх бас дэмий
Хэт өргөн том дүгнэлт гаргах гэсний хэрэггүй байх. Учир нь бүх агаар цэвэршүүлэгчид шал дэмий хог гэсэн үг биш юм. Харин оронд нь би HEPA шүүлтүүр хэрэглэсэн юм. HEPA PM2.5, Pm10 тоосонцрыг шүүдэг ба энэ нь эмпирик туршилтаар (1, 2, 3, 4, 5, 6) батлагдсан. Энэ миний Бээжинд хийсэн жижиг туршилт:
HEPA шүүлтүүр ажиллаж байхдаа хортой тоосонцруудыг шүүдэг бол ионжуулагч шүүхгүй үлдээдэг байна.
Free Guide to Breathing Safe
Want to learn more about breathing clean air? Join thousands more and stay up to date on protecting your health.