Би нэг орой Гуанжоу хотод унадаг дугуйгаа унаад гэрийнхээ гадаа ирчхээд гүнзгий амьсгаа авах гэтэл өвдөөд, байрлуугаа дээшээ алхахдаа бүтэн амьсгалж чадахгүй байв. Би их дасгал хөдөлгөөн хийдэг учир ингэж өвдөх нь сонин байлаа. Би яг тэр өдөр 16:49 цагт 5 км гүйсэн болхоор яагаад ч хөдөлгөөнгүй байснаас болж амьсгалахад өвдөх ёсгүй байсан. Би 13 настайгаасаа гүйж эхэлснээсээ хойш астматай болж байгаагүй байтал тэр үед багтарсан тул агаарын бохирдлоос болж ингэж байгаа эсэхийг гайхан, маск зүүж эхлэх хүсэлтэй болсон юм. Гэхдээ би үнэхээр маскнууд тус болдог үгүйг мэдэхийг хүсэв.

Маскийг шалгасан судалгааны туршилт
Би тоон үзүүлэлтүүдийг олохоор 2 ерөнхий асуулт тавив.
1. Маскнууд маш нарийн тоос тоосонцрыг шүүдэг үү?
PM2.5 тоос тоосонцрууд хамгийн аюултай гэдгийг би эндээс уншсан.
Гэхдээ маскнууд маш нимгэн учир тэр нарийн тоосонцоруудыг шүүдэг гэдэгт би эргэлзэв.
Судлаачид энийг шалгахдаа дизель шатааж, гарсан утааг нь маскаар шүүсний үр дүнд хэдэн ширхэг тоос тоосонцрууд гарж ирэхийг тоолсон бөгөөд би бас тэр судалгааны аргачлалыг дуурайв.

Тэдгээр судлаачид 2.5 микрон ба түүнээс доош 0.007 микрон хүртэлх бүтцүүдийг тоолж үзэв. Маскнууд маш нарийн тоосонцрыг шүүдэг үү гэвэл хариулт нь ТИЙМ байлаа. Доод талын зургийг харвал маскнууд PM2.5 буюу түүнээс ч нарийн тоос тоосонцрыг шүүж чаддаг байна.

2. Маск зүүх нь үнэхээр агаарын бохирдлын эсрэг үйлчилдэг үү?
Маскыг зүүсэн үед л туршилт явуулдаг учраас энэ асуултанд хариулах нь хэцүү. Энэтхэг дахь Smart Air ын багийнхан энийг туршиж үзсэнийг хуваалцъя.
Дээрх зураг дээр Дхариаш маань Энэтхэгт хамгийн эрэлттэй 12 ширхэг маскнуудын нэгийг сорьж үзэх гээд зүүсэн зогсож байгаа юм. Маскны доторх агаар цагаан гуурсаар дамжин, тоолох төхөөрөмж рүү ордог бол цэнхэр гуурсаар маскны гадаах агаар гүйж мөн адил төхөөрөмжөөр тоологддог байна.
Энэхүү төхөөрөмж нь 0.01 хүртэлх микроны хэмжээтэй тоос тоосонцрыг илрүүлдэг учир PM2.5 тоосонцрыг хэмжихэд тохиромжтой юм. Илрүүлсэн тоосонцрын тоог ашиглан маскаар дамждаг тоосонцрын хувийг тооцоолдог (хажуу тал руу нь нэвчихээс ялгаатай). Судалгааны хариуг харуулахаас өмнө, уншигч та бүхний таамаглал сонин байна. Агаарт буй тоосонцрын хэдэн хувийг шүүсэн байвал та маскыг өөрийгөө хамгаалах үүднээс өмсөж эхлэх вэ? 50%? 70%? Миний хувьд 80% хүртэл нарийн тоосонцорыг маск нь шүүж байвал хангалттай гэж таамаглаж доорх судалгааны хариуг харав. (Нягтрал ихтэй дүрсийг энд дарж хараарай)
Долоон ширхэг маск нь 99% аас дээш гурав нь 90%аас дээш шүүсэн байх нь их гайхалтай байв! Хоёр маск нь агаарын бохирдлын эсрэг хэргэлэхэд зориулагдаагүй нь харагдаж байв (мэс заслын ба ердийн даавуун). Хамгийн гоё мэдээ нь, хамгийн сайн үзүүлэлттэй маскууд нь хямд үнэтэй байлаа.
Харин хамгийн үнэтэй маскууд нь нэг их сайн үзүүлэлттэй биш байв.
Тэгэхээр би яаж уушгиа хамгаалах вэ?
Агаарын бохирдлын эсрэг маск зүүснээр астма дайрлага буюу урт амьсгалж чадахгүй болох байдал надад дахин тулгараагүй билээ. Одоо хүртэл би Бээжин, Дели хотуудаар дугуйгаараа яваад зүгээр л байна.
Өөрийнхөө нүүрэндээ тохирох маскыг сонгоход тусалдаг тестийг турших нь уушгиа хамгаалахаас гадна мөнгөө хэмнэхэд давуу талтай байлаа. Хятадад, $80 үнэтэй Респро маскыг бүх хүмүүсийн зөвлөж байснаар Англид хийсэн учир чанартай гэдэгт итгэн авдаг байв. Гэхдээ энэхүү үнэтэй маск нь $1 маскнаас ч муу шүүдгийг нөгөө судалгаагаараа олж мэдсэний дараа дахин хэзээ ч аваагүй билээ.
Дүгнэж хэлэхэд: Агаарын бохирдлын эсрэг хийгдсэн тусгай маскнууд нь үнэхээр PM2.5 буюу түүнээс ч нарийн тоос тоосонцрыг гаднах агаараас 90% хүртэл хувь шүүж чаддаг байна.
Эрүүл амьсгалцгаая!
Хальт дурьдахад, Бээжинд хийсэн нэг нийгмийн туршилтаар, N95 маскыг санамсаргүй түүврээр сонгож авсан хүмүүст зүүлгэж адилхан чиглэлээр алхуулахад, маск зүүсэн байсан хүмүүсийн цусны даралт нь маскгүй хүмүүстэй харьцуулахад хамаагүй бага байсан байна. Үүнээс харвал маск зүүж явах нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг байж магадгүй гэж дүгнэсэн билээ.
Сануулга: маскыг авахын тулд нүүрэндээ тааруулж сонгох тест нь нэг хүний нүүрэнд 100% тааруулж өгсөн бол бусад хүмүүст яг тэр маск таарна гэдэг баталгаатай биш юм. Хэрвээ та $10000 төлж тааруулдаг төхөөрөмж ашиглах боломжгүй бол үнэгүй тест энд хийж болох юм.
Бидний туршсанаар, 3М 9332 маск нь Дели дахь Дхариаш, Бээжин дахь доктор Кир, ба миний нүүрэнд маш сайн таарч агаарын бохирдлын 99%-г шүүж чадсан боловч зүгээр энгийн мэс заслын маск нь Дхариашд 50%, доктор Кирд 63%, өөр нэг судалгаанд 47% ыг шүүсэн нь тааруу тохируулгатай байна гэж гарав.
Энэ туршилтыг дүгнэхэд, өөр төрлийн маскнууд нь бүх хүмүүст өөрөөр таарах ч гэсэн, ихэнх хүмүүст сайн бөгөөд адил таардаг (3M) ба нийтээрээ муу таардаг (мэс заслын) гэсэн маскнуудын төрлүүд байдаг билээ.
Free Guide to Breathing Safe
Want to learn more about protecting your health? Join thousands more and stay up to date on protecting your health.