Машиндаа агаар цэвэршүүлэгч авч тавих хэрэгтэй биз? Биднийг анх DIY хийж эхлэхэд л хүмүүс машины агаар цэвэршүүлэгч хийх үү хэмээн асууж байв.
Би хурдны зам дээр давхиж явахдаа эргэн тойронд байх утааг хараад машины агаар цэвэршүүлэгчтэй байх хэрэгтэй юм байна хэмээн бодож энэхүү санааг баяртайгаар хүлээн авлаа. Машины агаар цэвэршүүлэгчтэй байх хэрэгтэй юм байна.
Гэхдээ ямарваа юманд шууд итгэхээсээ илүү судалж туршдаг зангаараа эхлээд туршилт хийж үзэхээр шийдэв. Гэтэл туршилтын үр дүн төсөөлж байснаас өөрөөр гарсан нь машинд агаар цэвэршүүлэгч тавих шаардлагагүй гэдэг дүгнэлтэд хүргэлээ. Ийм дүгнэлтэд хэрхэн хүрсэн талаар доор өгүүлье.
Uber-ийн туршилт
Би Шанхайн гудамжаар Dylos DC1700 лазер тоосонцор хэмжигчээ барин алхав. (тоосонцор хэмжигч хэр үнэн зөв хэмжидгийг эндээс харж болно). Агаар нэг иймэрхүү байв.
Зүүн талд байгаа нь 0.5микрограм болон түүнээс дээш тоосонцрын хэмжээ. Аюулгүй түвшин 2500 орчим. Харин энэ өдөр агаарын бохирдол харьцангуй их байсан юм. Баруун талд байгаа тоо бол 2.5 микрограм болон түүнээс дээших тоосонцрын хэмжээ.
Үр дүн
Дараагийн туршилт нь Uber таксигаар явахдаа мөн л тоосонцор хэмжигчээ барьж явав. Энэ бол дөнгөж таксинд орж ирж суугаад хэмжсэн хэмжилт:
Тоосонцрын хэмжээ хамаагүй бага. Гаднах агаар дахь 0.5 микрограм тоосонцорын дөнгөж 25% л дотор байх. Харин хэдэн минутын дараа гэхэд:
Хар даа! Агаар цэвэршүүлэгчгүй байхад ч машин дотор гаднах агаарын бохирдлын дөнгөж 11% тай тэнцэх хэмжээний тоосонцор байх.
Яагаад машин доторх агаар ийм цэвэрхэн байна вэ?
Учир нь гэвэл машины агааржуулалтын систем (агааржуулагч) өөрөө шүүлтүүртэй бөгөөд уг шүүлтүүр нь тоосонцрыг нэлээн сайн шүүдэг (хаадаг) байна. Машины шүүлтүүрийг Amazon-оос 10$ л авч болох аж.
Жирийн нэг машинд хийсэн туршилт
Энэхүү энгийн нэг туршилт нь машины өөрийнх нь агаар шүүгч систем тоосонцрыг маш сайн бууруулдаг ба 2.5 микрограмаас ч бага тоосонцрыг хүртэл маш сайн шүүж авдаг аж. Гэхдээ энэ машинд ямар нэгэн онцгой зүйл байв уу?
Үүнийг олж мэдэхийн тулд Израилд байдаг манай Смарт Эйрийн дэмжигч Охадтай хамтран түүний машинд туршилт явуулахаар болов. Охад тусгай шүүлтүүргүй 2010 оны жирийн Мазда 3 унадаг аж.
Туршилт
Охад өөрийн Dylos тоосонцор хэмжигчийг машинаа барихдаа хэрэглэх гэж авч ирэв. Тэрээр машиндаа суугаад цонхоо хаан агааржуулагчаа асаан “агаарыг эргэлдүүлэх” горим дээр тавив. Тэгээд л боллоо. Харин 5 минутын турш минут тутамд тоосонцрын хэмжээг хэмжиж байв. 5 минут гэдэг тийм ч урт хугацаа биш ба энэхүү туршилт ч машины кабиндаа тохирсон нэлээн сайн туршилт болов.
За, байзаарай! Ингэхэд Израилд агаарын бохирдол тийм их гэж үү?
Мэдээж Бээжин шиг их биш боловч саяхнаас Израилын зарим хэсгийн агаарын бохирдол нэлээд аюултай түвшинд хүрээд байгаа юм. Охадын туршилтанд 0.5 микрограм тоосонцор 2,464 (ДЭМБ-ын тогтоосон дундаж хэмжээ)-өөс 10,000 (тогтоосон хэмжээнээс 4 дахин их)-ын хооронд хэлбэлзэж байв. Энэ нь агаарт туршилтанд шаардагдах бохирдлын тоосонцрын хэмжээ хангалттай их байсан гэсэн үг юм.
Ингээд найман туршитыг нэгтгэн дунджилсан графикийг гаргав.
Маздагийн өөрийнх нь агаар шүүгч систем нь тоосонцрын хэмжээг маш сайн бууруулж байв.
Дунджаар 5 минутын турш сэнсийг хамгийн их буюу максимум дээр нь ажиллуулахад 0.5 микрограм тоосонцор 97%, 2.5 микрограм тоосонцор 99% буурсан үзүүлэлттэй байв.
Гэхдээ нарийн судлах дуртай хүмүүс ингэж асууж болох юм: “Тэр бүх тоосонцрыг машины агааржуулагч соруулж аваад байна уу эсвэл машин дотор яваа зорчигч бүгдийг амьсгалчихаад байна уу гэдгийг хэрхэн мэдэх вэ?”. Эсвэл тоосонцрууд хэсэг хугацааны дараа доош буугаад агаарт дэгдэхээ больчихдог уу?
Охад мөн ижил төстэй туршилтыг машины агааржуулагч унтраалттай байдлаар хийж үзсэн байна. Эндээс бид тоосонцрын хэмжээ буурсан нь үнэхээр машины агааржуулагчтай холбоотой эсэхийг харж болно.
Машины агааржуулагчийг унтраасан (улаан шугамаар тэмдэглэсэн) байхад тоосонцрын хэмжээ бага зэрэг буурсан нь магадгүй тоосонцор доош буусантай холбоотой байх. Гэхдээ агааржуулагч асаалттай үед (цэнхэр шугамаар тэмдэглэсэн) тоосонрын хэмжээ маш хурдан буурсан байна.
Агааржуулагч унтраасан 5 туршилтаас харахад тоосонцор тодорхой хэмжээгээр багассан хэдий ч агааржуулагч асаалттай хийсэн 8 туршилтаас хамаагүй бага байгаа юм.
Дүгнэлт
Туршилтаас гарсан үзүүлэлтийг харахад машинд зориулсан тусгай агаар цэвэршүүлэгч тавих шаардлагагүй гэдэг дүгнэлтэнд хүрч байна. Машины агааржуулалтын систем нь өөрөө агаарын бохирдлын тоосонцрыг хангалттай бууруулдаг байна. Хэрхэн энэхүү агааржуулалтын системийг ашиглан агаарын бохирдлын хэмжээг багасгах вэ гэвэл:
- Машины цонхыг хаана.
- Агааржуулагчийг “агаарыг эргэлдүүлэх” горимыг хамгийн их дээр тохируулна.
- Сэнсийг асаан хамгийн хүчтэй дээр нь тохируулна (дор хаяж эхний хэдэн минутанд).
- Шүүлтүүрээ тогтмол шалган хэдэн сар тутамд солино.
- Машины агаар үнэхээр хэрэгтэй юу гэдгийг сайтар бодож үзнэ.
Онцгой тохиолдол: Хийн бохирдол
Энэхүү туршилтаас хамаарахгүй нэг зүйл байгаа нь машины агаар шүүгч тоосонцрыг шүүдэг хэрнээ NO2 гэх мэт хийн бохирдлыг шүүдэггүй байна. Тиймээс карбон шүүлтүүр хэрэглэх талаар бодож үзэх нь зүйтэй байх (Карбон шүүлтүүр хийн бохирдлыг үнэхээр шүүдэг үү?).
Тэгвэл машины агаар цэвэршүүлэгч хэрэглэх шаардлагагүй гэсэн үг үү?
Хэрвээ би Бээжинд амьдардаг байсан бол машиндаа агаар цэвэршшлэгч худалдаж авахгүй. Гэхдээ энэ нь хэнд ч хэрэггүй хэрэггүй гэсэн үг биш. Жишээ нь агаарын бохирдолд хэт мэдрэг хүмүүс эсвэл бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд давхар хамгаалах зорилгоор хэрэглэж болох юм.
Уламжлал ёсоор нарийвчлан судлах сонирхолтой хүмүүст зориулан туршилтын дэлгэрэнгүйг нийтийн хүртээл болгон хүргэж байна. Агааржуулагчийн хамгийн их болон бага дээр мөн унтраалттай үед хийсэн туршилтуудтай бүрэн эхээр нь танилцаарай.
Эрүүл амьгалъя.
Free Guide to Breathing Safe
Want to learn more about breathing clean air? Join thousands more and stay up to date on protecting your health.