Намайг Смарт Эйр компанийг анх байгуулж байхад олон хүмүүс HEPA шүүлтүүр хэр удаан хэрэглэгддэгийг байнга асуудаг байв. Хэсэг хүмүүс Zhihu дээр HEPA шүүлтүүрийг ойр ойрхон солих хэрэгтэй болох биз. Тэгэхээр үнэтэй агаар цэвэршүүлэгчүүдээс хамаагүй өндөр өртөгтэй тусах биз хэмээн DIY-г өөлж байв.
Тэр үед надад үнэхээр яг точны тоо хэлээд өгчих юмсан гэж бодогддог байлаа. Гэхдээ ямар ч судалгаа туршилтгүйгээр шууд хариулт өгөх боломжгүй байлаа. Тиймээс туршилт хийж эхэлсэн юм (үнэндээ Gus хийсэн л дээ). 90 өдрийн туршилтад шүүлтүүр эхний өдрүүдийнтэй адил буюу бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан. 130 өдрийнхөд үр дүн 4% буурсан үзүүлэлттэй байсан. Харин бид 170 өдрийн туршилтыг дуусгалаа.
Туршилт:
Gus өөрийнхөө Бээжингийн 12.3 м2 байранд орой бүр DIY-г Смарт Эйрт зарагддаг HEPA шүүлтүүрүүдийг авчран туршилтанд хэрэглэв. Gus үр дүнтэй байдал болох шөнийн турш өрөөний 0.5 микрон болон түүнээс хэмжээтэй тоосонцруудын бууралтын хувийг туршихын тулд миний өмнөх туршилтанд хэрэглэсэн аргыг ашигласан юм.
Туршилтын өгөгдлийн өөрчлөлтийг харахад ойлгомжтой болгохын тулд бид үр дүнтэй байдлын үзүүлэлтийг 10 хоног тус бүрээр дундажлав (дэлгэрэнгүйг эндээс харж болно). Дараах зурагт нэг өдрийн туршилтын үр дүн ямар байгааг харуулав:
Үр дүн:
Зуу дахь өдөр үр дүнтэй байдал буюу шүүлтүүрийн шүүх чадал 4% буурав. Энэ үзүүлэлт 140 дэх өдөр шүүх чадал 5%-10% буурах хүртэл хэвээрээ байв. Тэрнээс хойш үр дүнтэй байдал 65%-80% хооронд хэлбэлзэж байв.
Дүгнэлт:
Энэ Бээжингийн агаарын бодит байдал дээр хийгдсэн туршилтаар Смарт Эйр HEPA шүүлтүүр өдөрт 8 цагаар 100 өдрийн турш (нарийвчилбал 720 цаг) бүрэн хүчин чадлаараа ажиллаж байв. Шүүлтүүрийг бүрэн хүчин чадлаар (100% шүүх чадвар) нь ашиглах сонирхолтой хүмүүс 100 өдрийн дараа солих хэрэгтэй ба 4% бууралтыг зүгээр гэж үзэж байгаа хүмүүс 140 өдөр (1028 цаг)-ийн дараа солихыг зөвлөж байна.
Одоогоор туршилт үргэлжилсээр байгаа. Эцсийн үр дүнг энэ HEPA шүүлтүүрийн хүчин чадал дуусах хүртэл үргэлжлүүлээд эцсийн р дүнг мэдээлэх болно.
Уламжлал ёсоор боловсруулагдаагүй тоон үзүүлэлтүүдийг энд хавсаргав. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг миний өмнөх нийтлэлээс харж болно.
Free Guide to Breathing Safe
Want to learn more about breathing clean air? Join thousands more and stay up to date on protecting your health.