Бид агаарын бохирдоос маск үнэхээр хамгаалдаг эсэх талаар туршилт бүхий өгүүлэл нийтэлсэн билээ. Тэдгээр туршилтуудыг уншаад мөн өөрөө ч үр дүнг нь мэдсэн болохоор маск үнэхээр хамгаалдгийг ШУ-ы үндэслэлтэй нь мэдээд байгаа юм.
Гэтэл цаана бас дахиад хэд хэдэн нууцлаг асуултанд хариулт олох хэрэгтэй байгаа юм. Гэхдээ хамгийн чухал асуулт маскыг хэр удаан зүүх ёстой вэ гэдэг асуулт байж болох.
Ганцхан өдөр гэж үү?
Би маск ганцхан өдөр л зүүх ёстой гэж үздэг хүмүүстэй байнга шахуу тааралддаг. Жишээ нь энэ хүн Zhihu (асуулт хариултын) сайтад бичсэн байсан ба 115 хүн түүнийг дэмжсэн
Тэр хүн мөн надруу бичсэн юм.
Сайн уу, Том,
Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Гэхдээ би маскыг дээд тал нь нэг, хоёр өдөр л болдог гэж сонссон болохоор шал дэмий санагдаад байна.
Тэгвэл 3М-ийнхан юу гэж үзэж байна?
Өнгөрсөн жил надад 3М-ийн лабораторид очиж үзэх боломж тохиосон юм.
Би тэднээс маск хэр уддагийг асуусан юм. Тэд надад хариулаагүй. Яагаад гэж үү? Миний бодлоор тэд яг нарийн тодорхой тоо хэлэхийг хүсээгүй шалтгаан нь ихэнх хэрэглэгчид нь хэт их бохирдолтой хортой үйлдвэрлэлийн орчинд ажилладаг болохоор төдөн өдөр гэж хугацаа зааж өгөх нь өөр өөр орчин нөхцөлд ажилладаг хүмүүст буруу ойлголт өгч болох талтай. Харин бидэн шиг үйлдэрлэлийн биш орчинд нэг хэвийн хэмжээний бохирдолд байдаг хүмүүст ерөнхий баримжаа авчих боломжтой юм.
Туршилт
Азаар би маск тааруулах туршилтанд очихдоо 11 өдрийн турш 3M9332 гэдэг маскыг нэлээдийг хэрэглээд байсан юм. “Хэрэглээд” гэдэг нь эрчимтэйгээр зүүсэн гэсэн үг юм. Тэр үед зун байсан болохоор би дугуйгаа унаад хөлрөөд л явдаг байсан юм. Миний тооцоолсноор 11 өдрийн туршид өдөр бүр 4 цаг тутамд маскаа сольж байсан юм. Илүү урт хугацаанд илүү олон маскан дээр туршилт хийсэн бол илүү сайн байх үр дүн гарах байсан байх.
Гэхдээ энэ туршилт маск нэг удаагийн юмуу нэг өдрийн хэрэглээ юу гэдгийг батлахад хангалттай гэж үзэж байна.
Туршилтын үр дүн юу гэж гарсан бэ? Дараах зурганд цоо шинэ 3М9332 маск (зүүн талд) болон миний 11 өдөр хэрэглэсэн маскнуудын үзүүлэлт (баруун талд) байгаа юм.
11 өдрийн дараа 98% гэдэг бол нэлээн сайн үзүүлэлт бөгөөд маск ганц хоёрхон өдөр болдог гэсэн ойлголттой зөлчилдөж байгаа юм.
Тэгэхээр маскыг хэр удаан зүүх ёстой юм бол?
Үнэнийг хэлэхэд бидэнд илүү туршилт, тоо баримт хэрэгтэй. Энэ хязгаарлагдмал туршилтын үзүүлэлтээр маск хамгийн багадаа хоёр долоо хоног болдог. Би хувьдаа 2-4 долоо хоног зүүдэг. Оосор нь тасраад эсвэл муухай үнэртэй болоод ирэх үед нь яалт ч гүй солих хэрэгтэй болдог.
Эцэст нь миний та бүхнээс хүсэх зүйл бол цэвэр агаараар амьсгалаад л ssбайгаарай, дотор орчинд ч гадна орчиндч.
Free Guide to Breathing Safe
Want to learn more about breathing clean air? Join thousands more and stay up to date on protecting your health.