Бүхэл бүтэн нэг сая гаруй хүн Улаанбаатарт өглөө бүр аймшигтай утаан дунд сэрж байна. Энэ байдал сая хүнийг шинжлэх ухааны ярвигтай асуултын мэргэжилтэн болгож байна. Энэ асуулт бол: Утааны маск үнэхээр үр дүнтэй юү?
Миний хувьд Хятад даяар олон зуун хүнд агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах талаар яриа хийж, лекц, илтгэл тавьсан. Ярилцлага, лекцийн үеэр олон хашир хүмүүстэй таарсан. Одоо тэдгээр хүмүүсийн эргэлзээг тайлъя. Учир нь азаар, мундаг чадварлаг, хашир (дээрээс нь нэмээд үүнд өөрийгөө зориулсан) эрдэмтэд үүнийг судалж үзэн туршилтаар баталж энэ асуултанд хариулт олсон юм.
1. “НАРИЙН ШИРХЭГТЭЙ ТООСОНЦРЫГ ШҮҮНЭ ГЭЖ БАЙХГҮЙ”
Эргэлзээ:
Хамгийн аюултай тоосонцрууд хамгийн жижиг нь байдаг. Гэтэл маскнууд их нимгэн. Тийм нимгэн маск тийм жижиг ширхэгтэй тоосонцрыг шүүнэ гэж байх уу?
Эрдэмтдийн хийсэн туршилт:
Эдинбүргийн их сургуулийн эрдэмтэд түгээмэл зарагддаг маскнууд дээр туршилт хийсэн байна. Тэд дизель хөдөлгүүр (машины утаа гаргаж авах гэж) ажиллуулж хоолойгоор утааг явуулж амсарт нь маскнууд байрлуулан хэмжилт хийж үзжээ.
Үүнд нэг чухал анзаарах зүйл нь: Тэдний хэрэглэсэн тоосонцор хэмжигч нь .007 микрометр хүртэл хэмжих чадалтай аж. Тэхээр мааш жижиг хэмжээтэй тоосонцрыг шүүж чаддаг гэсэн үг.
Эхлээд тэд энгийн нэг даавуун алчуурыг туршиж үзсэн байна. Заримдаа хүмүүс мотоцикл унахдаа утаанаас хамгаалж зүүдэг.
Тоосонцрыг 28%-тай л хааж чадсан байна.
Дараа нь хаа сайгүй байдаг хямдхан эмнэлгийн маскийг шалгаж үзсэн.
Гайхмаар сайн үр дүн. Хэдийгээр зай завсаргүй байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй ч хүмүүсийг төсөөлж байснаас хамаагүй сайн хамгаалдаг байх нь.
Дараагийнх нь хэд хэдэн мотоцикл унахад зүүдэг маскнууд дээр хийж.
Ихэнх нь 80% орчим хамгаалсан байна. Дараа нь бас хэдэн хямд үнэтэй 3M маскнуудыг туршиж үзэв.
Бүгд 95%-иас дээш хамгаалсан байна. Нэлээн сайн хамгаалсан гэсэн үг.
ДҮГНЭЛТ:
Маскнууд маш жижиг хэмжээтэй тоосонцруудыг барьж чаддаг байна.
2. ЗА, МАСК ТООСОНЦРЫГ САЙН ХААДАГ ЮМ БАЙЖ. ТЭГВЭЛ АГААР ХАЖУУГААР НЬ ОРДОГ ГЭСЭН ҮГ ҮҮ?
Эргэлзээ:
Онолоор бол маск тоосонцрыг сайн шүүдэг юм байж гэж бодъё. Гэтэл дээрх туршилтыг бодит амьдрал дээр нүүрэндээ зүүж туршаагүй шүү дээ. Яг зүүхээр нүүрэнд сайн таарахгүй болохоор хажуугаар нь нөгөө бохир агаар амьсгална. Тийм болохоор ямар ч хэрэггүй.
Эрдэмтдийн хийсэн туршилт:
Хариулахад хүндхэн асуулт. Учир нь маскаа зүүж байхдаа туршилт хийж үзэх ёстой. Тэгэхийн тулд өндөр үнэтэй тестийн машин хэрэгтэй болно.
Азаар бид олон дахин гуйсны үр дүнд Бээжинд дэх 3M-ийн лабораторид туршилт хийхийг зөвшөөрүүлж чадсан юм.
Цэнхэр хоолой нь маскны гаднах агаарыг, цагаан нь маскны доторх агаарыг хэмжиж байгаа юм (илүү нарийн мэдээллийг эндээс харна уу).
СтартАйрийн үүсгэн байгуулагчдын нэг Анна Гуа болон Бээжинд суугаа доктор Ричард Сайнт Сир нар мөн маскнууд дээр туршилт хийсэн байна. Ингээд бид өөрсдийн датаг нэгтгэж үзэв. Дараах зурагт маск нүүрэнд хэр сайн таардгийг харуулав.
Тэгвэл нийт хүн амын түвшинд маск хэр үр дүнтэй вэ?
Нэг анхаарах зүйл гэвэл миний нүүрэнд таарсан маск өөр хүний нүүрэнд сайн таарахгүй байж болно. Гэхдээ ихэнх хүмүүст сайн маск таардаг гэсэн баримт байгаа юм. Нэг эрдэмтэн 22 Хятад хүн дээр 3M маскыг туршиж үзээд маскны таарах байдлын дундаж үзүүлэлт 99.5%-тай гэж баталсан нь доктор Ричард Сайнт Сир бид хоёрынхтой таарч байгаа юм.
Хамгийн гоё нь сайн хамгаалдаг маскнууд нь үнэтэй маскнууд биш аж.
Хийн бохирдол:
Маск үр дүнтэй. Гэхдээ эдгээр нь зөвхөн нарийн ширхэгтэй тоосонцор (жишээ нь PM2.5) дээр хийсэн туршилтын үр дүн юм.
Худалдаанд байгаа ихэнх маскнууд нь азотын давхар исэл (NO2), озон (O3) гэх мэт хийн бохирдлуудаас хамгаалахад зориулагдаагүй аж. Иймд маск бохирдлоос 100% хамгаалдаггүй байна.
3. Маск зүүхийн эрүүл мэндийн ашиг тусыг туршилтаар баталсан баримт байгаа юу?
Хэдийгээр энэ хариулахад хамгийн хэцүү асуулт байж болох ч ийм хоёр маш сайн судалгаа байгаа юм. Бээжинд санаандгүйгээр явж байсан масктай болон маскгүй хүмүүсээс зүрхний цохилт болон цусны даралтыг хэмжиж үзсэн байна (1, 2).
Хүмүүс маск зүүсэн байхдаа цусны даралт нь өндөр биш, зүрхний цохилт нь хэвийн сайн байсан байна.
ДҮГНЭЛТ:
Маск хамгийн жижиг тоосонцруудыг ч шүүж чаддаг бөгөөд маш сайн хамгаалдаг. Мөн эрүүл мэндийн ашиг тус нь их аж. Энэ бүхэн нийлээд маскны үр нөлөөний тухай эргэлзээг тайлахад хангалттай баримт болох биз.
Free Guide to Breathing Safe
Want to learn more about breathing clean air? Join thousands more and stay up to date on protecting your health.
Хэд хоног зүүх вн N95 маскыг
https://smartairfilters.com/mn/mn/blog/how-long-masks-last/