Дэлхийн хамгийн хэмнэлттэй цэвэршүүлэгчийг (Sqair) ажиллуулж эхэлсний дараа бид HEPA шүүлтүүр нь хэр удаан ашиглаж болохыг шалгаж эхэлсэн юм. Агаар цэвэршүүлэгч борлуулдаг компаниудын заасан ашиглалтын хугацааг би үл тоомсорлож ирсэн. Учир нь ямар ч туршилт, судалгааны үндэслэлгүйгээр тэр тоог бодож гарагдаг ба тэд Швейцар эсвэл Дели хотуудыг харьцуулж нэг ижил тоо өгдөг. Дели хотын гайхмаар агаарын бохирдолд HEPA шүүлтүүр нь хурдан бохирдож богино хугацаанд эдлэгдэх нь ойлгомжтой юм.
Энэхүү ашиглалтын хугацааг Sqair-ийн HEPA шүүлтүүрийн хувьд бодож гаргахаар бид лабораторид болон бодит амьдрал дээр туршсан юм.
1-р арга: Лабораторийн шинжилгээ – Хуримтлуулах цэвэр агаарын жин (cumulate clean mass – CCM) хэмжих нь
Эхний арга нь Хятадын засгийн газрын баталсан стандартын аргачлалыг гуравдагч тал буюу лабораторид Sqair-ийг явуулж турших байв.
Албан ёсны тест хэрхэн ажилладаг болохыг энд харуулав.
- Цэвэр агаар нийлүүлэх үзүүлэлтыг (CADR) хэмжихийн тулд шинжилгээний ажилтан нар нь 30 м2 өрөөг нам хааж дотор нь тамхи шатааж 30 минутын дотор цэвэршүүлэгч нь хэр их тоосонцоор шүүж чаддаг болохыг туршдаг.
- Агаарт бохирдлыг үүсгэхийн тулд лаборатори дотроо 20 ширхэг тамхи шатааж агаар цэвэршүүлэгчийн цуг 3м2 жижиг хайрцагт (өрөөнд) байрлуулах хэрэгтэй. Ингэсэнээр шатаж буй тамхинаас ялгарах бүх тоосонцорыг агаар цэвэршүүлэгчээр шингээн авна.
- Тэр хайрцаг дахь тоосонцорын хэмжээг Sqair нь хэдээр бууруулсан бүтээмжийг бодож гаргана.
- Дахин 10 ширхэг тамхи шатаан цэвэршүүлэгчээр шүүлгүүлнэ.
- Дахин шүүх чадварын бүтээмжийг бодож гаргана.
- Нийт 40, 50, 60 тамхийг шатаан давтан хийнэ.
- Шүүх чадвар (бүтээмж) нь 50% болж буурсан үед тамхи шатаах туршилт аа зогсооно.
- Лабораторын ажилтан нь тамхинд хэр их хэмжээний тоосонцор байгааг мэддэг тул бүтээмж нь 50% хүртэл буурхад HEPA шүүлтүүр нь хэдэн ширхэг тоосонцоор шингээсэн болохыг тооцоолон бодож болно.
- Хятад улсын агаарын бохирдолын дундаж нөхцөлд агаар цэвэршүүлэгч нь хэр их хэмжээний тоосонцорыг шүүх хэрэгтэй болохыг 8аар шатны үр дүнд гарсан тоог ашиглан харьцуулан бодож гаргана. Тэгснээр шүүлтүүрний ашиглалтын хугацааг тодорхойлж болох юм.
HEPA хичнээн хэмжээний ширхэгийг агуулж болохыг мэддэг бол ашиглалтын хугацаа болгон хувиргах томъёо бий.
Мэдээжийн хэрэг гэрийн цонх, ханаар агаар сийгэн нэвтрэх, гадна орчны агаарын бохирдлын хэмжээ тухайн улсын дотоод орчны агаарын бохирдлын хүлцэх хэмжээ зэрэг маш олон нөлөөлөх хүчин зүйлс байдаг. Хэрэв энэ томъёог цахим хэлбрээр байрлуулвал хүн болгон өөрийн тоон үзүүлэлтүүдээ оруулж шүүлтүүрээ хэр удаан ашиглах талаараа өөрсдөө бодож харах нь хамгийн шударга арга байх болов уу. Смарт Эйр нь автоматаар бодож гарагдаг цахим томъёог удахгүй хийх болно.
Ингээд Sqair-ийн HEPA шүүлтүүрийн CCM буюу цэвэр агаар хүргэх жин нь 4468 мг гэж гарсан байна.
Туршилтынхаа үр дүнд гарсан CCM тоо ба лабораторийн өгөгдөлүүд, Хятад улсын үндэсний стандартыг ашиглан нөгөө томъёог бөгөлвөл Sqair-ийн HEPA шүүлтүүрийн ашиглалтын хугацаа нь 1 531 цаг гэж гарсан байна. Өдөрт 8 цаг ашиглабал HEPA шүүлтүүрийг 6 сар хэрэглэх боломжтой гэсэн үг юм.
Лабораторийн шинжилгээний алдаа юу вэ?
Орчин, нөхцөл байдлыг хянаж туршилтуудаа давтан хийж болдгоороо лаборатори дахь шинжилгээнүүд амар байдаг. Гэхдээ Smart Air нь лабораторийн шинжилгээг бодит ертөнцийн туршилтаар баталгаажуулах зорилготой байдаг. Учир нь лабораторит хиймэлээр бий болгосон агаарын бохирдол нь бодит амьдрал дээрх шиг байдаггүй.
Жишээ нь ихэнх цэвэршүүлэгч хэрэглэгчид өөрсдийн цэвэршүүлэгчийн эргэн тойронд тамхи татаад байхгүй. Дээрэс нь тамхинаас гарч буй тоосонцор нь гаднах агаарын бохирдолын тоос тоосонцортой ялгаатай байж болох юм.
2-р арга: Бодит амьдрал дээрх туршилт
Ийнхүү бид Бээжин хотын агаарын бохирдлыг ашиглан явуулсан туршилт аа өмнө хийсэн лабораторийн туршилтны үр дүнтэй харьцуулахыг хүссэн юм. Бодит амьдрал дээрх туршилтаа явуулахдаа бид мөн л адил агаар цэвэршүүлэгчийнхаа шүүх чадварыг (CADR) хэмжиж үзэв. Бид тамхи шатааж дан сэнс ашиглан хаалттай өрөөг тамхины утаагаар дүүргэв. Энэ хэсэг нь лабораторийн шинжилгээний эхний шаттай төстэй юм.
Дараагийн алхам нь юугаараа ялгаатай байв гэвэл HEPA-г тоос тоосонцороор дүүргэхийн тулд тамхи шатаахын оронд Бээжингийн агаарын бохирдлыг ашигласан юм. Бид Бээжин дахь Smart Air-ын оффисын тагтан дээр цонхоо онгойлгон Sqair-г ажиллуулав.
Sqair-ын шүүх чадвар нь 50% хүртэл буурахыг хүлээх 3 эсхүл 4 дэх өдөр болгон Sqair-н CADRыг лабораторид тооцоолон бодон буцаж тагтруу байршуулав (өмнө дурьдсан лаборатори дахь туршилтын 1 шат). Иймэрхүү байдлаар бид Бээжингийн агаарыг Sqair ашиглан нийт 1400 цагийн турш шүүсэн байсан. 1400 цаг хүрэхийн ялимгүй өмнө нь CADR нь 50% болсон байв.
Sqair–г өдөрт 8 цаг ашиглалаа гэж бодоход 1400 цаг нь 175 өдөр буюу 5,83 сар ашиглах боломжтой гэж энэ туршилтаар тогтоогдов. 6 сарын лабораторийн үр дүнд нэлээд ойрхон байгаа биз. Цонхыг онгойлгож, Sqair-ийг гадаа тогтмол агаарт байрлуулсан нь HEPA шүүлтүүрийг арай богино насжилттай болгосон байж мэднэ.
Тэгхээр HEPA шүүлтүүр хэр удаан үргэлжилдэг вэ?
Бодит Бээжингийн агаарт, Sqair-ийн HEPA шүүлтүүрийг өдөрт 8 цагаар асаахад 6 сар орчим хэрэглэж болох байна.
HEPA шүүлтүүрийн ашиглалтын хугацааг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн тохируулж ашиглах нь
Хэрэв та өдөрт цэвэршүүлэгчийг 8аас илүү эсвэл бага хугацаанд ашиглаж байгаа бол HEPA шүүлтүүрийн үргэлжлэх өдрийн хугацааг (1400 цаг) тэр хугацаанд хувааж хэдэн сарын турш хэрэглэж болохоо тооцоолж аваарай. Хэрэв та цэвэршүүлэгчийг 40м2-аас бага хэмжээтэй өрөөнд эсвэл бага хурдтайгаар нь ашиглах бол HEPA шүүлтүүрүүд илүү удаан үргэлжлэх болно.
Бусад агаар цэвэршүүлэгч DIY болон Blast шүүлтүүрийн ашиглах хугацааны талаар уншаарай.
Free Guide to Breathing Safe
Want to learn more about breathing clean air? Join thousands more and stay up to date on protecting your health.