HEPA шүүлтүүрийг угааж, цэвэрлэж болох уу?

HEPA шүүлтүүр бол агаарын бохирдлын бараг л төгс шийдэл. Өч төчнөөн туршилтаар батлагдсан. Боломжийн хямдхан, гэрлийн чийдэнтэй адил хэмжээний эрчим хүч зарцуулдаг; эрүүл мэндийн ашиг тус нь ч туршилтаар баталгаажсан байна.

Ганц асуудал нь HEPA шүүлтүүрийг хэдэн сарын дараа солих хэрэгтэй болдог. Хэрвээ дахин дахин хэрэглэж болдог байсан бол хичнээн сайхан, тийм ээ? За, бид HEPA шүүлтүүрийг хэрхэн цэвэрлэхийг зөвлөхийг өгөхийг хичээлээ.

Хүмүүс янз бүрийн аргаар цэвэрлэдэг байна. Асуулт хариултын вэбсайт Quora дээр хүмүүс HEPA шүүлтүүрийг цохиж сэгсэрч цэвэрлэдэг гэснийг харж байлаа.

clean a HEPA filter by banging out the dust

Эсвэл тоос соруулагчаар соруулж цэвэрлэж болно гэсэн байх.

clean a HEPA filter by vacuuming

Зарим нь бүр усаар угаадаг гэж. Харин зарим нь HEPA шүүлтүүрийг ерөөсөө угааж болохгүй гэсэн байх.

you can never clean a HEPA filter

Нэг анзаарсан зүйл нь хэн ч энэ бүгд дээр туршилт хийж үзээгүй байна. Тиймээс Cмарт Айрын CK HEPA шүүлтүүрийг цэвэрлэж болох хамгийн сайн арга юу болохыг туршиж мэдэхээр шийдсэн байна. Юу болсныг харцгаая.

Тоос сорогчоор HEPA-г цэвэрлэсэн нь

Эхлээд би тоос сорогчоор соруулах гэж үзсэн юм. Бохирдсон HEPA шүүлтүүрийг хэр сайн шүүж байгааг эхлээд шалгаж үзээд дараа нь тоос сорогчоор цэвэрлээд тэгээд дахиад хэр сайн шүүлж байгааг шалгаж үзэв. Нийтдээ Смарт Айрын хэрэглэгчдээс өгсөн 8 ширхэг бохир шүүлтүүрийг туршиж үзсэн ба шүүлтүүрүүд бүгдээрээ Хятдад 2-4 долоо хоног хэрэглэгдсэн.

Хэр үр дүнтэйг туршсан нь

Тоосонцрыг шүүх нь: HEPA шүүлтүүрийн гадна тал соруулахын өмнө болон дараа 0.3 микрограм тоосонцрыг хэдэн хувьтай шүүж байгааг хэмжиж үзсэн. 0.3 микрограм бол харьцуулалт хийхэд хамгийн боломжийн хэмжээ. Учир нь 0.3 микрограм тоосонцрууд HEPA шүүлтүүр шүүхэд хамгийн хэцүү тоосонцрууд юм.

Агаарын урсгал: Бас тоос соруулагчаар цэвэрлэхийн өмнөх болон дараах агаарын урсгалыг хэмжиж үзсэн юм.

Цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадал: Мөн цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадлыг тооцоолоход тоосонцор шүүх хүчин чадал болон агаарын урсгалыг хэмжсэн юм.

Тоос соруулагчаар цэвэрлэсний үр дүн

Тоос сорогчоор цэвэрлэх нь шүүлтүүрийн цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадлыг дунджаар 10%-аар ихэссэн. Гэхдээ маш их хэлбэлзэлтэй байсан. 14% ихсэхээс 3% буурах хүртэл хэлбэлзэж байв. Гарсан тоон үзүүлэлт дээр үндэслээд HEPA шүүлтүүрийг тоос сорогчоор цэвэрлэх нь бага зэрэг л үр дүнтэй. Гэхдээ бас ямар ч үр дүнгүй (ялгаагүй) байж болох аж.

Тоос сорогчоор соруулахад яг юу болдог вэ?

HEPA шүүлтүүр нарийн мяндсан утсаар хийгдсэн байдаг. Тоос сорогч томхон тоосонцруудыг сорж авсан байх. Тэгэхдээ зарим нэг мяндсыг ч татсан байх.

Зураг дээрээс татагдсан мяндсууд ямар байдалтай байгааг харж болно.

HEPA

Товчоор дүгнэхэд: Тоос соруулагчаар цэвэрлэх нь бага зэргийн үр дүнтэй. Бага зэрэг л цэвэрлэгддэг хэрнээ ингэж цэвэрлэхэд шүүлтүүр гэмтдэг болохоор бид тоос сорогчоор цэвэрлэхийг санал болгохгүй юм.

HEPA шүүлтүүрийг угаах нь

Тэгвэл усаар угаавал яах бол? Би өмнө тоос соруулах туршилтанд хэрэглэсэн гурван шүүлтүүрийг шүршүүрт угааж үзэв. Тэгээд 1 өдөр хатаав.

Угаасны үр дүн

Би 3 туршилт хийж үзээд туршилтыг дуусгасан юм. Учир нь дүгнэлт нь ойлгомжтой байв: HEPA шүүлтүүрийг угаах нь шүүлтүүрийн хүчин чадлыг 32% бууруулдаг байна.

HEPA-г угаах нь яагаад тийм үр дүнгүй байв?

HEPA-г угаах яагаад үр дүнгүй байсны шалтгааныг олохын тулд шүүлтүүрийг угаахын өмнөх болон дараах салхины хурд болон тоосонцрын шүүх чадлыг хэмжиж үзэв.

Эхлээд угаах нь салхины хурдыг нэмсэн байв.

Ашгүй дээ, тийм ээ? Гэвч тоосонцор шүүх хүчин чадал угаасны дараа буурсан юм.

effectiveness of HEPA fitler after washing

HEPA шүүлтүүрийг угаахад зарим мяндсан утас тасрах эсвэл утаснуудын хоорондох зайг том болгодог. Тийм болохоор угаасны дараа илүү их агаарыг дамжуулна. Мөн илүү их тоосонцрыг шүүхгүйгээр дамжуулна гэсэн үг.

Товчоор дүгнэхэд: HEPA шүүлтүүрийг усаар угаах нь материалыг нь гэмтээдэг. Тийм болохоор бид бас л энэ аргыг хэрэглэхийг зөвлөхгүй юм.

Эцэст нь

HEPA-г тоос сорогчоор цэвэрлэх нь шүүлтүүрийн ажиллах хүчин чадлын нэмэгдүүлж болох ч үр дүн нь маш бага юм. Усаар угаах нь бүр хүчин чадлыг маш их бууруулдаг байна.

Туршилтын үр дүнгээс харахад HEPA-г цэвэрлэнэ гэдэг бараг боломжгүй юм шиг. Иймд бид шүүлтүүрээ бохирдоод шүүхээргүй болсон үед нь солих хэрэгтэй гэдэг зөвлөмжөө л өгөх нь. Тэгвэл хэзээ солих хэрэгтэй вэ гэж үү? Бид Смарт Айрын DIY агаар цэвэршүүлэгч дээр туршилт хийж үзээд 140 өдрийн дараа солих хэрэгтэй гэж дүгнэсэн юм. Арай том HEPA шүүлтүүртэй Blast болон Blast mini агаар цэвэршүүлэгчдийн хувьд нэг жил хэрэглэж болдог байна.

Танайд агаар цэвэршүүлэгч байдаг уу? Стандарт үзүүлэлтүүд яагаад тэр болгон үнэн зөв байдаггүйг эндээс уншина уу.

Нээлттэй тоон үзүүлэлт

Туршилтын аргын талаар дэлгэрэнгүй болон үндсэн тоон өгөгдлийг нэмэлт тоон өгөгдөл нийтлэлээс авч болно. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

 

 

 


Free Guide to Breathing Safe

Want to learn more about protecting your health? Join thousands more and stay up to date on protecting your health.

Leave a Comment

Smart Air low cost purifiers

Smart Air is a social enterprise that creates simple, no-nonsense air purifier and provides free education to protect people’s health from the effects of air pollution. We are proud to be the only certified B-Corp dedicated to fighting air pollution.

Certified B-Corp air purifier company