Агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалахад надад ямар шүүлтүүр хэрэгтэй вэ?

Итгэхэд бэрх сонсогдож мэдэх хэдий ч танд 2 төрлийн шүүлтүүр байхад хангалттай. Яагаад гэдгийг баримтаар үзүүлье.

Эргэлзэх тань аргагүй. Учир нь агаар цэвэршүүлэгчийн томоохон компаниуд бүтээгдэхүүн нь бусдынхаас илүү олон шүүлтүүртэй гэж суртачилдаг шүү дээ. Энгийн байдлыг эрмэлзэгч Томас зарим нь 6 давхар шүүлтүүр гээд байхад яагаад танд 2 л шүүлтүүр хэрэгтэй гэж хэлж буйн учир нь:

гэтэл энд бүр 7 давхар гэж байна шүү дээ?

Би агаар бохирдлын мэргэжилтэн биш. Би бол Хятадад маш их судалгаа шинжилгээ хийсэн, нийгмийн сэтгэл судлаач хүн. Хятадад өнгөрүүлсэн хугацаандаа би амьсгалж байгаа агаартaa анхаарч эхэлсэн юм. Ингэж анхаарч эхэлсэнээрээ агаар цэвэршүүлэгч зардаг компаниудын $2000 үнээр xудалдаалж буй бүтээгдэxүүн л агаарыг цэвэршүүлж чадна xэмээx сурталчилгаа нь надад сэжиг бүхий санагдсан юм.

Агаар цэвэршүүлэгчийг хийхэд үнэхээр $2000 болдог юм болов уу? Эдгээр компаниудын хэлээд байгаа үзүүлэлтүүд нь үнэхээр тийм тусгай байдаг юм болов уу?

Тиймээс би үүний талаар судалж эхэлсэн дээ. Тэгээд агаар цэвэршүүлэx теxнологи нь маш энгийн бөгөөд ердөө л сэнс болон шүүлтүүр ашиглан цэвэр агаараар амьсгалаx боломжтойг би олж мэдсэн юм.

Өөрөө ч хийж болохоор энгийн байсан тул би НЕРА шүүлтүүрийг сэнснийхээ урд байршуулсан. (Эндээс хэрхэн өөрөө хийх талаар үзээрэй)

Ингэж өөрөө хийснийхээ дараа энэ маань үнэхээр үр дүнтэй ажиллаж байна уу гэдгийг мэдэхийг хүссэн юм. Би хэдийгээр агаарын бохирдлын мэргэжилтэн биш ч шинжлэх ухаанч шүү дээ. Тиймээс би туршилтанд тулгуурлан баталж чадна гэж үзсэн юм. Тэгээд тоосонцор тоологч худалдан авч тасалгааны агаар хэрхэн өөрчлөгдөж байгааг үзсэн билээ.

Судалгаагаар $30 өртөгөөр өөрөө хийсэн агаар цэвэршүүлэгч тасалгааны агаарын боxирдлыг ойролцоогоор 84% багасгасан байсан. Илүү хүчтэй сэнсээр туршилт хийж үзэхэд 97%-иар багассан. Би бүх судалгаа, арга барилаа нээлттэй байршуулсан шүү.

Би энэхүү тоог хараад маш их баярлаж, хүн болгонд хэлэхийг хүссэн. Тиймээс би Смарт Эйр гэдэг нэртэй бүлэг үүсгэж хэрэгтэй хүмүүст нь хүргэх ажлыг эхлүүлсэн юм. Гэрээсээ эхлүүлсэн энэ ажлаа нийгмийн энтерпрайс болгон хөгжүүлж, олж чадах бүх шүүлтүүр дээр туршилтууд хийсэн. Ердөө хоёр төрлийн агаарын бохирдол (бидний анхаарах) байдаг болохоор би ийм дүгнэлтэнд хүрсэн.

Ерөнхийдөө 2 төрлийн агаарын бохирдол байдаг. Яагаад танд 2 төрлийн шүүлтүүр хэрэгтэй гэдэг нь үүний тайлбар болох юм.

  1. Тоос тоосонцор: HEPA шүүлтүүр

Тоос тоосонцор бүрт НЕРА шүүлтүүр байхад хангалттай юм. Үүнд ямарч нэмэлт, илүүц зүйл хэрэггүй. Энэхүү шүүлтүүр нь 1940-өөд онд бүтээгдсэн бөгөөд энэ нь ердөө шүлжилдсэн нийлэг мяндас байдаг.

Энэ нь бүр тоос тоосонцорыг өөртөө тогтоож, шүүдэг гэсэн үг. Эхэндээ НЕРА-н энгийн тодорхойлолтонд буруу хөтлөгдөж байсан нь НЕРА нь 99% 0.3 микрон болон түүнээс том тоос тоосонцорыг шүүдэг гэсэн байсан.

Бодит байдал дээр энэ шүүлтүүр нь 0.3 микроноос ч жижиг тоос тоосонцорыг шүүдэг гэдгийг олж мэдсэн юм.

НЕРА нь тоосны хачиг, тэжээвэр амьтны хаг, бактери, хөгц зэргийг шүүдэг үү гэж асууцгаадаг хүмүүст өгөх хариулт маань тийм.

Энгийнээр хариулахад НЕРА нь нүдэнд харагдахуйц тоосонцор болгоныг шүүнэ.

  1. Хий (gas): идэвхитэй нүүрстөрөгчийн шүүлтүүр

Өөр нэгэн агаарын бохирдлын төлөр бол хий. Энэ нь ихэвчлэн тасалгаанаас гардаг боxирдуулагч химийн найрлагатай бодис байдаг ба тавилганы үнэр, цэвэрлэгээний бүтээгдэхүүний химийн найрлага, үрчлээтдэггүй хувцаснаас хүртэл гардаг байна.

Хийн бохирдуулагч нь мөн гадаах орчноос гарна. Гадаах орчны хийн бохирдуулагч нь голцуу NO2, SO2, озон (ихэвчлэн машин болон үйлдвэрлэлийн гаралтай).

 

Эдгээрийг xэрxэн арилгах вэ? НЕРА ашиглаад нэмэргүй яагаад гэвэл НЕРА чинь тоос тоосонцорыг л шүүдэг шүү дээ. Харин идэвхитэй нүүрстөрөгч эдгээрийг цэвэрлэдэг.

Идэвхитэй нүүрстөрөгч нь олон шинж чанартай. Туршилтаар нүүрстөрөгч тамхинаас гарч буй органик биетүүдийг шүүж байсан. Мөн манай оффисдах шал, хананаас гарч байгаа ямар нь үл мэдэгдэх химийн найрлагыг ч шүүж байсан нь гайxууштай.

мөн манай оффис дах шинэ шал, хананаас гарч байгаа ямар нь үл мэдэгдэх химийн найрлагыг ч шүүж байсан.

Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанаас харахад нүүрстөрөгч нь озон, NO2, SO2 зэргийг шүүдэг байна. Түүнчлэн энгийн идэвхитэй нүүрстөрөгч нь нүдэнд үзэгдэx хийн бохирдуулагчийг ч мөн шүүдэг юм.

Ердөө л энэ шүү дээ! Энэxүү 2 төрлийн шүүлтүүр таныг бүх төрлийн агаарын бохирлоос хамгаалж чадна.

Нүүрстөрөгчийн шүүлтүүрийн сул тал

Идэвхитэй нүүрстөрөгчийн шүүлтүүр нь гайхалтай хэдий ч НЕРА шүүлтүүр шиг мундаг биш. НЕРА шүүлтүүр тоос тоосонцорыг 99% нэг удаагийн цэвэршүүлэлтээс шүүдэг бол нүүрстөрөгчийн шүүлтүүр чаддаггүй. Жишээ нь энэхүү судалгаагаар нүүрстөрөгчийн шүүлтүүр 5%-60% заримдаа үүнээс ч бага хувь нэг удаагийн цэвэршүүлэлтээс шүүдэг байна.

Хэрэв та хийн бохирдолд санаа зовж байгаа бол маш олон нүүрстөрөгч бүхий нүүрстөрөгчийн шүүлтүүрийг сонгож, ойр ойрхон сольж байх нь үр дүнтэй.

 

Хэрэв тийм энгийн юм бол яагаад олон хүмүүс энэ талаар мэддэггүй юм бэ?

Гол асуудал нь гэвэл агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэгч компаниуд энгийн зүйлээс ашиг хийж чадахгүй шүү дээ. Тэд өвөрмөц технологиос (гуравдагч этгээдээр туршилт хийлгэх сонирхолгүй) дамжуулан таныг илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй гэж ятгаснаар ашиг хийдэг байж болох юм.

Бас нэгэн арга заль нь танд сав баглаа боодлоороо тэдний бүтээгдэхүүн нь ямар нэгэн тусгай, өвөрмөц зүйл мэт сэтгэгдэл төрүүлэх юм. Dyson-ны  жишээ татахад:

Гэхдээ

Тэгэхээр 2 төрлийн л шүүлтүүр үнэхээр хэрэгтэй гэж үү? Үүнээс илүү төвөгтэй л байлгүй дээ.

Анхдагч шүүлтүүр?

Хэрэв өөр шүүлтүүр нэмэх шаардлагатай гэж үзвэл тэр нь анхдагч шүүлтүүр байж болох юм.

Гэхдээ анхдагч шүүлтүүр үзүүлэлтэнд өөрчлөлт үзүүлэхгүй. Анхдагч шүүлтүүр яадаг вэ гэхээр томоохон биетэй тоосыг шүүдэг. Гэтэл НЕРА угаасаа л эдгээрийг шүүчихнэ шүү дээ. Яахав давуу тал нь гэвэл таны НЕРА шүүлтүүрний ашиглалтыг нэмэгдүүлэх юм.

 

Үнэр?

Органик найрлагатай, хувримтгай үнэр гэх асуупдыг нүүрстөрөгчийн шүүлтүүрийн шийддэг.

 

Угаадаг НЕРА шүүлтүүр?

 НЕРА шүүлтүүрний асуудал гэвэл энэ нь яваандаа дүүрч, хаях хэрэгтэй болдог. Зарим компаниуд угаадаг НЕРА шүүлтүүр энэ асуудлыг шийдчихнэ гэж байна уу? Зарим компаниуд таныг НЕРА шүүлтүүрээ угаагаад хэрэглээрэй гэж байна уу?

Бид НЕРА шүүлтүүрийг угааж, тоос сорогчоор цэвэрлэж туршилт хийж үзсэн. Туршилтаас харахад ингэснээрээ НЕРА шүүлтүүрний үр дүн багасаж байсан.

Утаа?

Эхлээд утаа гэж яг юу вэ гэвэл утаа нь тоосонцор болон хий агуулдаг.

Тоосонцорын хувьд бид НЕРА шүүлтүүр энэ асуудлыг шийддэг гэдгийг мэднэ. Харин шаталтаас гарах эрүүл мэндэд хортой хий болох VOC тал дээр бол идэвхитэй нүүрстөрөгч энэ асуудлыг шийднэ. (доорхи CO-г харна уу)

 

СО2?

CO2 нь битүүмжлэгдсэн, агааржуулалтгүй өрөөнд үүсдэг. Хэмжээ нь дундаж байхад л хүмүүс ядардаг. Харин өндөр хэмжээнд хүрэхэд та гэрээ ч олж чадахгүй ба СО2 нь хүмүүсийг өвтгөх бүр үхэлд хүргэх аюултай.

 

Зах зээл дээр худалдаагалгдаж байгаа идэвхитэй нүүрстөрөгчийн шүүлтүүр нь СО2-г өндөр түвшинд багасгаж чадахгүй. СО2-г багасгах хамгийн сайн арга бол агаарын солилцоо, гаднаас агаар оруулах юм.

Ханасан дизель?

Ханасан дизель нь хийн биетүүд болон NO2 болон тоосонцорыг агуулдаг.

НЕРА шүүлтүүр нь тоосонцорыг шүүж, нүүрстөрөгчийн шүүлтүүр нь NO2-г шүүдэг. Гэхдээ…

Нүүрстөрөгийн исэл?

Туршилтанд суурилсан судалгаанаас үзэхэд идэвхитэй нүүрстөрөгч нь нүүрстөрөгчийн ислийг мөн шүүдэг гэхдээ үр дүн нь хэр утга төгөлдөр гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Нүүрстөрөгчийн исэл бол маш аюултай. Хэрэв би нүүрстөрөгчийн исэл зуухнаас гарч байгаа өрөөнд байсан бол нүүрстөрөгчийн шүүлтүүрт би дангаар нь нэг их итгэхгүй л байсан. Харин ч тэндээс нүүхийг бодно!

Бичил тоос тоосонцорууд?

Бидний ярьдаг РМ 2.5, 10-с ч илүү жижигхэн тоос тоосонцор бас асуудал мөн шүү дээ. Би бичил тоосноос айсандаа пластис бөмбөлөгт унтдаг залуугаас цахим шуудан авч байсан юм. НЕРА харин энэ асуудлыг шийддэг талаар би түүнд хэлж, туршилтуудаасаа бас хуваалцсан юм.

Үнэхээр гайхалтай хэрэг. Тэгэхдээ бид 99.Х% болон 99.У%-н ялгаатай байдлын тухай ярьж байгаа юм.

Бичил тоос тоосонцорыг ч НЕРА шүүдэг учраас та санаа зоволтгүй пластик бөмбөлөгт унтахгүй байж болно.

Ионжуулагч?

Ионжуулагч нь гайхалтай зүйл л дээ. Шүүлтүүр хэрэггүй, маш дуу чимээ бага. (ионжуулагч хэрхэн ажилладаг вэ)

Ганцхан асуудал нь гэвэл туршилтаар ионжуулагч нь маш муу цэвэршүүлэгч (1,2) гэж гарсан. Энэ нь озон үүсгэдэг  бөгөөд озон нь маш аюултай. Ионжуулагчийг алгасацгаая.

 

Озон үүсгүүр?

 

Миний уншиж судалсанаар бол озон үүсгүүр нь сайн цэвэршүүлэгч. Ганц асуудал нь гэвэл озон эрүүл мэндэд тусгүйгээс гадна үхлийн аюултай. Озон үүсгүүрийг ашиглахгүй байцгаая.

Хэт ягаан туяа?

Зарим агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэгч компаниуд агаар цэвэршүүлэгчдээ хэт ягаан туяа суулгаж өгсөн байдаг. Энэ нь бактерийг устгадаг юм. Гэвч богино хугацаанд агаарыг шүүгээд бактерийг бүрэн устгах  боломжгүй юм. Тиймээс хэт ягаан туяаг мөн ашиглахаа больё. (EPА-с үндэслэж үзэхэд)

Пласма-устөрөгчийн хүчлийн давс-нано технологи

Хэрэв та анзаарсан бол миний дурдаагүй зарим технологи байгаа.

Гоё сонсогдож байгаа байх. Илүү ч олон байгаа. Хүмүүс илүү байх тусмаа илүү сайн ажилладаг эсэх талаар мэдэхийг хүснэ.

Таны хичээж ажиллан байж олсон мөнгийг сэрээгээр зоож авхаас нь өмнө энгийн технологи таны хүсч байгаа үр дүнг өгөх болно гэдгийг санаарай. Хэрэв шинэ технологийг үнэхээр гайхалтай гэж үзээд байгаа бол би гуравдагч этгээдийн хийсэн туршилтыг харж байж 1. илүү сайн юм байна 2. илүү удаан ажиллах юм байна 3. бидний мэдэж амжаагүй байгаа шинэ асуудлыг үүсгэдэггүй юм байна гэдэгт итгэх болно. Өндөр шалгуур мэт сонсогдож болох ч сайн эхлэл биш гэж үү.

Эрүүл амьсгаля.

Томас.


Free Guide to Breathing Safe

Want to learn more about breathing clean air? Join thousands more and stay up to date on protecting your health.

Leave a Comment

Smart Air low cost purifiers

Smart Air is a social enterprise that creates simple, no-nonsense air purifier and provides free education to protect people’s health from the effects of air pollution. We are proud to be the only certified B-Corp dedicated to fighting air pollution.

Certified B-Corp air purifier company