Маскыг хэрхэн зүүх вэ?

Бидний хэлж заншсанаар нэг удаагын маск буюу хагалгааны маскыг нэг л маягаар зүүх зориултаттайгаар хийгдсэн байдаг байна. Цэнхэр тал нь гадна талдаа юу? Дотор талдаа юу? Зарим нэг удаагын маск нь хоёр талдаа ч цагаан байдаг, тийм үед хааш нь харуулж зүүх вэ?

Энэхүү нийтлэлдээ бид нэг удаагын маскыг хэрхэн зөв зүүх, яагаад зориулалтын дагуу зүүх нь ач холбогдолтой талаар бичхээр зорилоо.

ҮЗЭХ: Нэг удаагын маскыг аль талаар нь зүүх вэ?

How To Wear Your Surgical Mask Correctly - Effects on Performance

Smart Air Youtube

Ихэнхи нэг удаагын маск нь ихэвчлэн 3 давхар байдаг

Нэг удаагын маск нь гурван давхаргатай байдаг нь:

1. Гадна шингэн тусгаарлагч давхарга: Энэ нь ихэвчлэн цэнхэр эсвэл ногоон өнгөтэй, шингэнийг нэвтрүүлэхгүй, масканд торсон бактери, вирусыг нэвтрүүлэх боломжийг багасгах үүрэгтэй байдаг.

2. Өндөр өгөөж бүхий дунд давхарга: Энэ давхарга нь ажлын хүндийг гүйцэтгэгч буюу вирус, бактерийг шүүж байдаг. Эхний давхаргыг даван орж ирсэн тохиолдолд энэ давхарга шүүж өгнө гэсэн үг юм. 

3. Шингээгч давхарга: Энэхүү давхарга нь чийг шингээж авах ба маск зүүж байгаа хүнээс бусдад (ярих эсвэл найтаалгах үед) нус эсвэл ямар нэгэн бактери маскнаас гарахгүй байхад зориулагдсан байдаг.

Surgical mask three layers blue outside white inside

Ийм мэдээлэлтэй болсоноор та аль талаар нь зүүхээ мэдэж авч, аль талаар нь зүүхээ мэдлээ гэсэн үг шүү дээ. 

Нэг удаагын маскыг зүүх энгийн зааварчилгаа

Эхлээд ямар нэгэн заавар дагалдаж ирсэн тохиролдолд түүнийг нь мөрдөх. Бусдаар бол дараах зөвөлгөөг дагаарай:

1. Цэнхэр эсвэл ногоон өнгө гадна талдаа

Ихэвчлэн шингэн тусгаарлагч давхарга нь өнгөтэй тал байдаг. Typically, the fluid repellent layer of a surgical mask is colored side. Тэгэхээр өнгөтэй талыг гадна талд гаргаж зүүнэ. Өнгөтэй талыг харуулж зүүнэ гэж тогтооё. 

Хэрэв хоёр тал нь адилхан өнгөтэй тохиолдолд дараагийн зөвлөгөөг дагна уу.

2. Зөөлхөн талыг нүүрэндээ харуулж зүүх

Зарим маск хоёр талдаа адилхан байдаг шүү дээ. Доор зураг шиг хоёр тал нь цагаан байдаг.

Which way round to wear surgical face mask mask that is white on inside and white on outside

Хоёр тал нь цагаан байх тохиолдолд материалыг нь мэдэрч үзээрэй. Арай зөөлхөн тал нь шингэныг өөртөө шингээх давхарга нь байх бөгөөд энэ талыг нүүрэндээ харуулж зүүнэ. Арай ширүүн тал нь чийг тусгаарлагч давхарга бөгөөд гадна тал руу харуулан зүүнэ.

Унших: Нойтон, чийгтэй маск хамгаалж чаддаг уу?

Маскыг тогтоодог резинээр аль тал руу харуулж зүүхийг тодорхойлохгүй байх

Маскны резинээр хааш нь харуулж зүүхээ харах нь элбэг байдаг. Бид тэгэхгүй байхыг зөвлөж байна. Бидний шалгасан 5 маск тутмын 4 нь бидний бодож, тодорхойлдогоос эсрэгээрээ байсан юм. 

Direction of strap loop on surgical mask not useful for indicating right way to wear mask

Read More: How Effective Are Surgical Masks in Filtering Out Dangerous PM2.5?


Нэг удаагын маскыг зөв зүүх нь

Дараагын хэдхэн зөвлөгөөг даган маскаа нүүрэндээ зөв тохируулан зүүгээрэй:

  1. Маск тогтоогч резинийг чихэндээ зүүнэ.
  2. Хамарнаас эрүү хүртэл сунгаж, ам, хамар, эрүүг бүтэн хааж байхаар зүүх.
  3. Хамар дээр ирдэг метал туузыг хавчиж өгөх.
  4. Зүүсэн маскандаа хүрэхгүй байх хүрсэн тохиолдолд гараа угаах. 
  5. Ашигласан маскаа хогын саванд хийж, гараа угаах
  6. Стандартын дагуу ашигласны дараа сольж байх хэрэгтэй. Маск хязгаарлагдмал тоотой байгаа тохиолдолд бохирох, гэмтсэн зэрэг тохиолдолд шинэчилж байгаарай.

Сингапорийн засгийн газраас маск хэрэглэх талаар гаргасан зөвлөгөө.

Directions for wearing a surgical face mask

Маскыг буруу харуулж зүүснээр вирусээс хамгаалах чадварт нь нөлөөлдөг болов уу?

Бид нэг удаагын маскыг буруу харуулж зүүснээрээ вирусны төдий хэмжээтэй тоосонцорыг шүүхэнд нөлөөлдөг эсэхд туршилт хийж үзсэн юм. Товчхондоо бол нөлөөлдөг. Тэгэхдээ тийм ч их биш.

Read more: Does the way round I wear my mask affect its filtration efficiency?

Дүгнээд хэлэхэд нэг удаагын маскыг зүүхдээ өнгөтэй талыг гадна талд гаргаж зүүнэ. Хоёр тал нь адилхан өнгөтэй тохиолдолд зөөлөн материалтай талыг гадна тийш харуулж зүүнэ .

Smart Air

Correct and incorrect way to wear a surgical face mask with blue and white side out and in

Би хэрхэн өөрийгөө хамгаалдаг вэ?Маск зүүхээс гадна өөрийгөө хамгаалах арга бол ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч ашиглан вирус болон аюултай РМ2.5-с хамгаалах юм. Халдварт өвчинөөс хамгаалах, сэргийлэх төв (Centers for Disease Control and Prevention)-ийн судалгаанаас харахад ХЕПА шүүлтүүртэй сургуулиудад Ковид-19 халвдарын тохиолдол бага байсан байна.


Free Guide to Breathing Safe

Want to learn more about protecting your health? Join thousands more and stay up to date on protecting your health.

Leave a Comment

Smart Air low cost purifiers

Smart Air is a social enterprise that creates simple, no-nonsense air purifier and provides free education to protect people’s health from the effects of air pollution. We are proud to be the only certified B-Corp dedicated to fighting air pollution.

Certified B-Corp air purifier company