Машинд агаар цэвэршүүлэгч хэрэгтэй юү?

Машиндаа агаар цэвэршүүлэгч авч тавих хэрэгтэй биз? Биднийг анх DIY хийж эхлэхэд л хүмүүс машины агаар цэвэршүүлэгч хийх үү хэмээн асууж байв. Би ч сайхан санаа байна хэмээн худны зам дээр давхиж явахдаа тойрон хүрээлсэн утааг хараад баярлан хүлээж авав. Машины агаар цэвэршүүлэгчтэй байх хэрэгтэй юм байна.

Гэхдээ ямарваа юманд шууд итгэхээсээ илүү судалж туршдаг зангаараа эхлээд туршилт хийж үзэхээр шийдэв. Гэтэл туршилтын үр дүн төсөөлж байснаас өөрөөр гарсан нь машинд агаар цэвэршүүлэгч тавих шаардлагагүй гэдэг дүгнэлтэнд хүрсэн явдал байв. Ийм дүгнэлтэд хэрхэн хүрсэн талаар доор өгүүлье.

Uber-ийн туршилт

Би Шанхайн гудамжаар Dylos DC1700 лазер тоосонцор хэмжигчээ барин алхав. (тоосонцор хэмжигч хэр үнэн зөв хэмжидгийг эндээс харж болно). Агаар нэг иймэрхүү байв.

Зүүн талд байгаа нь 0.5микрограм болон түүнээс дээш тоосонцрын хэмжээ. Аюулгүй түвшин 2500 орчим. Харин энэ өдөр агаарын бохирдол харьцангуй их байсан юм. Баруун талд байгаа тоо бол 2.5 микрограм болон түүнээс дээших тоосонцрын хэмжээ.

Үр дүн

Дараагийн туршилт нь Uber таксигаар явахдаа мөн л тоосонцор хэмжигчээ барьж явав. Энэ бол дөнгөж таксинд орж ирж суугаад хэмжсэн хэмжилт:

car air filter test wildfire

Тоосонцрын хэмжээ хамаагүй бага. Гаднах агаар дахь 0.5 микрограм тоосонцорын дөнгөж 25% л дотор байх. Харин хэдэн минутын дараа гэхэд:

car filter PM2.5 test China

Хар даа! Агаар цэвэршүүлэгчгүй байхад ч машин дотор гаднах агаарын бохирдлын дөнгөж 11% тай тэнцэх хэмжээний тоосонцор байх.

Яагаад машин доторх агаар ийм цэвэрхэн байна вэ?

Гэсэн чинь, машины агааржуулалтын систем (агааржуулагч) өөрөө шүүлтүүртэй бөгөөд уг шүүлтүүр нь тоосонцрыг нэлээн сайн шүүдэг (хаадаг) байна. Машины шүүлтүүрийг Amazon-оос 10$ л авч болох аж.

Жирийн нэг машинд хийсэн туршилт

Энэхүү энгийн нэг туршилт нь машины өөрийнх нь агаар шүүгч систем тоосонцрыг маш сайн бууруулдаг ба 2.5 микрограмаас ч бага тоосонцрыг хүртэл маш сайн шүүж авдаг аж. Гэхдээ энэ машинд ямар нэгэн онцгой зүйл байв уу?

Үүнийг олж мэдэхийн тулд Израилд байдаг манай Смарт Эйрийн дэмжигч Охадтай хамтран түүний машинд туршилт явуулахаар болов. Охад тусгай шүүлтүүргүй 2010 оны жирийн Мазда 3 унадаг аж.

car filter test Mazda 3

Туршилт

Охад өөрийн Dylos тоосонцор хэмжигчийг машинаа барихдаа хэрэглэх гэж авч гарав. Тэрээр машиндаа суугаад цонхоо хаан агааржуулагчаа асаан “агаарыг эргэлдүүлэх” горим дээр тавив. Тэгээд л боллоо. Харин 5 минутын турш 1 минут тутамд тоосонцрын хэмжиж байв. 5 минут гэдэг тийм ч урт хугацаа биш ба энэхүү туршилт ч машины кабиндаа тохирсон нэлээн сайн туршилт болов.

За, байзаарай! Ингэхэд Израилд агаарын бохирдол тийм их гэж үү?

Мэдээж Бээжин шиг их биш боловч саяхнаас Израилын зарим хэсгийн агаарын бохирдол нэлээд аюултай түвшинд хүрээд байгаа юм. Охадын туршилтанд 0.5 микрограм тоосонцор 2,464 (ДЭМБ-ын тогтоосон дундаж хэмжээ)-өөс 10,000

(тогтоосн хэмжээнээс 4 дахин их)-ын хооронд хэлбэлзэж байв. Энэ нь агаарт туршилтанд шаардагдах бохирдлын тоосонцрын хэмжээ хангалттай их байсан гэсэн үг юм.

Ингээд найман туршитыг нэгтгэн дунджилсан графикийг гаргав.

Car air filter test air purifier HEPA

Маздагийн өөрийнх нь агаар шүүгч систем нь тоосонцрын хэмжээг маш сайн бууруулж байв.

Дунджаар 5 минутын турш сэнсийг хамгийн их буюу максимум дээр нь ажиллуулахад 0.5 микрограм тоосонцор 97%, 2.5 микрограм тоосонцор 99% буурсан үзүүлэлттэй байв.

Гэхдээ нарийн судлах дуртай хүмүүс ингэж асууж болох юм. Тэр бүх тоосонцрыг машины агааржуулагч соруулж аваад байна уу эсвэл машин дотор яваа зорчигч бүгдийг амьсгалчихаад байна уу гэдгийг хэрхэн мэдэх вэ? Эсвэл тоосонцрууд хэсэг хугацааны дараа доош буугаад агаарт дэгдэхээ больчихдог уу?

Охад мөн ижил төстэй туршилтыг машины агааржуулагч унтраалттай байдлаар хийж үзсэн байна. Эндээс бид тоосонцрын хэмжээ буурсан нь үнэхээр машины агааржуулагчтай холбоотой эсэхийг харж болно.

Car air filter test air purifier wildfire

Машины агааржуулагчийг унтраасан (улаан шугамаар тэмдэглэсэн) байхад тоосонцрын хэмжээ бага зэрэг буурсан нь магадгүй тоосонцор доош буусантай холбоотой байх. Гэхдээ агааржуулагч асаалттай үед (цэнхэр шугамаар тэмдэглэсэн) тоосонрын хэмжээ маш хурдан буурсан байна.

Агааржуулагч унтраасан 5 туршилтаас харахад тоосонцор тодорхой хэмжээгээр багассан хэдий ч агааржуулагч асаалттай хийсэн 8 туршилтаас хамаагүй бага байгаа юм.

Car air filter test air purifier PM2.5 pollution

Дүгнэлт

Туршилтаас гарсан үзүүлэлтийг харахад машинд зориулсан тусгай агаар цэвэршүүлэгч тавих шаардлагагүй гэдэг дүгнэлтэнд хүрч байна. Машины агааржуулалтын систем нь өөрөө агаарын бохирдлын тоосонцрыг хангалттай бууруулдаг байна. Яаж хийх вэ гэвэл:

  1. Машины цонхыг хаана.
  2. Агааржуулагчийг “агаарыг эргэлдүүлэх” горимыг хамгийн их дээр тохируулна.
  3. Сэнсийг асаан хамгийн хүчтэй дээр нь тохируулна (дор хаяж эхний хэдэн минутанд).
  4. Шүүлтүүрээ тогтмол шалган хэдэн сар тутамд солино.
  5. Машины агаар үнэхээр хэрэгтэй юү гэдгийг сайтар бодож үзнэ.

Онцгой тохиолдол: Хийн бохирдол

Энэхүү туршилтаас хамаарахгүй нэг зүйл байгаа нь машины агаар шүүгч тоосонцрыг шүүдэг хэрнээ NO2 гэх мэт хийн бохирдлыг шүүдэггүй байна. Тиймээс карбон шүүлтүүр хэрэглэх талаар бодож үзэх нь зүйтэй байх (Карбон шүүлтүүр хийн бохирдлыг үнэхээр шүүдэг үү?).

Тэгвэл машины агаар цэвэршүүлэгч хэрэглэх шаардлагагүй гэсэн үг үү?

Хэрвээ би Бээжинд амьдардаг бол машиндаа агаар цэвэршшлэгч худалдаж авахгүй. Гэхдээ энэ нь хэнд ч хэрэггүй хэрэггүй гэсэн үг биш. Жишээ нь агаарын бохирдолд хэт мэдрэг хүмүүс эсвэл бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд давхар хамгаалах зорилгоор хэрэглэж болох юм.

Уламжлал ёсоор нарийвчлан судлах сонирхолтой хүмүүст зориулан туршилтын дэлгэрэнгүйг нийтийн хүртээл болгон хүргэж байна. Агааржуулагчийн хамгийн их болон бага дээр мөн унтраалттай үед хийсэн туршилтуудтайбүрэн эхээр нь танилцаарай.

Цэвэр агаараар амьгалаарай.

Цонхоо хаалттай байлгах нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг уу?

Агаар цэвэршүүлэгчийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд хаалга цонхоо битүүлж гаднах агаарыг оруулахгүй байх ёстой гэдэг нь өрөөнд хангалттай хүчилтөрөгч байхгүй гэсэн үг хэмээн хүмүүсийн санаа зовдог. Гэвч саяхан бодит орон сууцанд   (туршилтын лаб биш) хийгдсэн судалгаанд хаалга, цонх нь хааалттай нэг жижиг өрөөнд 7 хүн байхад хүчилтөрөгчийн хэмжээ 1%-аас бага хэмжээгээр буурсан байна.

Хүчилтөрөгчийн дутагдлын айдас

Хүчилтөрөгчийн дутагдалд орохвий гэж санаа зовсон яриаг хаанаас ч олж болно. Quora дээр Arghya Roy гэдэг хэрэглэгч хаалттай өрөөнд эйр кондишн асаах нь өрөөн дэх хүчилтөрөгчийн хэмжээг бууруулдаг гэжээ.

Энэ ойлголт дээр дөрөөлөн компаниуд энэ хоосон таамаглалыг нөхөхийн тулд бүтээгдэхүүн гаргаж эхлэв. Жишээ нь: нэлээн олонд танигдсан брэнд Three Dad-ийн агаар цэвэршүүлэгч энэ асуудлыг шийдэхийн тулд шумбагч онгоцны технологийг ашиглаж хүчилтөрөгч гаргаж авахаар зохион бүтээжээ.

Учир шалтгаан нь их энгийн: өрөө хаалттай, өрөөнд хүмүүс хүчилтөрөгчөөр амьсгалж байхад өрөөний хүчилтөрөгчийн хэмжээ хэсэг хугацааны дараа багасах ёстой биз дээ? Эсвэл үгүй юү?

Туршилт

Смарт Эйр энэ асуултанд хариулт олох зорилгоор iBrid MX6 ашиглан (олон төрлийн хийн элементийг хэмжигч) туршилт хийв.

Бид Смарт Эйрийн оффисыг туршилтанд ашигласан юм. Учир нь 34.5м2 өрөөнд 7 хүн суудаг болохоор бидний хүчилтөрөгчийн туршилтын шаардлагад нийцэж байв.

Дээрээс нь оффисын цонх, хаалга агаарын бохирдол орохоос сэргийлж наалт нааж битүүмжилсэн. Бид жирийн ажлын өдрүүдэд өлрийн хоолны цагаар хүмүүс гарч орохоос бусад үед өрөөний хаалгыг хаалттай байлгаж хүчилтөрөгчийн түвшинг хэмжсэн юм.

Үр дүн

Хэдий ийм жижиг өрөөнд олон хүнтэй байсан ч гэсэн хүчитөрөгчийн хэмжээ бараг өөрчлөгдөөгүй байна. Өдрийн төгсгөлд хүчилтөрөгчийн хэмжээ 0.3% болж буурч байв. Тэхээр хүн амьсгалахад бидний боддог шиг тийм их хүчилтөрөгч хэрэглэдэггүй юм байна. Зөвхөн хүчилтөрөгчийн хэмжээн дээр тулгуурласан хэмжилтээр битүүмжлэгдсэн өрөөнд хүн дунджаар 12 өдөр амьд байх боломжтой аж.

Нүүрстөрөгчийн давхар исэлд гарсан өөрчлөлт

Өдрийн туршид хүчилтөрөгчийн хэмжээ тогтвортой байхад агаарт байгаа нүүрстөрөгчийн давхар исэлд өөрчлөлт орсон байна. AirVisual Node-ээр хэмжихэд өдрийн туршид нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 0.08% – 0.35% буюу 3 дахин өссөн байна.

Хүчилтөрөгч хэвэээрээ байхад нүүрстөрөгч яаж 3 дахин ихэссэн бэ?

Хэрвээ хүн хүчилтөрөгчөөр амьсгалаад нүүрстөрөгч ялгаруулдаг юм бол яаж нэг нь бараг хэвээрээ байхад нөгөө нь маш их өөрчлөгдчихөв?

Шалтгаан нь жирийн агаарт нүүрстөрөгчийн давхар ислээс хамаагүй их хүчилтөрөгч байдаг. Агаарын 20%-ийг хүчилтөрөгч бүрдүүлдэг байхад нүүрстөрөгчийн давхар исэл дөнгөж 0.038%-ийг бүрдүүлдэг байна. Тийм учраас хүчилтөрөгч бараг хэвээрээ байхад нүүрстөрөгчийн давхар исэл ихсэх боломжтой байдаг байна.

Нүүрстөрөгчийн давхар исэл хортой

Хэдийгээр бид хүчилтөрөгчийн дутагдалд санаа зовоод байх шаардлагагүй ч нүүрстөрөгчийн давхар исэл хэт их байх нь аюултай.

Смарт Эйрийн оффист туршилт хийх явцад байсан нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ (1000-3500PPM)-нд хүмүүсийн нойр хүрэх болон танин мэдэхүйн чадвар шалгах сорилд муу хариулах магадлалтай аж.

CO2 хэмжээг бууруулах энгийн аргууд:

#1 Үе үе цонхоо онгойлгох

Үе үе цонхоо онгойлгох нь гаднаас бохир агаар оруулах сөрөг талтай боловч бидний туршилтаар Canon, Blast гэх мэт агаар цэвэршүүлэгчид цонхоо хааснаас хойш 10 минутын дотор PM2.5 тоосонцрын хэмжээг 50% бууруулдаг байна.

 

#2 Цонхоо бага зэрэг онгойрхой орхих

Хэрвээ та хүчин чадал сайтай агаар цэвэршүүлэгчтэй бол цонхоо бага зэрэг онгойлгоод орхиж болно. Бидний хийсэн нэг туршилт хэдийгээр цонх онгорхой байсан ч агаар цэвэршүүлэгч ажиллуулах нь үр дүнтэй гэдгийг баталсан юм.

#3 Агааржуулалтын системтэй байранд амьдрах

Орон байр, оффис сонгохдоо гаднаас агаарын солилцоо хийгдэх боломжтой (цэвэр агаар гэж найдаж байна)-г сонгохыг зөвлөж байна. Танай байр болон оффис Бээжинд байдаг ихэнх барилгууд шиг төвийн агааржуулалтын системгүй бол агаар солилцооны систем суурилуулж болно. Гэхдээ үнэтэй тусаж магадгүй.

Төгсгөлд нь:

CO2-тэй харьцуулахад дотор орчны хүчилтөрөгчийн хэмжээ тийм ч санаа зовоох асуудал биш аж. Тиймээс хэзээ нэгэн цагт хүчилтөрөгч үйлвэрлэдэг агаар цэвэршүүлэгч гэх мэт маркетингийн заль мэхтэй таарвал танд тийм ч хэрэгцээтэй зүйл биш гэдгийг санаарай.

Агаар цэвэршүүлэгч ажиллуулж байхад цонх онгойлгох дэмий юү?

Хаалга, цонхыг хаалттай байлгах нь дотор орчны агаарын бохирдлын хэмжээг гадна орчны агаарын бохирдлын хэмжээнээс дунджаар 50% бууруудаг гэдгийг туршилтаар баталсан байна. Гэхдээ зарим хүмүүс үнэхээр цонхоо онгойлгох дуртай байдаг. Зарим хүмүүст цонхоо байнга онгорхой байлгах нь хуучирсан ойлголт. Харин зарим хүмүүст шинэ тавилга болон засвар хийхэд гардаг химийн бодисын үнэрийг гаргах гэж онгойлгодог.

Цонхоо ч онгойлгоод агаар цэвэршүүлэгчээ ч ажиллуулаад байж болох уу? Эсвэл цонх онгойлгочихвол агаар цэвэршүүлэгч ажиллуулах ямар ч хэрэггүй юү?

Смарт Эйрийн CK баг DIY Canon агаар цэвэршүүлэгчийг Смарт Эйрийн 12м2 туршилтын өрөөнд байрлуулан цонхыг онгорхой болон хаалттай байдалд 6 удаагийн туршилтыг хийсэн байна.

Туршилт

Гадна орчны агаарын бохирдол аюултай түвшинд байхад цонхыг онгойлгохын үр нөлөө нь мэдэгдэхүйц их учраас тэд агаарын бохирдол муу байгаа хоёр өдрийг (2 сарын 14, 15) сонгож авсан юм.

Туршилтын явцад бохирдлын түвшинг нэг жигд байлгахын тулд тэд өрөөний агаарыг гаднах агаарын бохирдолтой ижил хэмжээтэй болох хүртэл цонхыг онгорхой байлгав.

Өрөөний агаарын тоосонрын хэмжээ гаднах агаарын тоосонцрын хэмжээтэй адил болох үед Canon агаар цэвэршүүлэгчийг хамгийн их дээр нь тавиад 20 минут ажиллуулав. Тэд цонх онгорхой байдлаар 3 туршилтыг хаалттай байхад 3 туршилтыг хийсэн байна.

 

Air purifier window open

air purifier window closed

Үр дүн

Цонх хаалттай хийсэн туршилтанд 20 минутын дараа Canon тоосонцрын хэмжээг дунджаар 90% бууруулсан байв. Харин цонх нээлттэй байхад дөнгөж 60% бууруулж чадсан байна.

Air purifier window open vs. window closed

Window open versus closed purifier test

 

Туршилтын үзүүлэлтээс харахад агаар цэвэршүүлэгчээ ажиллуулж байхдаа цонхоо хаах нь илүү үр дүнтэй гэдэг нь тодорхой байна. Гайхах юм алга. Гэхдээ илүү сонирхолтой нэг зүйл бол хэдийгээр цонх нээлттэй байх үед агаар цэвэршүүлэгч ажиллуулсан ч агаарын бохирдыг нэлээн багасгаж чадсан байна.

Эцэст нь

Цонхоо хааж агаар цэвэршүүлэгчээ ажиллуулахад агаар цэвэршүүлэгч PM2.5-ийг хамгийн бага түвшинд байлгаж чадах юм.

Гэхдээ хэрвээ PM2.5-ийн хор хөнөөлийг дотор орчны бусад химийн нэгдэл болох түргэн ууршдаг органик нэгдэл болон CO2-ийн тэнцвэрийг хадгалах шаардлагатай гэж үзвэл цонхоо онгойлгон агаарын солилцоо оруулахдаа агаар цэвэршүүлэгчээ ажиллуулсан хэвээрээ байвал PM2.5 хэмжээ харьцангуй бага байна.

Иймд бидний зүгээс өгөх нэг зөвлөгөө бол маш сайн хүчин чадалтай Smart Air Blast эсвэл Blast mini шиг агаар цэвэршүүлэгчээр төноглочихсон байхад агаар цэвэршүүлэгчээ ажиллуулж байхдаа цонхоо онгойлгох нь PM2.5 болон түргэн ууршдаг органик нэгдэл, CO2 хоёрыг аль алиныг нь тэнцвэртэйгээр бага хэмжээнд байлгах боломжтой гэсэн үг юм.

 

Цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт гэж юу болох болон агаарын урсгалаас ямар ялгаатай вэ?

Агаар цэвэршүүлэгч худалдаж авах үед агаар цэвэршүүлэгчийн хүчин чадлын үзүүлэлтийг зарим брэндүүд “агаарын урсгал” гэдэг үгийг ашигладаг байхад зарим нь “чадал” гэдэг үгийг ашигладаг. Дараах зурагт харуулав:

 

Тухайн компаниас нь лавлахгүйгээр баттай хэлэх боломжгүй ч ихэнх брэндүүд агаар цэвэршүүлэгчийн олон улсын түвшний хэмжилт болох clean air delivery rate (CADR) буюу цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийг илэрхийлэхдээ “чадал” хэмээх үгийг ашигладаг байна. Агаарын урсгал, чадал хоёр хоёулаа агаар цэвэршүүлэгчийн хүчин чадлыг хэмждэг ч энэ хоёр яг ижил зүйл мөн үү? Нэг агаар цэвэршүүлэгчийн чадлыг өөр нэг цэвэршүүлэгчийн агаарын урсгалын үзүүлэлттэй харьцуулах нь зөв үү?

Богино хариулт

Буруу. Цэвэр агаар нийлүүлэлт агаарын урсгал хоёр өөр ойлголтууд юм. Хэрвээ хэн нэгэн агаар цэвэршүүлэгчийнх нь цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадлын үзүүлэлт (CADR) агаарын ургалын үзүүлэлт хоёр адил тоотой байх ёстой хэмээн зүтгэвэл (дараах зурагч үзүүлсэн дэлгэцэн дээрхтэй адил) тэнд ямар нэгэн юм асуудал байна л гэсэн үг.

Дэлгэрэнгүй хариулт

Яг зөв хариултыг олохын тулд яаж агаарын урсгал болон цэвэр агаар нийлүүлт(CADR) ийг хэмждэгийг гүнзгий судлах хэрэгтэй болж байгаа юм.

Цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадлыг хэмжихэд хэрэглэгдэх зүйлс:

(Бүр учир начрыг нь олох гээд нухаад суучихдаг гаруудад зориулж бүрэн бүтэн аргачлалыг тайлбарласан албан ёсны зааварчилгаа ([Хятад хэл дээр] оруулав)

 

Цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт(CADR)-ийг хэрхэн хэмждэг вэ?

Алхам 1: Агаарын солилцоог хааж битүүмжилсэн өрөөг маш их хэмжээний бохирдолтой болгох (ихэнхдээ тамхи асааж бохирдлыг үүсгэдэг).

Алхам 2: Агаар цэвэршүүлэгчээ ажиллуулах.

Алхам 3: PM2.5-ийн үзүүлэлтийг 2 минут тутамд 20 минутын турш тэмдэглэж авах.

Алхам 4: Тэмдэглэж авсан үзүүлэлтүүдээ өрөөг цэвэршүүлсэн үзүүлэлт (цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадал) болгон ашиглах.

Энэ туршилтыг хийхэд нэг хэцүү зүйл нь олон янзын багаж хэрэгсэл, төхөөрөмж бэлдэх, том өрөө болоод туршилтыг хийх цаг хугацаа тэвчээртэй байдал, гарсан өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвар хэрэгтэй болдог.

Агаарын урсгалын үзүүлэлтийг хэрхэн хэмждэг вэ?

Агаарын урсгалыг хэмжихийн тулд танд зөвхөн салхины хурд хэмжигч л хэрэг болно (anemometer гэж нэрлэдэг).

Салхины хурдыг хэрхэн хэмжих вэ?

Алхам 1: Салхины хурд хэмжигчээ агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийн эсрэг байрлуулаад үзүүлэлтийг нь харна.

Алхам 2: Шүүлтүүрийн талбайн хэмжээг салхины хурдаар үржүүлнэ.

Ингээд л боллоо. Хамаагүй амархан байгаа биз?

Энэ арга дажгүй арга. Гэхдээ нэг асуудал байгаа. Учир нь энэ арга зөвхөн салхины хурдыг хэмждэг болохоор хэр их агаар гарч байгааг л хэмжинэ гэсэн үг юм.

Тэгэхээр юуг хэмждэггүй гэсэн үг вэ?

  1. Агаар хэр цэвэршиж гарч байгаа вэ?
  2. Хэр их агаар шүүлтүүрийн яг гол хэсгээр гарч (цэвэрлэгдэж байгаа) эсвэл хажуугаар нь алдагдах болон шүүлтүүрээр орохгүй буцаж үлээгдэж байгаа вэ?
  3. Агаар цэвэршүүлэгч цэвэрлэгдсэн агаарыг өрөөгөөр хэр сайн тарааж байна?
  4. Агаар цэвэршүүлэгчээс гарч байгаа агаарын хэр их хэсэг нь өрөөнд тархахын оронд машинруу буцаж сорогдож байгаа вэ?

Агаарын урсгалын хэмжигч нь туршилт энэ бүх ялгаатай хувьсагчийг нэг үзүүлэлт таамаглан гаргаж ирж байгаа юм. Жишээ нь: агаар цэвэршүүлэгчээс гарч ирж байгаа агаар 100% цэвэр гэх мэт. Учир нь бүх үзүүлэлт нь дажгүй сайн ба агаарын урсгалын үзүүлэлтийн тоо цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт(CADR)-ийн тоо хэмжээнээс хамаагүй сэтгэл хөдөлгөм байх хандлагатай.

Дүгнэлт:

Агаарын ургалын хэмжилт цэвэр агаар нийлүүлэлтийн хэмжилт шиг нарийн тодорхой биш ба үзүүлэлт нь цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтээс байнга өндөр гардаг. Тиймээс энэ хоёр үзүүлэлтийг шууд харьцуулах боломжгүй юм.

 

Агаарын ургалын үзүүлэлийг цэвэр агаар нийлүүлтийн үзүүлэлтрүү хөрвүүлж болохгүй юу?

Би бодохдоо хэрвээ агаарын урсгалын үзүүлэлтийг агаар цэвэршүүлэгчийн хүчин чадлын үзүүлэлтээр үржүүлвэл (жишээлбэл: манай шүүлтүүр 0.3 микрограмаас их болон бага тоосонцрыг 99.9% шүүдэг) хэр хэмжээний цэвэр агаар шүүлтүүрээс гарч байгааг хэмжиж болно. Гэхдээ энд бас нэг чухал мэдээллийг орхигдуулж байгаа юм. Тэр нь бодит байдал дээр өрөөн доторх агаар яаж дахин эргэлтэнд орж байгааг тооцдоггүй.

Агаарын урсгалыг хэмжихдээ бид агаар шүүлтүүрээр ганц л удаа гардаг гэж боддог. Бодит байдал дээр тийм биш бөгөөд бид бодит байдлын туршилтаас хамаагүй өндөр үр дүнг таамагладаг. Бодит байдал дээр өрөөний агаар (цэвэрлэгдсэн болон бохир) байнга холилдож байдаг (кофендоо сахар хийгээд хутгадагтай адил). Тэр нь шүүлтүүрээр орж цэвэрлэгдсэн агаар хоёрдахь бүр гуравдахь удаагаа ч орох магадлалтай юм. Альхэдийнээ цэвэрлэгдсэн агаарыг дахин цэвэршүүлэх нь тийм ч хэрэгтэй биш ч үүнийг хязгаарлах боломжгүй юм. Цэвэрлэгдсэн агаар дахин шүүлтүүрээр орж байна гэдэг нь цэвэршүүлэх хүчин чадлыг буруулна гэсэн үг юм.

Энэ нь ерөнхийдөө цэвэр агаар нийлүүлтийн үзүүлэлт агаарын урсгалын үзүүлэлтээс бага байдгийн тайлбар ба нэг агаар цэвэршүүлэгчийн цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийг өөр нэг агаар цэвэшүүлэгчийн агаарын урсгалын үзүүлэлттэй харьцуулж болохгүй гэсэн үг юм.

Цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт агаарын урсгалын үзүүлэлтээс хэр бага вэ?

Бид Смарт Айр дээр саяхан худалдаанд гаргасан Blast гэх мэт агаар цэвэршүүлэгчээ туршихдаа хоёр үзүүлэлтийг хоёуланг нь ашигладаг. Учир нь хоёулаа (агаарын урсгалын үзүүлэлт агаар цэвэршүүлэгчийн үр нөлөөг богино хугацаанд тойм үзүүлдэг бол цэвэр агаар нийлүүллэлтийн үзүүлэлт илүү нарийвчлалтай үзүүлдэг) давуу талтай.

Бид хоёр хэмжилтийг хоёуланг нь хийсэн ба эндээс цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийн тоо дунджаар агаарын урсгалын үзүүлэлтийн тооноос хэр бага гардгийг харуулав:

Агаарын ургалын хэмжилт цэвэр агаар нийлүүлэлтийн хэмжилт шиг нарийн тодорхой биш ба үзүүлэлт нь цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтээс байнга өндөр гардаг. Тиймээс энэ хоёр үзүүлэлтийг шууд харьцуулах боломжгүй юм.

Янз бүрийн агаар цэвэршүүлэгчид дээр хийсэн туршилтаас харахад дунджаар цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт агаарын урсгалын үзүүлэлтийн 60% орчим байв.

Хэрхэн сонгох вэ?

Агаар цэвэршүүлэгч сонгохдоо агаарын урсгалын үзүүлэлтээс илүү цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийг харах хэрэгтэй (тухайн брэнд аль нэгийг нь л дурдсан байгаа эсэхийг мөн адил). Мөн цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийг гуравдагч туршилт хийдэг компаниуд хийдэг байхад агаарын урсгалыг тухайн үйлдвэрлэгч компани хийдэг гэдгийг давхар санаж явахад илүүдэхгүй биз.

HEPA шүүлтүүрийн хэрэглэгдэх хугацааны тэст: 170 өдөр

Намайг Смарт Эйр компанийг анх байгуулж байхад олон хүмүүс HEPA шүүлтүүр хэр удаан хэрэглэгддэгийг байнга асуудаг байв. Хэсэг хүмүүс Zhihu дээр HEPA шүүлтүүрийг ойр ойрхон солих хэрэгтэй болох биз. Тэгэхээр үнэтэй агаар цэвэршүүлэгчүүдээс хамаагүй өндөр өртөгтэй тусах биз хэмээн DIY-г өөлж байв.

Тэр үед надад үнэхээр яг точны тоо хэлээд өгчих юмсан гэж бодогддог байлаа. Гэхдээ ямар ч судалгаа туршилтгүйгээр шууд хариулт өгөх боломжгүй байлаа. Тиймээс туршилт хийж эхэлсэн юм (үнэндээ Gus хийсэн л дээ). 90 өдрийн туршилтад шүүлтүүр эхний өдрүүдийнтэй адил буюу бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан. 130 өдрийнхөд үр дүн 4% буурсан үзүүлэлттэй байсан. Харин бид 170 өдрийн туршилтыг дуусгалаа.

Туршилт:

Gus өөрийнхөө Бээжингийн 12.3 м2 байранд орой бүр DIYСмарт Эйрт зарагддаг HEPA шүүлтүүрүүдийг авчран туршилтанд хэрэглэв. Gus үр дүнтэй байдал болох шөнийн турш өрөөний 0.5 микрон болон түүнээс хэмжээтэй тоосонцруудын бууралтын хувийг туршихын тулд миний өмнөх туршилтанд хэрэглэсэн аргыг ашигласан юм.

Туршилтын өгөгдлийн өөрчлөлтийг харахад ойлгомжтой болгохын тулд бид үр дүнтэй байдлын үзүүлэлтийг 10 хоног тус бүрээр дундажлав (дэлгэрэнгүйг эндээс харж болно). Дараах зурагт нэг өдрийн туршилтын үр дүн ямар байгааг харуулав:

3

Үр дүн:

Зуу дахь өдөр үр дүнтэй байдал буюу шүүлтүүрийн шүүх чадал 4% буурав. Энэ үзүүлэлт 140 дэх өдөр шүүх чадал 5%-10% буурах хүртэл хэвээрээ байв. Тэрнээс хойш үр дүнтэй байдал 65%-80% хооронд хэлбэлзэж байв.

4

Дүгнэлт:

Энэ Бээжингийн агаарын бодит байдал дээр хийгдсэн туршилтаар Смарт Эйр HEPA шүүлтүүр өдөрт 8 цагаар 100 өдрийн турш (нарийвчилбал 720 цаг) бүрэн хүчин чадлаараа ажиллаж байв. Шүүлтүүрийг бүрэн хүчин чадлаар (100% шүүх чадвар) нь ашиглах сонирхолтой хүмүүс 100 өдрийн дараа солих хэрэгтэй ба 4% бууралтыг зүгээр гэж үзэж байгаа хүмүүс 140 өдөр (1028 цаг)-ийн дараа солихыг зөвлөж байна.

Одоогоор туршилт үргэлжилсээр байгаа. Эцсийн үр дүнг энэ HEPA шүүлтүүрийн хүчин чадал дуусах хүртэл үргэлжлүүлээд эцсийн р дүнг мэдээлэх болно.

Уламжлал ёсоор боловсруулагдаагүй тоон үзүүлэлтүүдийг энд хавсаргав. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг миний өмнөх нийтлэлээс харж болно.

Агаарын бохирдол хөдөлмөрийн бүтээмжинд нөлөөлдөг үү?

Бид агаарын бохирдол хүний биед хор хөнөөлтэй гэдгийг мэднэ. Зүрхний шигдээс, цус харвалт, уушгины хорт хавдар гэх мэт. Тэгвэл агаарын бохирдол өдөр тутамд бидний биед ямар нөлөө үзүүлдэг юм бол? Ядрах уу, нойрмоглох уу эсвэл ажилдаа явж, ирэхдээ ханиад хүрээд өвдөх үү? Судалгаанаас харахад дотор орчны агаарын бохирдол бидний бодож байгаагаас илүү муу нөлөөтэй байна. Хариулт нь цочирдмоор:

Бидний альхэдийнээ мэдэх зүйлс

Гадна орчны агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар судалгааны үр дүнгүүд хүмүүсийн хувьд гайхаж цочирдохоор зүйл биш болсон байна. Жишээлбэл: агаарын бохирдол алим түүж байгаа ажилчдын ажлын бүтээмжийг бууруулсныг Калифорниад хийсэн судалгаагаар олж тогтоосон байна. Өөр нэгэн судалгаагаар Хятдад марафонд гүйгчид агаарын бохирдол ихтэй үед жирийн үеийнхээс удаан гүйж байсан байна. Бас бидний нэг мэдэхгүй байгаа зүйлс бол офиссын агаарын бохирдол бидэнд хэр зэрэг муугаар нөлөөлж байгаа вэ гэдэг бөгөөд бидэнд хүмүүсийн ажлын бүтээмжинд хэрхэн нөлөөлж байгаа талаар хоёр судалгааны үр дүн байгаа юм.

#1 Ctrip туршилт

Нэгэн судалгааны баг Хятдын Ctrip компаний 4910 ажилтны ажлын бүтээмжийг шинжилсэн байна. Эдгээр оффисын ажилтнуудын ажлын гүйцэтгэл болон бүтээмжийг хэмжихэд амархан байсан ба хичнээн үйлчлүүлэгчийн дуудлага хүлээн авч байгаагаар нь дүгнэсэн юм.

Туршилтын үр дүнгээр агаарын чанарын индекс (АЧИ) 10-аар нэмэгдэхэд ажилтнууд 0.35%-иар бага дуудлага хүлээн авч байв. Харин агаарын чанарын индекс аюултай (hazardous) түвшинд хүрэхэд дуудлагын төв жирийн үеийнхээс 20,000-аар бага дуудага хүлээн авсан байна.

Агаарын чанарын индекс 150 хүрэхэд Ctrip тухайн дуудлагуудыг авахын тулд дахиад 145 хүн нэмж ажиллуулах хэрэгтэй болж байв.

Компани бүр агаар бохирдолл муу үед өөрийн гэсэн агаарын бохирдолтой тэмцэгч дайчидтай байна гээд төсөөл дөө.

Мэдээж Ctrip-ийн агаарын бохирдлын хэмжээг бууруулахын тулд хийх хувилбар бол бүхэл бүтэн агаар цэвэршүүлэгчийн армитай болох юм.

#2 Германы хөрөнгийн биржийн туршилт

Бас нэгэн судалгааны баг Германд 2013-2015 онд хөрөнгийн биржийн 100,000 гаруй ажилтнуудад агаарын бохирдол болон ажлын гүйцэтгэлд судалгаа хийсэн байна. Судалгаагаар PM10 12 микрограмаар нэмэгдэхэд брокерууд компьютерлуугаа нэвтрэн орж хувьцаагаа зарах магадлал 10% буурсан байна. Долоо хоногийн өдрүүд, цаг агаар гэх мэт хүчин зүйлсүүдийг чи хянаж үзсэн учир энэ судалгаа нарийн судалгаа болсон аж.

Хэрвээ тэд цэвэр агаараар амьсгалж байсан бол илүү олон удаа вэбрүүгээ нэврэн орж илүү олон хувьцаа зарах байсан. Брокер бүр цэвэр агаараар амьсгалж байна гээд төсөөл дөө. Тэгвэл хөрөнгийн бирж нэг иймэрхүү байх байсан байх:

Агаарын бохирдол бүтээмжинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Агаарын бохирдол хүмүүсийн өвчлүүлж, эдгэрэх хугацааг удаашруулдаг гэдэг нь тодорхой. Ажилтнууд мөн гэр бүлийн өвчтэй гишүүдээ асрах шаардлагатай болдог. Гэвч Ctrip-ийн туршилт өвчний чөлөөтэй өдрүүдийг оруулаагүй юм. Тиймээс энэ судалгааны ажлын бүтээмжийн агаарын бохирдлын нөлөө ажилчдын өвчтэй хугацаанд үндэслээгүй гэсэн үг.

Харин дээрх судалгааны үр дүн хэдийгээр хүмүүсийн бие нь өвдөөгүй ч гэсэн агаарын бохирдол бидний тархинд нөлөөлж байдаг гэдгийг харуулж байгаа юм. Жишээлбэл: Агаарын бохирдол цусны даралтыг ихэсгэх, цусны даралт ихсэх шалгааныг нэмэгдүүлэх болон танин мэдэхүйн чадварыг бууруулдаг байна. Мөн агаарын бохирдол сэтгэл санааны байдалд нөлөөлдөг бөгөөд энэ нь бүтээмжинд нөлөөлнө гэсэн үг юм.

Агаарын бохирдлын нийт өртөг

Судлаачид агаарын бохирдол Ctrip компаний дуудлагын төвийн 4910 ажилтан, Герман даяарх 100,000 брокерт хэрхэн нөлөөлснийг судалгааг хийсэн билээ. Энэ тоог дэлхий даяар агаарын бохирдолтой орчинд ажиллаж байгаа нийт ажилчдын тоогоор үржүүлбэл хэр их тоо гарах бол? Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн нийгэмлэгийн тооцоолсноор 2060 онд ажилчдын өвчний чөлөөтэй өдөр болон эмчилгээний зардал дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1%-ийг эзлэх аж. Энэ нь 3 сая ширхэг BMW-аас ч их өртөгтэй гэсэн үг юм.

Үүний эсрэг ж ахуй нэгжүүд юу хийж болох вэ?

Агаарын бохирдолтой тэмцэх тал дээр аж ахуй нэгжүүд ямар нэгэн юм хийхгүй байгаа нь үүний нийт өртөгтэй холбоотой юм. Агаар шүүлтүүрийг барилгын төвийн агааржуулалтын системд холбоно гэдэг хэдэн арван саяын өртөгтэй ба дээрээс нь тухайн барилгын удирдлагаас зөвшөөрөл хэрэгтэй болно гэсэн үг. Үүнээс гадна агаар цэвэршүүлэгчийн зах зээлээр дүүрэн үнэтэй агаар цэвэршүүлэгчид байгаатай холбоотой.

The New Blast шиг томоохон оффисуудыг хангалттай цэвэршүүлж чадах өндөр хүчин чадалтай, хэрнээ үнэ хямд агаар цэвэршүүлэгчид их ховор. Тухайлбал Шанхай дахь Дэлхийн санхүүгийн төв өөрийн оффисын талбайг хэмжин агаарыг цэвэршүүлэхийн тулд Blast-ийг хэрэглэх нь төвийн агааржуулалтын системийн зардлын хагасаас ч бага өртөгтэй болохыг баталсан байна.

 

Төгсгөлд нь:

Өсөн нэмэгдэж байгаа судалгаануудын үр дүнгүүд агаарын бохирдол хөдөлмөрийн бүтээмжинд нөлөөлдөг (хичнээн бид оффис дотор ажиллаж байсан ч) гэдгийг харуулж байна. Энэхүү бүтээмжийн алдагдал нь дэлхийн эдийн засагт далдуур сөргөөр нөлөөлж байна. Харин шинэ агаар цэвэршүүлэгчид энэ асуудлыг шийдэх хямд төсөр арга болж байгаа юм.

Утаа таны бодож байгаа шигээр таныг хөнөөдөггүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор гадна орчны агаарын бохирдлоос үүдэлтэй нийт нас баралтын шалгаан нь янз бүр. Үндсэн шалтгаан нь ихэнх хүмүүсийн төсөөлж байгаагаа тэс ондоо шалтгаан байгаа юм.

Агаарын бохирдол гээд бодохоор хамгийн түрүүнд астма, уушигны хорт хавдар, эмпием (гялтангийн хөндийд идээт үрэвсэл үүсэх)гэх мэт уушгитай холбоотой өвчлөлүүд толгойд орж ирдэг. Гэхдээ уушигны өвчлөл агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн нэлээн бага хувийг эзэлдэг. Хагасыг нь ч эзэлдэггүй байна.

Агаарын бохирдллоос үүдэлтэй яг ямар өвчлөлөөр хүмүүс нас бараад байна?

Энэ графикт агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын хамгийн том 3 шалтгааныг харуулсан байна. Таны бодлоор юу ву байна гэж бодож байна?

Миний анхны таамаг уушигны хорт хавдар. Харин судалгаагаар юу гэж гарав?

14-хөн хувь. Миний төсөөлж байснаас хамаагүй бага.

Гэхдээ уушигны хорт хавдар уушигны өвчлөлийн нэг төрөл ш дээ. Тэгвэл эпием, бронхит, өөр бусад уушигны өвчлөлүүд хэдэн хувийг эзэлдэг бол?

Хмм, тэгсэн ч гэсэн нийг нас баралтын дөнгөж 28%-ийг л эзэлж байна. Тэгвэл үлдсэн энэ том цэнхэрийг юу дүүргээд байна?

Зүрхний шигдээс, цус харвалт, бусад цусны судасны өвчнүүд. Тийм үү? Агаар уушгинд очдог болохоор бид уушги гэж бодох нь аргагүй л юм. Гэвч бид буруу ойлголттой явдаг байж. Бид юуг харах ёстой вэ?

Агаарын бохирдол нээрээнгээсээ зүрхэнд, судасны хананд нөлөөлдөг гэж үү? Дараах 3 баримтаас харж болно.

1. Агаарын бохирдлын хэмжээ ихтэй өдрүүдэд илүү олон хүн зүрхний шигдээс тусдаг байна.

Бостонд хийгдсэн судалгаагаар агаарын бохирдлын тоосонцрын хэмжээ ихтэй (цэнхэр шугам) өдрүүдэд агаарын бохирдлын тоосонцрын хэмжээ багатай өдрүүдийнхээс илүү олон хүн зүрхний шигдээсээр өвчилсөн байна (улаан шугам).

Тэгэхдээ аймшигтай, хурдан тархдаг зүрхний шигдээсийн талаар яриж байгаа юм биш л дээ. Жирийн нэг өдрүүдэд зүрхний шигдээс болох тохиолдол маш бага, магадгүй саяд нэг тохиолддог байх. Харин 50%-иар ихэснэ гэдэг бол их тоо, саяд 1 байснаас 1.5 болж өсөж байна гэсэн үг юм.

2.  Агаарын бохирдол ихтэй үед Бээжинд маск зүүх нь цусны даралтыг бууруулдаг байна.

Хүүе, ээ гэхдээ зүрхний шигдээс чинь хөгшин хүмүүст л тохиолддог өвчин биз дээ? Би чинь дөнгөж 32 настай. Бээжинд амьдардаг эрүүл саруул насанд хүрэгчдээс санамсаргүйгээр сонгож аван маск зүүх үеийн болон маск зүүхгүй байх үеийг харьцуулсан хоёр судалгаа хийж. Мэдээж хэн ч зүрхиний шигдээс тусаагүй. Гэхдээ маск зүүгээгүй хүмүүсийн цусны даралт өндөр зүрхний хэмнэл сул байсан байна.

3. Цэвэршүүлсэн агаараар амьсгалах нь цусны үрэвсэл болон судасны хананы нарийслыг багасгадаг байна.

За за магадгүй чи 20 настай, эрүүл саруул залуу хүн байх. Эсвэл чиний уушги агаарын бохирдолд дассан байх. Манай Хятад найзууд: “Хятад хүмүүс дэлхий дээрх хамгийн тэсвэртэй уушгитай хүмүүс“ гэж хошигнодог.

Шанхайд хийсэн туршилтаар тэнд амьдардаг эрүүл саруул коллежийн оюутнуудаас дурын оюутнуудыг сонгож аван 48 цагийн туршид хуурамч болон жинхэнэ агаар цэвэршүүлэгчийг дотуур байрны өрөөнд нь тавьсан байна. Дараах зурагт тэдгээр оюутнуудын өрөөний PM2.5-ийн хэмжээ хуурамч агаар цэвэршүүлэгч хэрэглэсэн (цэнхэр), жинхэнэ агааржуулагч цэвэрлэсэн (шар) ямар байгааг харуулав.

Биед гарч буй бүх өөрчлөлтүүдийг хэмжиж байв. Цусны үрэвслийн нөлөөг харахад нэлээн үрэвссэн харагдаж байв.

Цусны бөөгнөрөлд ч мөн ялгаагүй:

Суласны хана өргөссөн:

Харин уушигны үйл ажиллагаанд хэр зэрэг нөлөөлсөн эсэхийг үзэхэд нөлөө нь маш бага, статистикийн чухал ач холбогдолгүй байв.

Энэ судалгааны үр дүн намайг гайхшруулж орхив. Энэ бүх хугацаанд бид шал буруу бодож явж. Хэрвээ Бээжинд, Дэлид, УБ-т хэн нэгэн зүрхний шигдээсээр нас барвал ихэнх хүмүүс: “Аан, Агаарын бохирдол…?” гэж бодох бол уу? Энэ туршилтаас өмнө би л лав тэгж бодохгүй байсан.

Эцэст нь: Хэдийгээр бид одоохондоо ханиалгахгүй, астмагүй байгаа ч агаарын бохирдол бидний зүрх, судсыг аажмаар өвчлүүлж байдаг аж.

Ионжуулагч гэж юу вэ? Яаж ажилладаг вэ?

Хэдэн өдрийн өмнө Quora дээр нэг хүн ионжуулагч агаар цэвэршүүлдэг эсэхийг асуусан байв. Энэ их чухал асуулт учир нь ионжуулагчтай цэвэршүүлэгч хаа сайгүй худалдаалагдаж байгаа. Жишээ нь би Америкт нэг найзындаа зочилж очихдоо тэдний босоо сэнс нь ионжуулагч байхыг анзаарав.

Ionizers 1

Мөн Хятдад зарим найзууд минь надруу иймэрхүү ионжуулагч бүтээгдэхүүнүүдийн линкийг явуулж байв.

Ionizers 2

Гайхалтай! PM2.5 болон формальдегидийг 30 секундын дотор устгадаг “Ид шидтэй агаар цэвэршүүлэгч”. Тэгсэн хэрнээ жирийн агаар цэвэршүүлэгчээс хамаагүй хямдхан бүр өөрөө хийсэн агаар цэвэршүүлэгчээс ч хямдхан. Хэрвээ энэ үнэн бол Бээжинд одоогийн миний амьдрал хамаагүй амар байх. Гэхдээ энэ үнэн үү?

Тэгвэл ионжуулагч яаж ажилладаг вэ?

Энэ манай унтлагын өрөө тоосонцортойгоо байгаа нь:

Ionizers 3

Ионжуулагч хасах цэнэгтэй ионыг агаарт цацдаг.

Ionizers 4

Ионжуулагчийн генараторын гол ажиллах зарчим нь энэ юм. Харин иймэрхүү жижиг тоосонцруудыг агаарт дэгдээж байгаа нь нүдэнд харагдахгүй болохоор ойлгоход жоохон амаргүй байх. Гэхдээ нүдэнд харагдахаар төсөөлье гэвэл бид үлээсэн шаарыг гартаа үрж байгаад агаарт тавихад хананд очоод наалдчихдагтай зүйрлүүлж болно.

Ionizers 6

Гэхдээ #1

Эрдэмтдийн агаар цэвэршүүлэгч дээр хийсэн туршилтын үр дүнгээс харахад ихэнх ионжуулагчид тоосонцрын хэмжээнд мэдэгдэхүйц нөлөөлдөггүй (Хуудас 8). Тэдний дүгнэлтээр ихэнх ионжуулагчид тоосонцорт нөлөөлөхөөр хүчтэй биш. Худалдаанд байгаа ионжуулагчаас илүү хүчин чадалтайг хэрэглэвэл нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон (хуудас 19).

Гэхдээ #2

За тэгвэл жирийн ионжуулагчид нөлөөлдөггүй юм бол том хүчин чадалтайг хэрэглэж болно шүү дээ. Гэхдээ гол асуудал нь агаарыг хэт их ионжуулвал озоныг үүсгэдэг. Озон хүний биед хортой учраас дэмий.

Гэхдээ #3

Хэдийгээр бид өндөр хүчин чадалтай ионжуулагч хэрэглэсэн ч, озоны нөлөөг тоохгүй байсан ч та үнэндээ ионжуулагч тоосонцрыг шүүдэггүй гэдгийг анзаарсан байх. Зүгээр ор, хана, шалан дээр наалдуулчихаж байгаа юм.

Нэгт, энэ нь заваан. Бээжинд тэртээ тэргүй агаарт хөвж байдаг хүнцэл, кадмий, хар тугалга гэх мэт тоосонцрууд миний дэрэн дээр наалдаасай гэж хүсэхгүй байна.

Хоёрт, аюултай. Тоосонцрууд ор дэрэн дээр наалдчихна. За Том гэртээ ирлээ гэж бодьё:

Ionizers 7

Би өрөөндөө ороод орон дээрээ суухад тоосонцрууд агаарт дэгдэнэ. Тоосонцрууд агаарт хөвж эхэлнэ. Миний ямар үйл явц өрнөдгийг шинжлэх ухааны талаас харуулсан байдал нэг иймэрхүү:

Ionizers 8

Энэ асуудлаас болж Consumer Report сэтгүүл туршилтын үр дүнг нийтлэн хүмүүст Sharper image ironic breeze-ийн агаар цэвэршүлэгчийг худалдаж авахгүй байхыг сануулсан байна. Харин Sharper image Consumer Report-ыг шүүхэд өгсөн боловч Consumer Report ялсан байна.

Тиймээс хүмүүс надруу линк явуулан энэхүү “ид шидтэй” ионжуулагчийн тухай асуухад би “наадахаасаа хол яв” гэж зөвлөдөг.

Хэт ерөнхийлөх бас дэмий

Хэт өргөн том дүгнэлт гаргах гэсний хэрэггүй байх. Учир нь бүх агаар цэвэршүүлэгчид шал дэмий хог гэсэн үг биш юм. Харин оронд нь би HEPA шүүлтүүр хэрэглэсэн юм. HEPA PM2.5, Pm10 тоосонцрыг шүүдэг ба энэ нь эмпирик туршилтаар (1, 2, 3, 4, 5, 6) батлагдсан. Энэ миний Бээжинд хийсэн жижиг туршилт:

https://youtu.be/JpfpZofUzNo

HEPA шүүлтүүр ажиллаж байхдаа хортой тоосонцруудыг шүүдэг бол ионжуулагч шүүхгүй үлдээдэг байна.

HEPA шүүлтүүрийг угааж, цэвэрлэж болох уу?

HEPA шүүлтүүр бол агаарын бохирдлын бараг л төгс шийдэл. Өч төчнөөн туршилтаар батлагдсан. Боломжийн хямдхан, гэрлийн чийдэнтэй адил хэмжээний эрчим хүч зарцуулдаг; эрүүл мэндийн ашиг тус нь ч туршилтаар баталгаажсан байна.

Ганц асуудал нь HEPA шүүлтүүрийг хэдэн сарын дараа солих хэрэгтэй болдог. Хэрвээ дахин дахин хэрэглэж болдог байсан бол хичнээн сайхан, тийм ээ? За, бид HEPA шүүлтүүрийг хэрхэн цэвэрлэхийг зөвлөхийг өгөхийг хичээлээ.

Хүмүүс янз бүрийн аргаар цэвэрлэдэг байна. Асуулт хариултын вэбсайт Quora дээр хүмүүс HEPA шүүлтүүрийг цохиж сэгсэрч цэвэрлэдэг гэснийг харж байлаа.

clean a HEPA filter by banging out the dust

Эсвэл тоос соруулагчаар соруулж цэвэрлэж болно гэсэн байх.

clean a HEPA filter by vacuuming

Зарим нь бүр усаар угаадаг гэж. Харин зарим нь HEPA шүүлтүүрийг ерөөсөө угааж болохгүй гэсэн байх.

you can never clean a HEPA filter

Нэг анзаарсан зүйл нь хэн ч энэ бүгд дээр туршилт хийж үзээгүй байна. Тиймээс Cмарт Айрын CK HEPA шүүлтүүрийг цэвэрлэж болох хамгийн сайн арга юу болохыг туршиж мэдэхээр шийдсэн байна. Юу болсныг харцгаая.

Тоос сорогчоор HEPA-г цэвэрлэсэн нь

Эхлээд би тоос сорогчоор соруулах гэж үзсэн юм. Бохирдсон HEPA шүүлтүүрийг хэр сайн шүүж байгааг эхлээд шалгаж үзээд дараа нь тоос сорогчоор цэвэрлээд тэгээд дахиад хэр сайн шүүлж байгааг шалгаж үзэв. Нийтдээ Смарт Айрын хэрэглэгчдээс өгсөн 8 ширхэг бохир шүүлтүүрийг туршиж үзсэн ба шүүлтүүрүүд бүгдээрээ Хятдад 2-4 долоо хоног хэрэглэгдсэн.

Хэр үр дүнтэйг туршсан нь

Тоосонцрыг шүүх нь: HEPA шүүлтүүрийн гадна тал соруулахын өмнө болон дараа 0.3 микрограм тоосонцрыг хэдэн хувьтай шүүж байгааг хэмжиж үзсэн. 0.3 микрограм бол харьцуулалт хийхэд хамгийн боломжийн хэмжээ. Учир нь 0.3 микрограм тоосонцрууд HEPA шүүлтүүр шүүхэд хамгийн хэцүү тоосонцрууд юм.

Агаарын урсгал: Бас тоос соруулагчаар цэвэрлэхийн өмнөх болон дараах агаарын урсгалыг хэмжиж үзсэн юм.

Цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадал: Мөн цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадлыг тооцоолоход тоосонцор шүүх хүчин чадал болон агаарын урсгалыг хэмжсэн юм.

Тоос соруулагчаар цэвэрлэсний үр дүн

Тоос сорогчоор цэвэрлэх нь шүүлтүүрийн цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадлыг дунджаар 10%-аар ихэссэн. Гэхдээ маш их хэлбэлзэлтэй байсан. 14% ихсэхээс 3% буурах хүртэл хэлбэлзэж байв. Гарсан тоон үзүүлэлт дээр үндэслээд HEPA шүүлтүүрийг тоос сорогчоор цэвэрлэх нь бага зэрэг л үр дүнтэй. Гэхдээ бас ямар ч үр дүнгүй (ялгаагүй) байж болох аж.

Тоос сорогчоор соруулахад яг юу болдог вэ?

HEPA шүүлтүүр нарийн мяндсан утсаар хийгдсэн байдаг. Тоос сорогч томхон тоосонцруудыг сорж авсан байх. Тэгэхдээ зарим нэг мяндсыг ч татсан байх.

Зураг дээрээс татагдсан мяндсууд ямар байдалтай байгааг харж болно.

HEPA

Товчоор дүгнэхэд: Тоос соруулагчаар цэвэрлэх нь бага зэргийн үр дүнтэй. Бага зэрэг л цэвэрлэгддэг хэрнээ ингэж цэвэрлэхэд шүүлтүүр гэмтдэг болохоор бид тоос сорогчоор цэвэрлэхийг санал болгохгүй юм.

HEPA шүүлтүүрийг угаах нь

Тэгвэл усаар угаавал яах бол? Би өмнө тоос соруулах туршилтанд хэрэглэсэн гурван шүүлтүүрийг шүршүүрт угааж үзэв. Тэгээд 1 өдөр хатаав.

Угаасны үр дүн

Би 3 туршилт хийж үзээд туршилтыг дуусгасан юм. Учир нь дүгнэлт нь ойлгомжтой байв: HEPA шүүлтүүрийг угаах нь шүүлтүүрийн хүчин чадлыг 32% бууруулдаг байна.

HEPA-г угаах нь яагаад тийм үр дүнгүй байв?

HEPA-г угаах яагаад үр дүнгүй байсны шалтгааныг олохын тулд шүүлтүүрийг угаахын өмнөх болон дараах салхины хурд болон тоосонцрын шүүх чадлыг хэмжиж үзэв.

Эхлээд угаах нь салхины хурдыг нэмсэн байв.

Ашгүй дээ, тийм ээ? Гэвч тоосонцор шүүх хүчин чадал угаасны дараа буурсан юм.

effectiveness of HEPA fitler after washing

HEPA шүүлтүүрийг угаахад зарим мяндсан утас тасрах эсвэл утаснуудын хоорондох зайг том болгодог. Тийм болохоор угаасны дараа илүү их агаарыг дамжуулна. Мөн илүү их тоосонцрыг шүүхгүйгээр дамжуулна гэсэн үг.

Товчоор дүгнэхэд: HEPA шүүлтүүрийг усаар угаах нь материалыг нь гэмтээдэг. Тийм болохоор бид бас л энэ аргыг хэрэглэхийг зөвлөхгүй юм.

Эцэст нь

HEPA-г тоос сорогчоор цэвэрлэх нь шүүлтүүрийн ажиллах хүчин чадлын нэмэгдүүлж болох ч үр дүн нь маш бага юм. Усаар угаах нь бүр хүчин чадлыг маш их бууруулдаг байна.

Туршилтын үр дүнгээс харахад HEPA-г цэвэрлэнэ гэдэг бараг боломжгүй юм шиг. Иймд бид шүүлтүүрээ бохирдоод шүүхээргүй болсон үед нь солих хэрэгтэй гэдэг зөвлөмжөө л өгөх нь. Тэгвэл хэзээ солих хэрэгтэй вэ гэж үү? Бид Смарт Айрын DIY агаар цэвэршүүлэгч дээр туршилт хийж үзээд 140 өдрийн дараа солих хэрэгтэй гэж дүгнэсэн юм. Арай том HEPA шүүлтүүртэй Blast болон Blast mini агаар цэвэршүүлэгчдийн хувьд нэг жил хэрэглэж болдог байна.

Танайд агаар цэвэршүүлэгч байдаг уу? Стандарт үзүүлэлтүүд яагаад тэр болгон үнэн зөв байдаггүйг эндээс уншина уу.

Нээлттэй тоон үзүүлэлт

Туршилтын аргын талаар дэлгэрэнгүй болон үндсэн тоон өгөгдлийг нэмэлт тоон өгөгдөл нийтлэлээс авч болно. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

 

 

 

Canon хэр том хэмжээтэй өрөөг цэвэршүүлж чадалтай вэ?

Бид Хятдад байгаа бараг бүх сэнсийг туршиж үзсэний дараа тэгш гадаргуутай сэнс олж чадсан юм.

Нэг сэнс бусдаасаа илүү тодорч гарч ирсэн юм. Харагдах байдал болон хүчин чадлаас нь болоод бид түүнийг “Canon” гэж нэрлэсэн юм.

Canon Аннагийн Бээжинд дэх15м2 унтлагын өрөөнд ажиллуулад .5 микрограм тоосонцрыг 97% -тай шүүж байв.

Тэгвэл энэнээс илүү том өрөөг хэр сайн цэвэршүүлдэг вэ? Ихэнх компаниуд энэ тооцооллыг гаргахдаа агаарын урсгалын үзүүлэлтэд тулгуурлаж гаргадаг. Гэхдээ энэ тооцоолыг үнэн зөв гаргахад тухайн байшин хэр сайн битүүмжлэгдсэн (зай завсаргүй) болон гаднах агаар хэр бохирдолтой байхаас шалтгаална. Нэгэнт Хятдад агаар их бохирдолтой учраас бодит байдал дээр туршилт хийх шаардлагатай гэж үзсэн юм.

Туршилт

Азаар би 30.5м2 зочны өрөөтэй 5 өрөө байранд нүүж ороод байсан юм. Би Canon-ыг 6 удаа хамгийн их дээр нь ажиллуулаад Dylos тоосонцор хэмжигчээр хэмжиж үзэв. Туршилт бүр хамгийн багадаа 3 цаг үргэлжлэв.

Тоосонцрын бууралтын хувийг эхний цагаас сүүлийн цаг хүртэл тооцоолов.

Энэ туршилт мөн өмнө хийж байсан өрөөний туршилтыг өргөтгөсөн чухал туршилт болсон. Учир нь:

  1. Энэ туршилтууд өдрийн цагаар хийгдсэн. Зарим хүмүүс шөнийн цагаар агаарын бохирдол багасдаг яагаад гэвэл шөнийн цагаар хөл хөдөлгөөн багасдаг, цөөн машин явдаг (гэхдээ туршилтын үзүүлэлтээр PM2.5 тоосонцор Бээжинд шөнө дунд илүү байдаг нь тогтоогдсон).
  2. Энэ туршилтыг хийж байхад хүмүүс өрөөн дотуур явж хаалга онгойлгож орж гарч байсан. Тиймээс энэ өмнөх туршилтыг бодвол илүү үр дүнтэй байсан юм. Учир нь Canon дотор байгаа агаараас гадна гаднаас орж ирж байгаа агаарыг бас цэвэршүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Үр дүн

Зургаан туршилтын үр дүнд Canon .5 микрограм тоосонцрыг 92%, 2.5 микрограм тоосонцрыг 89% (хүмүүс өрөөн дотуур явж, орж гарч байсан ч) цэвэрлэсэн байна.

Өмнөх туршилтанд PM2.5-ын бууралт ихэнхдээ .5-ын бууралтаас арай их байсан. Энэ удаад 2.5-ын буурат 0.5-ын бууралтаас 3% бага гарсан нь жоохон гайхмаар. Миний таамаглалаар хүмүүс өрөөн дотуур босож сууж явж байсан ба хүний хөдөлгөөн 2.5 микрограм тоосонцрыг хэмжихэд .5 микрограм тоосонцрыг хэмжихээс илүү нөлөөлдөгөөс болсон байх.

Дүгнэлт

Canon хамгийн жижигдээ 30.5м2 өрөөг цэвэршүүлэх хүчин чадалтай. Энэ нь 26м2 өрөөг цэвэршүүлэх чадалтай 900,000₮-өөр зарагдаж байгаа Panasonic F-VXF35HAL-аас илүү байгаа юм.

Уламжлал ёсоор би өөр шигээ лавшруулан судлах сонирхолтой хүмүүст зориулж судалгааны тоон үзүүлэлт, нарийвчилсан мэдээллийг хавсаргав.