Хандив

Өнгөрсөн өвөл Смарт Эйр Монголиа Сонгино-Хайрхан дүүрэгт байрлах асрамжийн газрын харъяа Сансар дахь салбар асрамжийн газарт агаар цэвэршүүлэгч хандивлалаа. Уг асрамжийн газар одоо өрөө болгондоо агаар цэвэршүүлэгчтэй болж, хүүхдүүд цэвэр агаараар амьсгалах боломжтой боллоо. Дараа нь бид хандивлагч олсоноор уг асрамжийн газарт 2020 он хүртэл солих HEPA шүүлтүүрийг хандивласан юм.

Хандивын ажлыг илүү сайжруулах үүднээс бид Хандивын цэсээ ашиглалтанд орууллаа. Энэхүү анкетыг бөглөснөөр хандивлагч хэрэгтэй газарт нь цэвэр агаараар амьсгалахд нь туслах юм. Хандивлагчийн хүсэлттэй тохирсон хандивлах газар олсоноор бид танд холбоо барьж мэдэгдэх юм.

Хэрэв та агаар цэвэршүүлэгч хандиваар авахыг хүсч байгаа байгууллага бол доорх хаягаар орж бидэнд мэдээллээ илгээнэ үү.

Хүлээн авагчийн маягт

Хэрэв та хандивлахыг хүсч байгаа хувь хүн болон байгууллага бол доорх хаягаар орж анкет бөглөж агаар цэвэршүүлэгч хэрэгтэй байгаа байгууллагад туслаарай.

Хандивлагчийн маягт