Blast агаар цэвэршүүлэгч

 1,450,000

10 хувьцаа

Бласт агаар цэвэршүүлэгч маань хүчтэй сэнс-шүүх хэсгээс бүрддэг. Энгийн, хамгийн боломжийн үнэтэй бөгөөд үр дүнтэй. Бласт агаар цэвэршүүлэгч нь хүчтэй сэнс, маш том НЕРА шүүлтүүрээр 135м2 хүртэлр талбайн агаарыг цэвэршүүлдэг.

Хэрэв та VOC, нүүрстөрөгч зэргийг шүүхийг хүсч байвал бид танд нэмэлтээр нийлүүлэх боломжтой.

Таны худалдан авалтанд                             1x Бласт (1x Бласт агаар цэвэршүүлэгч 1 x HEPA шүүлтүүр), 1x холбогоч, 1x Смарт Айр танилцуулга ном

Өнгө                                                                      Цагаан

CADR (m3/h)                                                     507 – 680 – 890 (low – mid – high)

Чимээ (dB)                                                          37.9 – 43.3 – 48 (low – mid – high)

Тог зарцуулалт (W)                                         64 – 88 (бага – их)

Цахилгаан хүчдэл (V)                                       220 – 240

Хамрах хүрээ (m2)                                           130м2 хүртэл

Хэмжээ L x W x H (cm)                                   57.5 x 33 x 123


Таны уушиг баярлах болно!

Blast air purifier outperforms Blueair

1 ш Бласт = 3.4 BlueAir 203s

Бласт ер нь маш энгийн. Нэг хайрцаганд байрлуулсан шүүлтүүр болон сэнс юм.

Бид энэ төхөөрөмжинд хамгийн бага зардлаар хамгийн өндөр хүчин чадалтай байлгахыг зорьсон.

Blueair 203 агаар цэвэршүүлэгчтэй харьцуулвал 1 минутанд Бласт маань 3.4 дахин илүү цэвэр агаарыг танд өгөх чадвартай. Маш их цэвэр агаар байгаа биз !

Бласт маш том сэнс бас маш том НЕРА-аас бүрдсэн нь бага дуу чимээтэй мөртлөө илүү агаарыг цэвэршүүлэх чадамжтай юм.

Бластын дотор нь юу байдаг вэ?

Shipping options: available for mainland China, Hong Kong, India, and the Philippines


Техникийн үзүүлэлтүүд

Дуу чимээ (бага, дунд, их) 38, 43, 48dB
CADR – их 890cbm/hr (525cfm)
CADR – дунд 680cbm/hr (400cfm)
CADR – бага 507cbm/hr (298cfm)
Rated airflow 1800cbm/hr (1060cfm)
Хамрах хүрээ 130sqm
HEPA шүүлтүүр ашиглах хугацаа (100sqm room) 10–11 сар
Хэдэн Cannon-той тэнцэх вэ? 6.6

“Өөрийн гараар” хийж болох агаар цэвэршүүлэгчээ зохион бүтээснээс хэдэн жилийн дараа бид илүү хүчин чадал сайтай хоёр төрлийн агаар цэвэршүүлэгчийг шинээр бүтээсэн юм. Эд маань зах зээл дээр байгаа хамгийн өндөр хүчин чадалтай агаар цэвэршүүлэгчдийн нэг хэрнээ тэдгээр бусад нэртэй брэндүүдээс хамаагүй хямд үнэтэй. Бид тэдгээрийг “Blast”, “Blast mini” буюу “Тэсрэлт” гэж нэрлэсэн юм. Дэлгэрэнгүйг уншина уу.

Өглөөний хоолондоо өтгөн утаа иддэг хэрнээ өөрөө мянган долларын үнэ хүрэхгүй тэр юу вэ?

Дөрвөн жилийн өмнө би Бээжинд байхдаа өвөлжингөө ханиадтай байсан болохоор цэвэр агаар амьсгалахын хүслэн болж байв. Гэвч ихэнх агаар цэвэршүүлэгчид хэдэн зуун доллараас наашгүй байсан болохоор би агаар шүүгчийг гэртээ байсан сэнстэй баглаж боогоод хамгийн анхны DIY агаар цэвэршүүлэгчээ хийж байсан юм. Хэдийгээр царай муутай харагдаж байсан ч гэсэн лазер тоосонцор хэмжигчээр хэмжиж үзэхэд манай унтлагын өрөөний тоосонцрыг маш сайн буруулж байв. Гэхдээ хэдий үр дүн сайтай байсан ч гэсэн зарим нэг асуудал байв.

  1. Дуу чимээ ихтэй байв. Хамгийн эцэс дээр нь тавихад нөгөө том үнэтэй агаар цэвэршүүлэгчидтэй адилхан дуу чимээтэй байсан.
  2. Хэрэглэхэд жоохон төвөгтэй. Шүүлтүүрээ сэнсэндээ баглаж боох хэрэгтэй ба зарим хүмүүс буруу хийгээд байгааг ч анзаарав.
  3. Сэнс анхнаасаа яг зузаан HEPA шүүгчийг ажиллуулахаар зориулагдаагүй. Хүчтэй сэнснүүд харин агаарыг илүү сайн цэвэрлэж байв.

Тэрхүү дөрвөн жилийн үйл явдал болон олон зуун туршилт хийсний эцэст дээрх бүх асуудлуудыг няц дарах тийм хос машиныг бүтээсэн ба үнэхээр тасархай эд болсон юм. Эд бол миний анхны DYI-аас өөрөөр хийсэн агаар цэвэршүүлэгчүүд юм.

Бид өглөөний хоолондоо өтгөн утаа иддэг

За тэр тоглох ч яахав. Blast тэхдээ ер нь бол их энгийн. Дотроо зузаан HEPA шүүлтүүртэй, сэнстэй дөрвөлжин төмөр гэсэн үг. Технологийн гайхамшиг энэ тэр бол биш юм. Бүх л агаар цэвэршүүлэгчид дотроо сэнстэй, шүүлтүүртэй төмөр хайрцаг байдаг. Харин Blast болохоор дотроо илүү том сэнс, илүү том шүүлтүүртэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл:

Хүчтэй

Blast mini 2.2 Blueair бас IQAir’s-тэй яг адил хэмжээний цэвэр агаар үйлдвэрлэж байх. Ийм их хэмжээний цэвэр агаар үйлдвэрлэж байгаа юм чинь төдий хэмжээний чимээтэй байна биз? Гэтэл Blueair, IQAir’s хоёроос хамаагүй дуу багатай байв.

 

Уламжлал ёсоор би туршилтаа ямар нэгэн лабораторт биш жирийн орон байр, оффист туршиж үр дүнг нь нийтэлж байгаа юм. Нэг жоохон шударга бус санагдаад байгаа зүйл нь Blast маш хурдан агаарыг цэвэршүүлж байгаа юм (үнэтэй брэндүүдтэй яг адилхан). Дараах видеонд Smart Air-ийн 34м2 байранд хийсэн туршилтыг харуулав.

https://www.youtube.com/watch?v=JpfpZofUzNo

Туршилтын хийж байх явцад би байнга шахуу “Энийг асаасан уу?” гэж асууж байв. Учир нь дуугарч байгаа нь сонсогдохгүй байсан юм. Тийм чимээ багатай гэсэн үг. Хэдэн сар туршсаны дараа би найзууддаа хэдийг авч өгөв.

Гэхдээ л яаж илүү хүчин чадалтай хэрнээ чимээ багатай байна гэж бодож байгаа байх. Шалтгаан нь HEPA шүүлтүүр нь зузаан юм.

 

 

Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл агаар илүү их газар тархана гэсэн үг юм. Соруулын нэг талыг амандаа хйж байгаад хүчтэй үлээлээ гэж төсөөл дөө. Одоо замын тэмдэглэгээний конус хэлбэртэй хуванцар байдаг даа тэрийг амандаа барьж байгаад үлээж байна гэж төсөөл дөө. Мэдээж хоёр дахь нь илүү амархан бас чимээ багатай байна биз.

Хоёрдугаарт гэвэл Падди гэдэг энэ нисэхийн инженер залуу сэнс, агаар оруулах хоолой хоёрыг зохион бүтээсэн юм. Тэр өөрийн бүтээлдээ бүрэн дүүрэн итгэлтэй байгаа ба хажууд нь сэтгүүл уншиж байгаа дүр үзүүлэн сууж байна.

Тэр агаарын урсгалыг мэддэг болохоор яг тохирсон хүчин чадалтай хэрнээ дуу чимээ багатай сэнс бүтээж чадсан юм.

Тэхээр Blast хэмээх агаар цэвэршүүлэгч илүү хүчин чалтай бас дуу чимээ багатай гэдэг нь илүү үнэтэй гэсэн үг үү?

Миний тооцоолсноор Blast mini 85 m2 –ийг өлхөн цэвэршүүлж чадна. Ихэнх орон сууцнуудад тохирно гэсэн үг юм. Тэрнээс том хэмжээтэй байр, оффис, фитнес клуб, кафе зэрэгт бол 130 m2 талбайг цэвэршүүлэх чадалтай Blast тохирно. Яагаад гэхээр Blast-ын HEPA шүүлтүүр нь Blast mini-ийн шүүлтүүрээс хоёр дахин том хэмжээтэй бас илүү дуу чимээ багатай.

Тэгвэл Blast-ийг юу тийм онцгой болгоод байна? Тийм сүртэй том зүйл биш зүгээр Smart Air-ийн хэв маяг гэхүү дээ. Бид хэдэн зуун цагийн туршилтаар хэр үр дүнтэйг баталсан тоо баримттайгаар гэхдээ хэт өндөр үнэтэй биш буюу үнэ өртөг хоёрын хооронд хэт зөрүүгүй байлгахыг зорьсон юм.

Миний зорилго бол анхнаасаа цэвэр агаарыг илүү олон хүмүүст хүргэх.

Энийг бичиж байхад надад бүтээгдэхүүнээ зарах гээд хүмүүсийг ятгаад байгаа юм шиг мэдрэмж төрж байгааг нуух юун. Дөрвөн жил Smart Air-т ажиллахдаа би нэг ч төгрөг аваагүй (одоо би докторын оюутны амьдралаас их сургуулийн профессорын амьдралд шилжээд байгаа) болохоор ашгаараа Smart Air-ийн багийнхныг цалинжуулах, Энэтхэг, Монголын салбар нээх, нийтэд зориулсан сургалт явуулахад зарцуулагддаг юм.

Тийм болохоор нийтлэгээс жоохон өөр сонсогдож байгаа байх. Гэхдээ л би сэтгэл хангалуун байна. Учир нь 4 жилийн өмнө миний анх DIY цэвэршүүлэгч бүтээснээс хойш цуглуулсан туршилтын тоо баримтууд миний анхны зөн совин зөв байсныг баталж байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр Blue Air, IQ Air (үнэтэй брэндүүд)-ээс хямд үнэтэй агаар цэвэршүүлэгч байж болно гэдгийг батлахыг хүссэн маань юм.

Blast, Blast mini-г сонирхож байвал манай онлайн дэлгүүрээс захиалж болно эсвэл Төв шуудангийн урд талд байрлах Break house дэлгүүрээс худалдан авч болно.

 

6 reviews for Blast агаар цэвэршүүлэгч

Танд үнэлгээ алга байна.

Санал гомдол бичих “Blast агаар цэвэршүүлэгч”

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн