Тасалгааны ургамал агаар цэвэршүүлдэг үү?

Тасалгааны ургамал агаарыг цэвэршүүлдэг гэх ам дамжин яригддаг ойлголтоос гадна тэдгээр ургамлууд нь тоосонцор болон хийн бохирдлыг устгахад мэдэгдэхүйц нөлөөтэй болохыг орон байранд хийсэн сүүлийн үеийн судалгааны тоо баримтаас харж болно. Агаар цэвэршүүлдэг тасалгааны цэцгүүд байдаг гэдэг нь яалт ч гүй өргөн тархсан ойлголт бөгөөд ер нь бол хамгийн олон давтамжтай хийгдсэн NASA-ийн ургамалд хийсэн судалгаа the NASA study on plants нь илүү шинжлэх ухааны үндэстэй, үнэн байх магадлал өндөртэй юм.

Зөвхөн энэ судалгаанд зориулагсан википедиагийн бүхэл бүтэн нийтлэлийг эндээс This entire Wikipedia entry үзэж болно.

 

Миний хувьд энэ судалгаатай бүхэлд нь танилцсан бөгөөд олж мэдсэн нэг зүйл маань гэвэл NASA-ийн энэ судалгаа нь тойруулаад олон хиймэл гэрэл тусгасан жижиг хэмжээтэй битүүмжилсэн хуванцар саванд хийгдсэн байна. Хэмжээний талаар ойлголт өгөхийн тулд ямархуу хэлбэртэй байршуулсны харуулан хажууд нь өөрийгөө зураасан хүнээр дүрсэлсэн үзүүлэв.

 

Айл бүрийн орон сууцны зай талбай, зохион байгуулалт өөр байх нь ойлгомжтой. NASA-ийн туршилтаас харахад энэ туршилт хийгдсэн газар нь сансрын хөлөгтэй нэлээн дөхөж очихоор байсан байна. Тиймээс энэ нь бидний орон сууцны орчноос ялгаатай болж таарах нь. Жишээ нь NASA энэ туршилтаа хийхдээ тухайн бүтүүмжлэгдсэн өрөөндөө химийн бодис шахаж зохиомол орчныг бүрдүүлсэн байна. Гэтэл бидний орон байрны нөхцөлд арай өөр бөгөөд формальдегид буюу формалин (өнгөгүй, хурц үнэртэй химийн бодис бөгөөд барилгын материал болон гэр ахуйн хэрэглээний зүйлс үйлвэрлэхэд хэрэглэгддэг) хэмээх химийн бодис тасралтгүй ялгарч байдаг байна.

Иймд гол асуудал нь тасалгааны ургамал агаарын бохирдлын эсрэг нөлөөтэй юү гэхээсээ илүү хэр их нөлөөтэй вэ гэдэгт байгаа бөгөөд NASA-ийн туршилт нь бензин болон дээр дурьдсан формальдегид буюу формалин гэх химийн бодисыг устгадаг боловч нэгдүгээрт яг жинхэнэ орон сууцны нөхцөлд хангалттай нөлөөлж чадах эсэх хоёрдугаарт орон гэр доторх шинэ тавилга, эсвэл бусад ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, зарим нэг төрлийн хувцас гэх мэт зарим химийн бодис тасралтгүй ялгаруулж байдаг нөхцөлд хэр үр нөлөөтэйг судлаагүй аж.

Харин аз болоход зарим нэг туршилтууд яг жирийн өрөө тасалгаанд хийгдсэн байна.

Тасалгааны ургамал сайн агаар цэвэршүүлэгч мөн үү?

#1 Шатахууны (хийн) бохирдолд

Миний бие тасалгааны ургамлууд хийн бохирдолд хэрхэн нөлөөлдөг талаар зарим нэг итгэмээргүй судалгаануудыг харсан бөгөөд тэдгээрийн нэг жишээ нь энэхүү Tedtalks this TED speaker –д дурьдсанаар бол битүүмжлэглсэгдсэн шилэн хоргонд хэдэн тасалгааны ургамалтай байж гэмээнэ бид яг тэрхүү ургамлын цэвэршүүлсэн агаараар амьсгалж чадах аж.

Мөн Хятадад хэсэг залуучууд түргэн ууршдаг органик нэгдэл (VOCs буюу хатуу биет болон шингэнээс ялгардаг хийн хэлбэрт органик нэгдэл бөгөөд будаг лак гэх мэт ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд ашиглагддаг богино болон урт хугацаанд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй)-ийг устгаж чадах эсэхийг илүү бодит нөхцөлд туршилт хийсэн байна.

Туршилтын тасалгаа нь яг жинхэнэ орон байрны өрөө тасалгаа шиг биш бас л NASA-ийнх шиг битүүмжлэгдсэн байсан байна. Гэсэн ч туршилтын үр дүнд NASA-ийн туршилттай харьцуулахад гурван том дэвшилтэт үр дүн гарсан байна. Үүнд:

  1. Өрөөний хувьд түргэн ууршдаг органик нэгдэл тасралтгүй ялгарч байхаар (оффисийн ширээ) тохижуулсан.
  2. Туршилтын өрөө NASA-ийн ашигласан туршилтын хайрцаг (байрны нэг өрөө)-аас хамаагүй том.
  3. Өрөөнд ямар ч нэмэлт гэрэл ашиглаагүй буюу жирийн айлын гэр шиг.

Тэд хэд хэдэн удаа туршилт хийсэн бөгөөд сонгож авсан цэцгүүд нь Алое, Мөнхрөө, Мөлхөө цэцэг гэх мэт түргэн ууршдаг органик нэгдлийг устгадаг гэж үздэг цэцгүүдийг байрлуулсан байна.

Үр дүн нь юу байсан бэ гэвэл туршилтын хугацаанд түргэн ууршдаг органик нэгдлийн хэмжээ 17ppm(1ppm=0.998859mg) –ээс 24ppm болтлоо өссөн байна. Бүхэл бүтэн хороо цэцэгнүүд хүртэл жирийн оффисийн ширээнээс гарч байгаа бохирдлыг арилгахад хангалттай биш байсан байна.

 

Туршилтаас гарсан дүгнэлт: Энэхүү туршилтын үр дүнд эдгээр тасалгааны цэцгүүд нь түргэн ууршдаг органик нэгдэлд үзүүлэх нөлөө нь маш бага бөгөөд жирийн орон байранд яг агаар цэвэршүүлдэг гэдэг нь тодорхойгүй.

Сэрэмжлүүлэг:

  • Зарим тасалгааны ургамал түргэн ууршдаг органик нэгдлийг ялгаруулдаг учраас энэ тохиолдолд түргэн ууршдаг органик нэгдлийн хэмжээ нэмэгдэх магадлалтай.
  • Судалгаа хийсэн Хятдын багийнхан Формальдегид буюу Формалиныг хэмжихийг зорьсон боловч хэмжигч багажны хүчин чадлаас болж нарийн хэмжих боломжгүй. Тэд түргэн ууршдаг органик нэгдлийг (энэ нь жишээ нь үнэртэй усны найрлага, согтууруулах ундаа, зарим хиймийн бодос болох Формальдегид гэх мэт маш өргөн хүрээг хамрах юм) илрүүлсэн ба тэд яг ямар түргэн ууршдаг органик нэгдлийг илрүүлснээ тэд мэдэх боломжгүй юм. Энэ нь тасалгааны цэцэг ургамлууд бензин шатахуун гэх мэт хортой түргэн ууршдаг органик нэгдлийг бууруулдаг ба хоргүй түргэн ууршдаг органик нэгдлийг ихэсгэдэг байж болох юм.
  • Тэд буруу тасалгааны ургамал сонгосон байж болох уу? Нэлээн дориун нотолгоо болж болох the effect on VOCs depends a lot on the type of plant-д дурьдсанаас үзвэл эдгээр судлаачид олон нийтийн агаар цэвэршүүлдэг гэж үздэг ургамлуудыг сонгож авсан байна. Магадгүй өөр ургамлууд дээр туршилт хийсэн бол үр дүн нь өөр гарч болохыг үгүйсгэхгүй.

#2 PM буюу Агаарын бохирдлын тоосонцор

Ингэхээр тасалгааны ургамлууд түргэн ууршдаг органик нэгдлийг устгахад тийм ч сайн нөлөөтэй биш болж таарах нь. Тэгвэл агаарт байдаг маш жижиг тоосонцрууд жишээ нь агаарын бохирдлыг үүсгэдэг тоосонцор(PM)-т хэр нөлөөтэй юм бол?

 

Миний бие дээрхтэй төстэй бөөн цэцгүүдийг Smart Air компаний Бээжин дэх оффист байрлуулан туршилт хийсэн юм. Тоосонцрын хэмжээг дөрвөн хэмжилтийг тасалгааны цэцэгтэй, дөрвөн хэмжилтийг тасалгааны цэцэггүй хийж үзэв. Эндээс гарсан дүгнэлт:

Дараах харьцуулалтаар яг нэг тасалгаанд туршилт хийсэн ба тасалгааны ургамлын агаар цэвэршүүлэх нөлөө болон a DIY purifier –ийн ялгааг харж болно.

Дүгнэлт: Эдгээр ургамлууд нь тасалгааны доторх агаарын бохирдлын тоосонцорт нөлөөлдөггүй буюу агаарыг цэвэршүүлдэггүй байна.

Тэгэхээр тасалгааны ургамал ямар ч хэрэггүй гэсэн үг үү?

Мэдээж зарим хүмүүсийн хувьд тасалгааны ургамлын нөлөөг мэдэрсэн, амьдрал дээр баталсан гэж үзэх нь гарцаагүй. Жишээлбэл Португальд дараах  these researchers claim судлаачид нэг ангид есөн ширхэг савтай цэцгийг байрлуулан туршихад агаарын бохирдлын тоосонцрыг 30%, түргэн ууршдаг органик нэгдлийг 73%-иар бууруулсан байна.

 

Энэ туршилт миний ойлголтыг тэлж өгсөн юм. Уншсан, үзэж судалсан судалгаанууд, тоон үзүүлэлтүүд дээр суурилан миний хийж буй дүгнэлт бол амьдрал дээр (жирийн өрөө тасалгаанд) тасалгааны цэцэг ургамлууд нь агаарын бохирдлын тоосонцор болон түргэн ууршдаг органик нэгдлийг бүрэн устгадаг гэх ойлголтыг батлах хангалттай нотолгоо байхгүй байна. Мөн үүнтэй зэрэгцээд амьдрал дээр үүн шиг илүү олон туршилтыг хийх хэрэгтэй байх.

Битүүмжилсэн тасалгаанд байрлуулсан ургамлууд зарим хортой түргэн ууршдаг органик нэгдлийг устгадаг болохыг нотолсон судалгаа нь миний гэртээ цэцэг тарихыг үл таашаасан сэтгэлгээг өөрчилсөн юм. Ер нь бол тасалгааны ургамлын хор нөлөө гэж байхгүй бөгөөд шатахуунаас гарах агаарын бохирдлыг арилгах боломжтой юм. Мөн дээрээс нь тасалгааны цэцгүүд нь өрөөнд өнгө үзэмж нэмдэг шүү дээ.

Жич:

Тасалгааны ургамал тавих нь агаарыг цэвэршүүлэхэд хэр үр нөлөөтэй талаар мэдэхийг хүсвэл тасалгааны ургамлаар дүүрэн өрөөнд хэдэн сарын турш хийсэн хэмжилтийн тоон үзүүлэлтээс харж болохоор юм. Миний бие мөн яг тэр туршилтыг хийсэн бөгөөд эндээс үзэж болно  Here’s what I found.