Агаар цэвэршүүлэгчийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд хаалга цонхоо битүүлж гаднах агаарыг оруулахгүй байх ёстой гэдэг нь өрөөнд хангалттай хүчилтөрөгч байхгүй гэсэн үг хэмээн хүмүүсийн санаа зовдог. Гэвч саяхан бодит орон сууцанд (туршилтын лаб биш) хийгдсэн судалгаанд хаалга, цонх нь хааалттай нэг жижиг өрөөнд 7 хүн байхад хүчилтөрөгчийн хэмжээ 1%-аас бага хэмжээгээр буурсан байна.
Хүчилтөрөгчийн дутагдлын айдас
Хүчилтөрөгчийн дутагдалд орохвий гэж санаа зовсон яриаг хаанаас ч олж болно. Quora дээр Arghya Roy гэдэг хэрэглэгч хаалттай өрөөнд эйр кондишн асаах нь өрөөн дэх хүчилтөрөгчийн хэмжээг бууруулдаг гэжээ.
Энэ ойлголт дээр дөрөөлөн компаниуд энэ хоосон таамаглалыг нөхөхийн тулд бүтээгдэхүүн гаргаж эхлэв. Жишээ нь олонд танигдсан брэнд Three Dad-ийн агаар цэвэршүүлэгч энэ асуудлыг шийдэхийн тулд шумбагч онгоцны технологийг ашиглаж хүчилтөрөгч гаргаж авахаар зохион бүтээжээ.
Учир шалтгаан нь их энгийн: өрөө хаалттай, өрөөнд хүмүүс хүчилтөрөгчөөр амьсгалж байхад өрөөний хүчилтөрөгчийн хэмжээ хэсэг хугацааны дараа багасах ёстой биз дээ? Эсвэл үгүй юү?
Туршилт
Смарт Эйр энэ асуултанд хариулт олох зорилгоор iBrid MX6 ашиглан (олон төрлийн хийн элементийг хэмжигч) туршилт хийв.
Бид Смарт Эйрийн оффисыг туршилтанд ашигласан юм. Учир нь 34.5м2 өрөөнд 7 хүн суудаг болохоор бидний хүчилтөрөгчийн туршилтын шаардлагад нийцэж байв.
Дээрээс нь оффисын цонх, хаалга агаарын бохирдол орохоос сэргийлж наалт нааж битүүмжилсэн. Бид жирийн ажлын өдрүүдэд өдрийн хоолны цагаар хүмүүс гарч орохоос бусад үед өрөөний хаалгыг хаалттай байлгаж хүчилтөрөгчийн түвшинг хэмжсэн юм.
Үр дүн
Хэдий ийм жижиг өрөөнд олон хүн байсан ч гэсэн хүчитөрөгчийн хэмжээ бараг өөрчлөгдөөгүй. Өдрийн төгсгөлд хүчилтөрөгчийн хэмжээ 0.3% болж буурч байв. Тэхээр хүн амьсгалахад бидний боддог шиг тийм их хүчилтөрөгч хэрэглэдэггүй юм байна. Зөвхөн хүчилтөрөгчийн хэмжээн дээр тулгуурласан хэмжилтээр битүүмжлэгдсэн өрөөнд хүн дунджаар 12 өдөр амьд байх боломжтой аж.
Нүүрстөрөгчийн давхар исэлд гарсан өөрчлөлт
Өдрийн туршид хүчилтөрөгчийн хэмжээ тогтвортой байхад агаарт байгаа нүүрстөрөгчийн давхар исэлд өөрчлөлт орсон байна. AirVisual Node-ээр хэмжихэд өдрийн туршид нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 0.08% – 0.35% буюу 3 дахин өссөн байна.
Хүчилтөрөгч хэвэээрээ байхад нүүрстөрөгч яаж 3 дахин ихэссэн бэ?
Хэрвээ хүн хүчилтөрөгчөөр амьсгалаад нүүрстөрөгч ялгаруулдаг юм бол яаж нэг нь бараг хэвээрээ байхад нөгөө нь маш их өөрчлөгдчихөв?
Шалтгаан нь жирийн агаарт нүүрстөрөгчийн давхар ислээс хамаагүй их хүчилтөрөгч байдаг. Агаарын 20%-ийг хүчилтөрөгч бүрдүүлдэг байхад нүүрстөрөгчийн давхар исэл дөнгөж 0.038%-ийг бүрдүүлдэг байна. Тийм учраас хүчилтөрөгч бараг хэвээрээ байхад нүүрстөрөгчийн давхар исэл ихсэх боломжтой байдаг байна.
Нүүрстөрөгчийн давхар исэл хортой
Хэдийгээр бид хүчилтөрөгчийн дутагдалд санаа зовоод байх шаардлагагүй ч нүүрстөрөгчийн давхар исэл хэт их байх нь аюултай.
Смарт Эйрийн оффист туршилт хийх явцад байсан нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ (1000-3500PPM)-нд хүмүүсийн нойр хүрэх болон танин мэдэхүйн чадвар шалгах сорилд муу хариулах магадлалтай аж.
CO2 хэмжээг бууруулах энгийн аргууд:
#1 Үе үе цонхоо онгойлгох
Үе үе цонхоо онгойлгох нь гаднаас бохир агаар оруулах сөрөг талтай боловч бидний туршилтаар Canon, Blast гэх мэт агаар цэвэршүүлэгчид цонхоо хааснаас хойш 10 минутын дотор PM2.5 тоосонцрын хэмжээг 50% бууруулдаг байна.
#2 Цонхоо бага зэрэг онгойрхой орхих
Хэрвээ та хүчин чадал сайтай агаар цэвэршүүлэгчтэй бол цонхоо бага зэрэг онгойлгоод орхиж болно. Бидний хийсэн нэг туршилт хэдийгээр цонх онгорхой байсан ч агаар цэвэршүүлэгч ажиллуулах нь үр дүнтэй гэдгийг баталсан юм.
#3 Агааржуулалтын системтэй байранд амьдрах
Орон байр, оффис сонгохдоо гаднаас агаарын солилцоо хийгдэх боломжтой (цэвэр агаар гэж найдаж байна)-г сонгохыг зөвлөж байна. Танай байр болон оффис Бээжинд байдаг ихэнх барилгууд шиг төвийн агааржуулалтын системгүй бол агаар солилцооны систем суурилуулж болно. Гэхдээ үнэтэй тусаж магадгүй.
Төгсгөлд нь:
CO2-тэй харьцуулахад дотор орчны хүчилтөрөгчийн хэмжээ тийм ч санаа зовоох асуудал биш аж. Тиймээс хэзээ нэгэн цагт хүчилтөрөгч үйлвэрлэдэг агаар цэвэршүүлэгч гэх мэт маркетингийн заль мэхтэй таарвал танд тийм ч хэрэгцээтэй зүйл биш гэдгийг санаарай.
Free Guide to Breathing Safe
Want to learn more about protecting your health? Join thousands more and stay up to date on protecting your health.