Агаар цэвэршүүлэгч худалдаж авах үед агаар цэвэршүүлэгчийн хүчин чадлын үзүүлэлтийг зарим брэндүүд “агаарын урсгал” гэдэг үгийг ашигладаг байхад зарим нь “чадал” гэдэг үгийг ашигладаг. Дараах зургийг харна уу:
Тухайн компаниас нь лавлахгүйгээр баттай хэлэх боломжгүй ч ихэнх брэндүүд агаар цэвэршүүлэгчийн олон улсын түвшний хэмжилт болох clean air delivery rate (CADR) буюу цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийг илэрхийлэхдээ “чадал” хэмээх үгийг ашигладаг байна. Агаарын урсгал, чадал хоёр хоёулаа агаар цэвэршүүлэгчийн хүчин чадлыг хэмждэг ч энэ хоёр яг ижил зүйл мөн үү? Нэг агаар цэвэршүүлэгчийн чадлыг өөр нэг цэвэршүүлэгчийн агаарын урсгалын үзүүлэлттэй харьцуулах нь зөв үү?
Богино хариулт
Буруу. Цэвэр агаар нийлүүлэлт агаарын урсгал хоёр өөр ойлголтууд юм. Хэрвээ хэн нэгэн агаар цэвэршүүлэгчийнх нь цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадлын үзүүлэлт (CADR) агаарын ургалын үзүүлэлт хоёр адил тоотой байх ёстой хэмээн зүтгэвэл (дараах зураг дээрхтэй адил) тэнд ямар нэгэн асуудал байна л гэсэн үг.
Дэлгэрэнгүй хариулт
Яг зөв хариултыг олохын тулд яаж агаарын урсгал болон цэвэр агаар нийлүүлт(CADR) ийг хэмждэгийг гүнзгий судлах хэрэгтэй болж байгаа юм.
Цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадлыг хэмжихэд хэрэглэгдэх зүйлс:
(Бүр учир начрыг нь олох гээд нухаад суучихдаг гаруудад зориулж бүрэн бүтэн аргачлалыг тайлбарласан албан ёсны зааварчилгаа ([Хятад хэл дээр] оруулав)
Цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт(CADR)-ийг хэрхэн хэмждэг вэ?
Алхам 1: Агаарын солилцоог хааж битүүмжилсэн өрөөг маш их хэмжээний бохирдолтой болгох (ихэнхдээ тамхи асааж бохирдлыг үүсгэдэг).
Алхам 2: Агаар цэвэршүүлэгчээ ажиллуулах.
Алхам 3: PM2.5-ийн үзүүлэлтийг 2 минут тутамд 20 минутын турш тэмдэглэж авах.
Алхам 4: Тэмдэглэж авсан үзүүлэлтүүдээ өрөөг цэвэршүүлсэн үзүүлэлт (цэвэр агаар нийлүүлэлтийн хүчин чадал) болгон ашиглах.
Энэ туршилтыг хийхэд нэг хэцүү зүйл нь олон янзын багаж хэрэгсэл, төхөөрөмж бэлдэх, том өрөө болоод туршилтыг хийх цаг хугацаа тэвчээртэй байдал, гарсан өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвар хэрэгтэй болдог.
Агаарын урсгалын үзүүлэлтийг хэрхэн хэмждэг вэ?
Агаарын урсгалыг хэмжихийн тулд танд зөвхөн салхины хурд хэмжигч л хэрэг болно (anemometer гэж нэрлэдэг).
Салхины хурдыг хэрхэн хэмжих вэ?
Алхам 1: Салхины хурд хэмжигчээ агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийн эсрэг байрлуулаад үзүүлэлтийг нь харна.
Алхам 2: Шүүлтүүрийн талбайн хэмжээг салхины хурдаар үржүүлнэ.
Ингээд л боллоо. Хамаагүй амархан байгаа биз?
Энэ арга дажгүй арга. Гэхдээ нэг асуудал байгаа. Учир нь энэ арга зөвхөн салхины хурдыг хэмждэг болохоор хэр их агаар гарч байгааг л хэмжинэ гэсэн үг юм.
Тэгэхээр юуг хэмждэггүй гэсэн үг вэ?
- Агаар хэр цэвэршиж гарч байгаа вэ?
- Хэр их агаар шүүлтүүрийн яг гол хэсгээр гарч (цэвэрлэгдэж байгаа) эсвэл хажуугаар нь алдагдах болон шүүлтүүрээр орохгүй буцаж үлээгдэж байгаа вэ?
- Агаар цэвэршүүлэгч цэвэрлэгдсэн агаарыг өрөөгөөр хэр сайн тарааж байна?
- Агаар цэвэршүүлэгчээс гарч байгаа агаарын хэр их хэсэг нь өрөөнд тархахын оронд машинруу буцаж сорогдож байгаа вэ?
Агаарын урсгалын хэмжигчийн нь туршилт энэ бүх ялгаатай хувьсагчийг нэг үзүүлэлт таамаглан гаргаж ирж байгаа юм. Жишээ нь: агаар цэвэршүүлэгчээс гарч ирж байгаа агаар 100% цэвэр гэх мэт. Учир нь бүх үзүүлэлт нь дажгүй сайн ба агаарын урсгалын үзүүлэлтийн тоо цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт(CADR)-ийн тоо хэмжээнээс хамаагүй сэтгэл хөдөлгөм байх хандлагатай.
Дүгнэлт:
Агаарын ургалын хэмжилт цэвэр агаар нийлүүлэлтийн хэмжилт шиг нарийн тодорхой биш ба үзүүлэлт нь цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтээс байнга өндөр гардаг. Тиймээс энэ хоёр үзүүлэлтийг шууд харьцуулах боломжгүй юм.
Агаарын ургалын үзүүлэлийг цэвэр агаар нийлүүлтийн үзүүлэлтрүү хөрвүүлж болохгүй юу?
Би хэрвээ агаарын урсгалын үзүүлэлтийг агаар цэвэршүүлэгчийн хүчин чадлын үзүүлэлтээр үржүүлвэл (жишээлбэл: манай шүүлтүүр 0.3 микрограмаас их болон бага тоосонцрыг 99.9% шүүдэг) хэр хэмжээний цэвэр агаар шүүлтүүрээс гарч байгааг хэмжиж болно гэж боддог байлаа. Гэхдээ энд бас нэг чухал мэдээллийг орхигдуулж байгаа юм. Тэр нь бодит байдал дээр өрөөн доторх агаар дахин эргэлтэнд орж байдаг.
Агаарын урсгалыг хэмжихдээ бид агаар шүүлтүүрээр ганц л удаа гардаг гэж боддог. Бодит байдал дээр тийм биш бөгөөд бид бодит байдлын туршилтаас хамаагүй өндөр үр дүнг таамагладаг. Бодит байдал дээр өрөөний агаар (цэвэрлэгдсэн болон бохир) байнга холилдож байдаг (кофендоо сахар хийгээд хутгадагтай адил). Тэр нь шүүлтүүрээр орж цэвэрлэгдсэн агаар хоёрдахь бүр гуравдахь удаагаа ч орох магадлалтай юм. Аль хэдийнээ цэвэрлэгдсэн агаарыг дахин цэвэршүүлэх нь тийм ч хэрэгтэй биш ч үүнийг хязгаарлах боломжгүй юм. Цэвэрлэгдсэн агаар дахин шүүлтүүрээр орж байна гэдэг нь цэвэршүүлэх хүчин чадлыг буруулна гэсэн үг юм.
Энэ нь ерөнхийдөө цэвэр агаар нийлүүлтийн үзүүлэлт агаарын урсгалын үзүүлэлтээс бага байдгийн тайлбар ба нэг агаар цэвэршүүлэгчийн цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийг өөр нэг агаар цэвэшүүлэгчийн агаарын урсгалын үзүүлэлттэй харьцуулж болохгүй гэсэн үг юм.
Цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт агаарын урсгалын үзүүлэлтээс хэр бага вэ?
Бид Смарт Айр дээр саяхан худалдаанд гаргасан Blast гэх мэт агаар цэвэршүүлэгчээ туршихдаа хоёр үзүүлэлтийг хоёуланг нь ашигладаг. Учир нь хоёулаа (агаарын урсгалын үзүүлэлт агаар цэвэршүүлэгчийн үр нөлөөг богино хугацаанд тойм үзүүлдэг бол цэвэр агаар нийлүүллэлтийн үзүүлэлт илүү нарийвчлалтай үзүүлдэг) давуу талтай.
Бид хоёр хэмжилтийг хоёуланг нь хийсэн ба эндээс цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийн тоо дунджаар агаарын урсгалын үзүүлэлтийн тооноос хэр бага гардгийг харуулав:
Агаарын ургалын хэмжилт цэвэр агаар нийлүүлэлтийн хэмжилт шиг нарийн тодорхой биш ба үзүүлэлт нь цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтээс байнга өндөр гардаг. Тиймээс энэ хоёр үзүүлэлтийг шууд харьцуулах боломжгүй юм.
Янз бүрийн агаар цэвэршүүлэгчид дээр хийсэн туршилтаас харахад дунджаар цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлт агаарын урсгалын үзүүлэлтийн 60% орчим байв.
Хэрхэн сонгох вэ?
Агаар цэвэршүүлэгч сонгохдоо агаарын урсгалын үзүүлэлтээс илүү цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийг харах хэрэгтэй (тухайн брэнд аль нэгийг нь л дурдсан байгаа эсэхийг шалгаарай). Мөн цэвэр агаар нийлүүлэлтийн үзүүлэлтийг гуравдагч туршилт хийдэг компаниуд хийдэг байхад агаарын урсгалыг тухайн үйлдвэрлэгч компани хийдэг гэдгийг давхар санаж явахад илүүдэхгүй биз.
Free Guide to Breathing Safe
Want to learn more about protecting your health? Join thousands more and stay up to date on protecting your health.