ХЭПА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч Ковид-19-с хэрхэн хамгаалахад тусалж чадах вэ?

Агаар цэвэршүүлэгч нь вирусыг шүүхэд маш үр дүнтэй бөгөөд дамжих эрсдлийг бууруулж болох юм. Тэгэхдээ хэрэв Ковид-19 туссан эсвэл эдгэж байгаа хүнд агаар цэвэршүүлэгч хэрхэн тусалж чадах юм бол? Энэ нөхцөлд ХЭПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчийг хэрхэн ашиглах нь үр дүнтэй вэ?

ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчийг Ковид-19-с эдгэж буй өвтөнд туслах зорилгоор ашиглах нь

Ковид-19 гэлтгүй эрүүл мэндийн ашигтай олон шалтгаанаар агаар цэвэршүүлэгч ашиглах нь тустай байдаг. Тэгэхдээ хэрэв Ковид-19 туссан тохиолдолд агаар цэвэршүүлэгч ашиглах тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдэд тусах магадлалыг багасах боломжтой. Дараах алхамуудыг даган агаар цэвэршүүлэгчийн үр нөлөөг нэмэгдүүлээрэй.

1. Өвчтөн болон агаар цэвэршүүлэгчээ тусдаа өрөөнд байлгах

Гэр бүлийн бусад гишүүдэд халдварлахаас сэргийлэх үүднээс өвчтөнг өөр өрөөнд тусгаарлах. ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчээ өвчтөнөөс хамгийн холдоо 1 метрийн зайтай байрлуулах. Агаар цэвэршүүлэгчийг 24/7 турш дунд зэргийн хүчтэй дээр тохируулан ажиллуулах. Өвчтөнийг унтаж амрахад агаар цэвэршүүлэгчийн дуу чимээ саад болохгүй байх тал дээр анхаараарай. 

Sqair air purifier for COVID-19 protection

Агаарын чөлөөтэй урсгалыг дэмжих зорилгоор хөшиг болон бусад тавилгаас зайтай байлгаарай. Өвчтөний тусгаарлагдаж байгаа өрөөний хаалгыг аль болох хаалттай байлгах. Ингэснээрээ тухайн өрөөний агаарыг шүүх нөхцөлийг сайн бүрдүүлж өгөх юм.

Дэлгэрэнгүйг

2. Зөв агаар цэвэршүүлэгч сонгох нь

Ашиглах өрөөнийхөө хэмжээнд тохирсон хүчин чадатай (CADR – Clean Air Delivery Rate) агаар цэвэршүүлэгч сонгоорой. Тухайн өрөөний хэмжээнд тохирсон хүчин чадлыг тооцоолохдоо энэхүү аргыг ашиглаарай. 

Sqair air purifier for COVID-19 protection

Агаар цэвэршүүлэгч сонгохдоо ХЕПА шүүлтүүртэйг сонгохыг зөвлөж байна. Ихэнхи компаниуд агаар цэвэршүүлэгч нь коронавирусыг устгах чадвартай гэдэг. Үнэндээ ХЭПА шүүлтүүр нь вирусны хэмжээтэй тоосонцорыг шүүхэд маш үр дүнтэй байдаг. Тэгээд бас тийм ч үнэтэй биш.

Мөн рекламддаг хэт ягаан туяа, ионжуулагч зэрэг технологиуд нь харин ч зарим талаараа таны эрүүл мэндэд сайн зүйл биш гэдгийг санаарай. 

Дэлгэрэнгүй

Best air purifier protection COVID virus
3. Гадаах агаарын бохирдол хамгийн бага байгаа үед цонхоо онгойлгох
open window to improve indoor air ventilation covid-19

Гадаах агаарын чанар сайн байгаа үед доторх тасалгааны агаарын солилцоог сэлгэх зорилгоор цонхоо онгойлгож байх нь короавирусын халдварлах магадлалыг багасгах ач холбогдолтой. Агаарын чанарын индекс 50-с доош байгаа үед цонхоо онгойлгохыг зөвлөж байна. Агаарын чанар түүнээс муу байх нь харин ч өвчтөнд тус болохгүй байх. Хэрэв гадаах агаарын чанар муу байгаа бол цонхоо хаалттай байлгаж агаар цэвэршүүлэгчээ ажилуулах нь доторх агаарыг цэвэршүүлэхэд илүү үр дүнтэй.

4. ХЭПА шүүлтүүрийг солихдоо болгоомжтой байх нь 

ХЕПА шүүлтүүрт торсон вирус нь хэдийгээр 48 цагийн дараа гэхэд үхдэг хэдий ч болгоомж хэзээд илүүдэхгүй биз ээ. Шүүлтүүрээ солихдоо маск, бээлий зүүж харин хаяхдаа битүүмжилсэн уутанд хаяарай. Анхдагч шүүлтүүртэй тохиолдолд угаахдаа ариутгагч ашиглах нь тохиромжтой.

Boudewijn Sterk


Free Guide to Breathing Safe

Want to learn more about breathing clean air? Join thousands more and stay up to date on protecting your health.

Leave a Comment

Smart Air low cost purifiers

Smart Air is a social enterprise that creates simple, no-nonsense air purifiers and provides free education to protect people’s health from the effects of air pollution. We are proud to be the only certified B-Corp dedicated to fighting air pollution.

Certified B-Corp air purifier company